x

НеоМанан, Ардчилсан Нам руу дайрахуй

Монголын ардчилал нийгмийн дэмжлэг дээр тулгуурлаж байсан цаг үе бий. Тэр үед судалгаа хийж үзэхэд асуулгад оролцогсдын 90 орчим хувь ардчиллыг дэмжиж байсан нь шилжилтийн орнууд дотроо ер бусын өндөр үзүүлэлт байсан юм. Судалгаа ч гэлтгүй, Ардчилсан Намыг муучлах хүн мундахгүй байх хэдий ч ардчиллыг муучлах зүрхтэй хүн нэг их харагдаагүй л юм даг.

Баялгийн хараал туссан цаг үеэс байдал эрс өөрчлөгдсөн. Монгол, ардчиллаас клиентлизм буюу төлбөр, хөлстэй улс төрийн дэглэмд шилжсэн юм. Ийм дэглэмд; сонгогчийн санал, хүний итгэл үнэмшил, ёс суртахуун, иргэний эрх, эрх чөлөө, тал хараагүй төрийн алба зэрэг ардчиллын үнэт зүйлүүд бүгд мөнгөөр үнэлэгдэн арилжаанд ордог. Улс төр "зах зээлжиж" буй нь тэр.

Өнөөдөр Монголд төлбөр, хөлсийг нь төлж чадвал дарангуйллыг тогтоож болно гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй. Монголын ардчилал нийгмийн дэмжлэгээ алдсан. Нийгмийн дэмжлэг мөнгөтэй популистууд руу шилжсэн. НеоМанан руу шилжсэн.

Монголын ардчилал одоо хэр нь амь голтой явсаар байгаа шалтгаан нь Ардчилсан Нам, Ардын намын хэмээх хоорондоо ач тач үздэг хоёр намын "хүчний тэнцвэр" болж байна.

НеоМанангийн жинхэнэ лидер, Ардын намын дарга, Ерөнхий сайд Хүрэлсүх энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. Тэгэхдээ эхлээд өөрийн нам дотроо дарангуйллаа тогтооно. Үүний зэрэгцээ чадвал Ардчилсан Намыг хагалан сулруулна. Ингэвэл тамирдаж өрсөлдөх тэнхээгүй болно. Ардчилсан Нам гэсэн өрсөлдөгч байхгүй болоодохвол ардчиллыг тулж буй хүчний тэнцвэр үгүй болно. Дарангуйллаа тогтоох үүд цэлийтэл нээгдэнэ. Харин массыг эрээ цээргүй популизмаар амархан хойноосоо дагуулна. Түүний чойбалсанч ухаан нэг иймэрхүү төлөвлөгөөтэй.

Ерөнхий сайд Хүрэлсүхэд 60 тэрбумын хэрэг үнэндээ сонин биш байсан юм. Түүнээс байтугай их хөрөнгө, 300 тэрбум гаруй хөрөнгийг улсаас "шаасан" хэргийг хаацайлж байгаа хүн шүү дээ. Ердөө л өөрийнхөө улс төрд Ерөнхийлөгчийг татан оролцуулах л гэсэн мэх юм. 

Уг нь Баттулга, Хүрэлсүхээ бодвол тооцоотой, сүйхээтэй хүн. Бас, хүн хүч, мөнгө санхүү, эрх мэдлийн багагүй нөөцтэй. Түүгээр барахгүй сайд байхдаа Оросууд Крымийг дайран эзэлсэн тухайд дэмжсэн байр суурийг цаг алдалгүй илэрхийлээд хойд хөршөөсөө том оноо авсан улстөрч шүү дээ. Хүрэлсүхийн вассал байхааргүй л дээ.

Харин санаанд оромгүй явдал болж Ерөнхийлөгч Баттулга Хүрэлсүхийн мэхэнд орж, Ардын намын даргын вассал нь боллоо! Төрийн тэргүүн гэдгээ ч умартсан. Ардчилсан Намаас нэр дэвшсэн гэдгээ ч мартсан. Тэгээд Ардын намын Бага Хурлын шийдвэрийг барьж аваад Монгол Улсын Ерөнхийлөгч маань хууль санаачилсан даа. Манай нам шоконд орсон. Тэр нь намын дарга Эрдэнийн бахардан цухалдаж байгаагаас харагдана билээ, хөөрхий. Хүрэлсүх ч ёстой бах нь ханасан биз.

Гэтэл Хүрэлсүхийн бах ханах явдал дуусаагүй байж. Ерөнхийлөгч Баттулга өмнөх Ерөнхийлөгч асан Элбэгдоржоо "намнах"-ыг Ерөнхий прокуророос ард түмний нүдэн дээр шаардлаа. Хүрэлсүхэд үүнээс илүү "бэлэг" гэж юу байх билээ!

Би, Ерөнхий прокурортоо алга ташин тавлах прокуроруудын өмнө, нааш цааш гүйн тэвдэх хэрнээ "Элбэгдоржийг л шалгаад өг!" гэж байгаа Ерөнхийлөгчөө харахдаа "Арай ч дээ! Боль доо! Баттулга аа! Чи чинь төрийн тэргүүн шүү дээ!" хэмээн сэтгэл дотроо халаглан хашхичиж суулаа. Төрийн тэргүүний намба ёс зүй ч байдаггүй, ардчилсан төрт ёс ч байдаггүй, хууль дүрэм ч байдаггүй, олон улсын хэм хэмжээ ч байдаггүй.

Би л хувьдаа ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгчөө, албаа хашиж буй ерөнхийлөгч нь намнах гэсэндээ улс төрийн захиалгыг, прокурордоо ийм ил тод, эрээ цээргүй өгөхийг үзээгүй юм байна. Элбэгдорж ч бай, Путин ч бай, Си Цинпин ч бай, бусдын зүгээс "улс төрийн захиалга биш биз" хэмээн хардахад нь ядахдаа хууль, хуулийн байгууллага руугаа л заахтайгаа байсан даа. Одоо олон улсын хүний эрхийн байгууллагууд ийм асуулт асуувал Ерөнхийлөгч Баттулга хаашаа заах юм бэ?

Уг нь тааж бодоход, дарангуйлал өөд жолоогүй тэмүүлж буй Ерөнхий сайд Хүрэлсүх, Энхболдыгоо "гүйцээсний" дараа Элбэгдоржийг улс төрийн зорилгоор "ноцох" л байсан. Хууль зүйн сайд Нямдорж Элбэгдоржтой "тооцоо бодох"-оо тэсгэлгүй ам алдаад л байсан юм. Ардын намынхан УИХ-д ажлын хэсэг байгуулчихсан л байгаа.

Ийм атал Монголын төрийн тэргүүн Баттулга, мөн л Ардын намын даргын "даалгавар"-ыг гүйцэтгэж буй мэт өмнүүр нь орлоо. Ингэж ардчиллын Иуда болох хэрэг юу байсан юм бол оо? 

Одоогийн байдлаар НеоМанангийн жинхэнэ лидер Хүрэлсүх тааварлаж байснаас ч илүү хурдан цаад амжилтад хүрч байна. Ардын нам түүний гарт бараг бүрэн орлоо. Удирдах зөвлөл, Бага хурал нь түүний хүссэн шийдвэрийг бараг зуун хувийн саналаар дэмжин гаргаж, нижигнүүлэн алга ташдаг болсон. Нам доторх сөрөгчид нь хөөгдөх цагаа хүлээж сууна. 

Ардчилсан Нам хүчгүйдэж байна. Дарга, бүлгийн дарга зэрэг удирдагчдыг нь "дайснаас дор амьтад" хэмээсэн шошготой эвлүүлэг хийгээд интернэт рүү шидэхэд НеоМанангийн комментчид тосож аваад барьж идэж байна. УИХ дахь бүлгийн тэнхээ суларч байна.

Ерөнхий сайд Хүрэлсүх; уул уурхайн компаниудыг шүүхийн шийдвэр энэ тэр гэлгүй хүч хэрэглэн лацдах, "туг тахих" эл хэрэг явдлыг сүртэйгээр нийтэд харуулах, төрийн албан хаагчдыг "үнэт эдлэлээр гайхуулах хэрэггүй" гэх мэтээр сургамжлах (Путин нэг удаа ингэж байсныг дуурайжээ!) зэргээр олон түмнийг дагуулж байна. Пиарчид нь үнэхээр лут ажиллаж байна. Гэхдээ Ерөнхий сайд Хүрэлсүхэд Ерөнхийлөгч Баттулга, "ордны тайган" З.Энхболд нар вассал ёсны дэмжлэг үзүүлээгүй бол тэр бээр ийм амжилтад хүрэхгүй байсан билээ!

Сүхбаатарын талбай дээрх НеоМанангийн цуглаан, гэр барилтын арга хэмжээ амжилттай болсон. Ерөнхийлөгч Баттулга мөнгө болон зохион байгуулалтын туслалцаа үзүүлээгүй бол амжилттай болохгүй байх байсан. Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш "Цаазаар авах ялыг сэргээхийн төлөө" нүсэр цуглаан хийж, юу чаддагаа харуулсан шүү дээ.

Ерөнхийлөгч Оросоос интернэтийн ертөнцөд "дайн" яаж хийх, "комментчид, троллеруудын арми" хэрхэн байгуулах, тэднийг ботоор хэрхэн зэвсэглэх туршлагуудыг сурсан. Баттулгын комментчид, троллерийн ротууд интернэтийг эзэлсэн байгаа. Тэдгээр ротууд нь Хүрэлсүхэд галын дэмжлэг үзүүлэн Ардчилсан намын дарга Эрдэнэ, бүлгийн дарга Эрдэнэбат нарыг "үхтэл" нь галлаж байна. Мань мэт бол интернэт дотор аль хэдийн "сүг" болон хэвтэж буй. Баттулгын зарим комментчид нь садист учир тэдгээр сүгүүдийг дахин дахин очиж жадлаад байдаг нь их зэвүүн.

Ерөнхийлөгч Баттулга, комментчид троллеруудын ротуудтайгаас гадна С1, Үндэсний телевиз, "Цензургүй" нэртэй контентууд, Мэдээ.мн, бусад хаалтын гэрээтэй сонин, телевиз, сайт гээд хүчирхэг мэдээллийн хэрэгслүүдтэй. Сэтгүүлчийн мэргэжил ямар хүчирхэг зүйл болохыг үзүүлсэн сэтгүүлч Мөнхбаясгалан гэхэд л дангаараа бөөн хүч шүү дээ. Ерөнхийлөгчийнхөө төлөө уйгагүй зүтгэхдээ Хүрэлсүхэд мөн ч их галын дэмжлэг болж байгаа юм. Ер нь Мөнхбаясгаланг НеоМанангийн "хэвлэлийн төлөөлөгч" гэвэл онохоор болж. Уг нь Мөнхбаясгалан популист улс төрийг жигшдэг л сэтгүүлч байсан юм даа?!

НеоМанан өмнөх манангуудаа бодвол дарангуйлал тогтоох тодорхой улс төрийн зорилготой. Би яагаад ингэж хэлэв гэхээр тэдний шаардаж байгаа "шударга ёс" гэдэг ойлголт нь болъшевикууд, коммунистууд, фашистуудын нэхдэг "шударга ёс"-той яг таардаг юм. Хашхичиж байгаа дуу хоолой нь өнгө яг нийлдэг юм. Гаргаж байгаа аяг ааш нь яг адилхан байдаг юм.

НеоМанан дарангуйлал тогтооно гэдгээ шууд хэлж чадахгүй нууж байгаа. Яагаад гэвэл монголчууд эрхбиш одоохондоо эрх чөлөөгөө өгчих хэмжээнд ардчилалд дургүй болоогүй байна. Яадаг ч байсан Ардчилсан Монгол 28 жил оршин тогтнож, монголчууд бид ардчилсан ёсоор амьдарсан шүү дээ.

Тэгэхээр НеоМанан тахианы өд зумлаж байгаа юм шиг ардчиллын өдийг бага багаар зулгаах ажлыг хийж байна. Ардчилсан Нам минь амь тавьсан тэр өдөр ардчиллын өд зумлагдаж дууссан байх бөгөөд Дарангуйлагчаа залах ёслол үзэл суртлын өндөр хэмжээнд хийгдэх биз ээ!

Би л хувьдаа Дарангуйлагчийн боол болох өдрийг хүлээж суухгүй. Боол болж байхаар эрх чөлөөт хүний ёсоор цовдлуулсан нь дээр! Өвөг дээдэс маань "Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов" хэмээн захисан. Тэднийхээ захиасыг санан санан жинхэнэ монгол хүний ёсоор эрх чөлөөнийхөө төлөө НеоМанантай тэмцэнэ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (77.119.130.159)
    Худлаа ярьж ..Үлгэр зохиож ярьдаг цаг чинь өнгөрсөн хичнээн жил чи монглоор тоголдог юм.. Хүнд үйлийн үр гэж байдаг юм шүү....
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (77.119.130.159)
    Батүүл чиний гай лайгаар монгол орон дампуурсан чам шиг эх орноо бододгүй зөвхөн тонж иддэг луйварчин хүн улс төрд хэрэггүй...чи зөндөө хулгай хийсэн идсэн уусан үнэн шүү дээ Чи монголд гай лай авчирсан...Жинхэнэ шаар шүү дээ
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (178.115.128.79)
    Чамайг хэн бэ гэдгийг монголчууд мэдэнэ Чамд хууртагдах хүн одоо байхгүй Чи монголчуудыг тэнэг гэж бодоод байгаа юмуу Худлаа битгий үлгэр ярьж бай Ичиж амьдраач чи Болиод өгөөч...Ямар арчаагүй эр вэ чи Ямар өрөвдэлтэй тэнэг вэ чи
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (178.115.128.79)
    Энэ бузар юм юу гээд худлаа хуцаад байнаа чиний ардчиллын гайгаар монголчууд зовж ядарч явна битгий зальт итгээд минь ..новшроод ...бай...худалч бас зальтай ..шаар минь
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (120.18.147.250)
    Зочин. Бат үүл та Ардчилсан ерөнхийлөгчөө МАН д уравсан гэх гээд байна уу. Ерөнхийлөгч Баттулга таныг бодвол ард түмний хүсэл зориг юуны төлөө байгааг ойлгох ухаантай хүн. Та Ардчилалаар зооглож Улсын баатар болчихоод ард түмний төлөө юу хийсэн юм.Ядахдаа Улаанбаатараа утаа хог хоёроос салгачихгүй яасан юм. Хүүгийнхээ нэрээр мөнгө завшиж явсанаас олны өмнө гараад ард түмэн минь одоо ингэж амьдрахгүй сайханы төлөө урагшаа гээд хэлэх чадвар, сэтгэл байсан уу. Ийм юу ч бүтээгээгүй юу ч хийгээгүй байж Улсын баатар болдоггүй л байхгүй юу.Ямар их хүнд суртал гаргаж байж иргэд хүлээж авлагыг би өөрийн биеэр үзсэн хүн байна.Хэлсэн үг гаргасан шийдвэр чинь хаалганы чинь гадна гараад замхардаг юм билээ.Тийм л хотын дарга байсан даа.Одоо олон юм ярьж онол зохиогоод яахав дээ. Оногдох ял хожмын нүглээ нимгэлэх аргаа л бод доо.Чиний үг биш үхэхдээ үхэр буугаа тавина гэгчийн үг байнаа.
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • зочин (124.158.107.8)
    С,Бат-үүлд МОНГОЛ орон санхүүгийн хувьд нэгдмэл орон зай байхаа болилоо гэж Д,Бямбасүрэн сайд нэгэнтээ хэлсэн,Энэ нь Оюу-толгойн гэрээг байгуулсаны дараа юм,Энэ гэрээг С,Баяр ерөнхий сайд байхдаа байгуулсан үүнээс өмнө ТАВАН ТОЛГОЙГ төрд буцааж авах нэрээр МСЭС Оджаргалд өгсөн эндээс төрөөсөө илүү санхүүгийн эрх мэдэлтэй улсууд төрж МОНГОЛ төрд төлөөны хүмүүсээ суулгаж өөрсөддөө зориулсан хууль баталуулж хэрэг дээрээ төрөөсөө илүү эрх мэдэлтэй болж төрийн сонгуульд ч нөлөөлж эхэлсэн,Улмаар энэ нь УУ баялаг цөөн хүмүүсийн гарт орж нийгэм эдийн засгийн тэгш бус байдал үүссэн, Одоо цэгцлэхгүй бол МОНГОЛ улс гэж хэдэн жилийн дараа үгүй болох гээд байна,цалин тэтгэвэр тавихаа ОУВС аас асуудаг улс орныг тусгаар тогтносон гэж бодоод байна уу с,Бат-үүлээ
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • shydraga hun (112.72.11.118)
    byyral nohoi shydraga eos togthod dyrguu bna heregt orj deelee nomrug geed bhad erunhiilugch umuurj hamgaalahguu bgaa bolhoor erunhiilugchruu dairj bna iim l dur zyrag haragdaad bna yg ni bol uul hotiin darag bolood 90 heden jil heniich hiij chadaaguu ajliig heniich hiigeeguu buteen baigyylaltiig hiisen hun hen ch margahguu bh
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зэд (103.26.194.33)
    БатҮүлийн дүгнэлт таалагдаж бна
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.210)
    Баярлалаа Бат-Үүл ээ! Би чамайг өөрөөр бодож явжээ. Чи ёстой баатрын энтэй үг хэллээ. Үнэндээ Монголд чам шиг эр зоригтой ингэж хэлэх хүн олдохгүй, хөшигний араас л бувтнаж байсан юм. Аргагүй шүү дээ. Тэр олон (рот) коментчид барьж идэхээ дөхөж, элдвээр заналхийлж байгаа нөхцөлд шүү дээ. Ард түмэн нийтээрээ тэднийг дэмжихгүй нь тодорхой. Чиний ард, ард түмэн дэмжиж хэрхэхийг чинь харж хүлээж суугаа шүү! ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ!
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Гарц (59.153.112.36)
    Баатар минь ЮУНДАА нэг их айгаав. 91 онд байхаа нэгэн ярилцлагадаа бид энэ ардчиллыг ҮНЭНдээ сэтгэл хөдлөлөр хийсэн учраас дараа нь яах ёстойг олох гэж нойргүй хонож уншиж бодож байна гэж ярьж байснаа санаач. Одоо бүр гадаад үгээр илтгэл тавих хэмжээнд хүрчихжээ. Гэхдээ Монголд тохирсон юм л яривал дээр дээ. Чамайг 30 гэрбүлд орууллаа гэж МИ-ийн шинэ МАНАН гэснийг эрдэм мэдлэгээрээ далайлган NEO гэж орчуулж ӨМӨӨРӨӨД яах вэ. Одоо дуудагдсан газартаа очоод ҮНЭНээ л хэлчих
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    Битгий балайр Зоригийн алсандаа юу гэж боддог юмбээ
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
    • Пүүжий
      Зоригийн хэргийг Эбэ л Хурцаар бантагнуулсаныг Монгол хүн бүр мэддэг боллоо шүү дээ
      2019 оны 01 сарын 22
  • Mai (202.9.42.69)
    Ene er ni ugiin teneg hun yum bn. ard tumen chamaas hol iluu bolovsroltoi bolson shuu. odoo chi yu ch gej bichij yarisan chamaih hen gedgiig gadarlahtaigaa shuu. Novshoo
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Уужуу сэтгэлтэй хөгшид маань удам гэж нэг айхтар юм бий гээд уулга алддаг. Сэнгийн Эрдэнийн хүү удмынхаа шийрийг хатаасан ухаантай хүн юмаа.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Гайхалтай бичжээ. Танд баярлалаа.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • chaaaaabas doo (202.126.89.238)
    man
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Нямаа (64.119.18.13)
    Бат үүл танд баярлалаа.Ардчиллын төлөө иншэж зоригтой дуугарах хүн байгаа нь яамай даа.Элбэгдорж танд баатар цолыг зөв өгчээ.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
    • Пүүжий
      Зоригийн хэргээр баатар өгсөн байхгүй юу даа
      2019 оны 01 сарын 22
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 15 цаг 22 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 15 цаг 26 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top