x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцлоо

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар  тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэлэв.

Тэрээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдав.

Боаогийн чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг онцоллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. 

БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ илэрхийллээ. Монгол Улс өөрийн “Хөгжлийн зам” хөтөлбөрийг энэ санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар идэвхтэй ажиллаж байна гэв. 

Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.  

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад хэлсэн үгний эшлэлүүд:

•  БНХАУ хөгжлийнхөө үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс өндөр үнэлдэг. Энэ бодлого, чиглэл нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

•  БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх замаар бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс энэ санаачилгыг анхнаас нь дэмжиж, өөрийн улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж байна.

•  “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байна. 

•  Азийн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө цаашид хангах үүднээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, инновацид тулгуурлах замаар өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгох шаардлагатай тулгарч байна.

•  Манай улс инновацийн чиглэлээр бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна. Энэ айлчлалын үеэр байгуулсан “Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлдвэрлэлд инноваци ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.

•  Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийг зорьж байна.

•  Зарим бүс нутаг, томоохон орон өөрийн зах зээлээ хамгаалах бодлого барих хандлагатай байна. Иймээс Азийн орнууд худалдаа, эдийн засгаа илүү нээлттэй, хүртээмжтэй хөгжүүлэхээ тодорхой илэрхийлж, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

•  АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг механизм болон байгуулахыг зорьж байгаа Номхон далай дамнасан түншлэл, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс зэрэг нь бүс нутгийн голлох эдийн засгийг хамарч, хөгжиж байгаа жижиг эдийн засагтай орнууд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг өөрчлөх хэрэгтэй байна. 

•  Монгол Улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр хөрш болон бүс нутгийн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 11 цаг 56 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 11 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 30 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top