x

Одоо л зогсч болохгүй шүү, тэмцэгчид ээ!

Хэдэн сарын турш хэрүүлийн бай болсон М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж, нэг юм санаа амарцгаав. Зөвхөн нэг хүнд зориулсан хууль баталсан анхны ховор тохиолдол болов. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд дархлаа суларсны хамгийн том жишээ, ухралт болов гэсэн шүүмж ч сонсогдож байгаа. Уг нь УИХ-ын дарга хурлын зохион байгуулалтыг хариуцдаг спикер төдий. Альч хувь гишүүнээс илүү эрх дарх эдлэх ёсгүй. Харин эдүгээ нэг хүнд зориулан хууль гаргах болсны учир нь үнэндээ л МАНАН хэмээх бүлэглэлүүдийн тэмцэл. Хэн ч хүчтэй, өөрөөр хэлбэл, цаашид хүчтэй байх вэ гэдэг алалцаан.  

Үүнийг бичигч М.Энхболдыг дэмждэггүй боловч “Асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой” гэсэн байр суурийг бол хүндэлж байгаа.

Гэхдээ М.Энхболд өөрт нь зориулж хууль батлуултал тийм хүчирхэг хүн юм уу гэвэл үгүй ээ.  Харин 60 тэрбумын хэрэг гэдэг эс үйлдэл ч бай төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн товчхондоо тэдний хэлэх дуртай үгээр бол ард түмнийг энгийнээр бол намайг, таныг “эргүү тэнэг” гэж доромжилсон, эрхийг чинь зөрчсөн, төрийн системийг дампууруулсан эрээ цээргүй алхам мөн.  Ашгүй ядахдаа нэг ч гэсэн хүн хагас дутуу ч гэсэн хариуцлага хүлээх нь. Гэхдээ асуудал үүгээр төгсөх ёсгүй.

Гэвч М.Энхболдыг огцрууллаа гээд төрийн гацаа арилах уу? Үгүй ээ. Энд Үндсэндээ 60 тэрбумынхан болоод ЖДҮ-гийнхэн хэсэг хоёр хэсэгт л хуваагдаад байгаа гэчихэд хилсдэхгүй. Харин ч эдний толхилцооноор олон баримт, но ил болов. Олон нийтийг хангалттай бухимдуулав.

Бухимдсаны хэрээр тэдэнд хүч бий гэдгийг харуулав. Зарим нэг хийрхүү “тэмцэгч”-дийг эс тооцвол.  Ийн эрхийнхээ төлөө, шударга бус үйлдлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, тэмцэж, улстөрчдийг шаардаж шахаж чадаж байна гэдэг бол сайн хэрэг. Хэрвээ зарим нэг улс төрчийн явцуухан тоглолт, далд эс тооцвол. Гэхдээ одоо л тэмцлээ зогсоож болохгүй шүү. Бүр цааш нь бүх идээ, бээр буглааг шахаж гаргахын төлөө хамтдаа тэмцлээ үргэлжлүүлцгээе.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 46 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 27 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 57 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 16 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 48 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 0 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 39 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 48 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 57 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 3 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 21 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 41 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 47 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 52 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 57 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 17 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 4 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 48 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top