x

ХХААХҮ-ийн сайдыг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар захиргааны шүүхэд өгчээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулах, зээлийн зарцуулалтыг ил тод нээлттэй болгох асуудлаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хуульчдын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 6-нд МУИС-ийн номын санд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хуульчдын дунд хийсэн хэлэлцүүлгээс хойш тэд ЖДҮХС-гийн зээлийн зүй бус зарцуулалтын асуудлаар хоёр шатны шүүх, Үндсэн хулийн Цэцэд хандаад байгаа юм байна.

Тухайлбал, ЖДҮХС-гийн сангаас олгож буй санхүүжилт, хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдын гаргасан гурван тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Мөн уг зээлийн зарцуулалттай холбоотой Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн долоон заалтыг зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд хандсан боловч Цэц маргаан үүсгэхээс татгалзжээ. Энэ нь ч бас үндэслэлтэй юм байна. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир зэрэгцээ маргаан үүсгэхгүй гэсэн байна.

Зээл авсан гишүүд дээр үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд Цэцэд маргаан үүсгүүлэхээр дахин хандах боломжтой юм. Харин сайдын гаргасан тушаал Захиргааны ерөнхий хууль зөрчсөн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгээд явж байгаа юм байна. 

Товчоор хэлбэл, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Засгийн газар шүүхэд хариуцагчаар татагдчихлаа. Засгийн газрыг төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан шүүх хуралдаанд оролцох юм байна.

Хуульч Б.Мэргэн: “Хуульч, судлаачид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааны нэг нь ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүнтэй холбогдуулан “Онч шийдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. “ХХААХҮ”-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнуудад “ЖДҮХС-аас зээл авах эрх” үүссэн явдал юм. Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан жижиг дунд эрхлэгчдэд буюу бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм. АТГ-аас авсан мэдээллээр ЖДҮХС-ийн сонгон шалгаруулах хорооноос дэмжигдсэн боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас санхүүжилтээ авч чадаагүй 300 гаруй төсөл байна. Бүхий л төрийн байгууллагын үйл ажиллагаа үндсэн хуулийн хүрээнд явагддаг. Хэрвээ ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн болон хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Гишүүд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн нь нийтэд илэрхий байгаа” гэв.

Хуульч Ж.Эрхэмбаатар: "Олон улсад хуульчдын хөдөлгөөн олон нийтийн эрх ашгийн төлөө явж байдаг. Бид хуульчид гэх тодотголоороо нэгдэн олон нийтийн эрх ашгийн төлөө хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлээд байна.

Үүнд Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын үр дагаврыг олон нийтэд таниулах, Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гишүүд шаардлага хангахгүй буй талаар мөн олон нийтэд хандаж стратегийн өмгөөллийг гүйцэтгээд байна. Эдгээр ажлын хүрээнд бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах бололцоотой тал дээр төвлөрөн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаад байна.

Үндэслэлээр Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын гаргасан гурван тушаал байна. Эдгээр тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна.

Дараагийн нэг хэрэг нь ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай журам баталсан байдаг. Энэхүү журамд тодорхой хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн байсан иргэдийн тэнцсэн аж ахуйн нэгжийн төслөөс санхүүжилт авах бололцоог нь хааж, одоогийн маргаан дагуулаад буй 134 аж ахуйн нэгжийн шинээр төсөл авах үүд хаалгыг нээсэн тушаал гарсан байна. Энэ актыг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөөд байна" гэв.

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: "Хуульчид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж буй үйл ажиллагааны нэг ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан явдал юм.

Үүнтэй холбогдуулан "Онч Шийдэл" ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 5 сарын 14-ний "Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай" А/88 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнууд "ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх" үүссэн явдал юм.

Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм" гэлээ.

Мөн энэхүү хөдөлгөөнд ард иргэд, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарынхныг дуу хоолойгоо нэгтгэж, хамтран тэмцэхийг уриалаад байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэл:

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.229.123.105)
    Зөв шүү дээ. Энэ бол бүлэг гэмт хэрэг. Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу эрх олгосон, төсвийг зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаасан... бүлэг гэмт хэрэг. Яалт ч үгүй бүлэг гэтм хэрэг
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 15 цаг 34 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 15 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 15 цаг 56 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цаг 5 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 16 цаг 14 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 29 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 16 цаг 51 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 18 цаг 9 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 3 мин Н.Учралын 9×9=81 нажид 20 цаг 6 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 20 цаг 19 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 22 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 20 цаг 27 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 20 цаг 35 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 20 цаг 38 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 20 цаг 45 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 20 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 22 цаг 0 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 22 цаг 11 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 22 цаг 42 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын...
Top