x

39 дэх удаагийн “Номын баяр”-аар шилдэг уншигч сурагч, багш нарыг шалгарууллаа

39 дэх удаагийн “Номын баяр”-ын онцлох үйл ажиллагаа нь “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Байгаль, экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол байлаа.

Байгаль орчныг хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, экологийн боловсролыг нэмэгдүүлэх, хүн ба байгалийн зөв зохистой харилцааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд ЕБС-иудын 3050 сурагч ;ttjh сэдвийн дагуу ном уншиж, 2025 номын тэмдэглэл хөтөлж, төдий тооны зурагт хуудас, 1634 эсээ, 152 подкаст бэлдэж, багш, номын санчид ангиа удирдан оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүдийг тодруулсан бөгөөд “Шилдэг уншигч сурагч”-аар гурван хүүхдийг шалгаруулсан байна. Шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг сурагч: БГД-ийн 38-р сургуулийн 12-5 ангийн сурагч О.Ану-Үжин

                             БГД-ийн 28-р сургуулийн 8б ангийн сурагч Г.Хүслэн

                             Дархан-Уул аймаг “Оюуны ирээдүй” сургуулийн 5-9 ангийн сурагч    Б.Бадмаараг

Шилдэг багш: Англи хэлний хэлний багш Э.Оюумаа

Шилдэг уншигч хамт олон: Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургууль

Шилдэг номын санч: Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р сургуулийн номын санч Д.Батчимэг

Шилдэг зохиолч: Хүүхдийн зохиолч Н.Мандал

Шилдэг хэвлэлийн газар: “Саян” хэвлэлийн газар

 Үүнээс гадна “Байгаль экологийн тухай 50 ном” уралдаанд амжилттай оролцсон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Э.Энххүслэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Урангоо, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 88-р сургуулийн 10е ангийн сурагч Г.Манал, БГД-ийн 40-р сургуулийн 9б ангийн сурагч С.Номин, Сүхбаатар дүүргийн 2-р сургууль 10е ангийн сурагч О.Анударь нарыг “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж” тэмдгээр шагнажээ.  

“Шилдэг уншигч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Наранцэцэг, “Өнгөрсөн жилийн 50 ном унших уралдаанд бид дэд байр эзэлсэн юм. Тэндээс урамшаад 39 дэх удаагийн “Номын баяр”-аар түрүүлэх зорилго тээж, түүнийгээ биелүүлж чадлаа. Бяцхан шавь нартаа баяр хүргэе. Ном бол ертөнцийг харах цонх мөн. Хүүхдийг бага ангийн багш л номонд дурлуулж чадвал цаашаа өөрөө зүг чигээ олоод явчихдаг. Манай ангийнхан бүгд ном унших дуртай. Номоор сэтгэлгээг нь задалбал бүх төрлийн шинжлэх ухааныг ойлгох үндсэн суурийг тавьдаг гэж би ойлгодог. Тиймээс нэгдүгээр ангиасаа анхаарч, гэр бүлээр нь ном уншуулах аяныг зохион байгуулсан. Жил бүр хүүхдүүдийн ном унших арга барил өөрчлөгджээ. Өнөө цаг хүүхдүүд бага үг, өгүүлбэртэй, өгөгдөл зураг ихтэй номыг сонирхдог болсон байна. Нэгэнт номонд дурласан хүүхэд том болох тусам үргэлжилсэн үгийн зохиолд автдаг хандлага ажиглагддаг. Бид Шеймс Олдрижийн “Гайхамшиг монгол адуу” хэмээх дэлхийн хүүхдийн сонгодог зохиолыг уншиж, подкаст бэлдэхийн сацуу бодит номын тэмдэглэл хөтөлснөөр 39 дэх удаагийн “Номын баяр”-т түрүүллээ” хэмээн ярилаа.

Харин Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Д.Нарангоо, “Зохиолчид, хэвлэн нийтлэгчид ямар шинэ ном гаргасан бол гэдгийг мэдэхсэн гэж их хүсэж, догдоллоо. 39 дэх удаагийн “Номын баяр”-т оролцсондоо маш их баяртай байна. Миний эгч болон хамаатны ах нар намайг номонд дурлуулсан. Тэгээд нэгдүгээр ангид орж, бичиг үсэг сурсны дараа ах, эгч нарынхаа зөвлөсөн номыг хамгийн түрүүнд уншиж байлаа. Би адал явдалт ном унших дуртай. Э.Амарзаяагийн “Ихрүүдийн өдрийн тэмдэглэл” номонд илүү их дуртай. Таван сарын хугацаанд барагцаагаар 15 орчим ном уншсан” гэв.

Түүнлчэн “Номын сайн нөхөр” улсын уралдааны шалгаруулалтад нийслэлийн 23, 38, 88, 28-р сургууль, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй”, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС, хувийн хэвшлийн “Сант” сургуулийн сурагчдын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургууль хамгийн олон буюу 2000 гаруй бүтээл ирүүлсэн байна. Сурагчид Ч.Лодойдамбын “Алтайд” роман болон “Гайхамшигт монгол адуу”, “Хорвоотой танилцсан түүх” номыг хамгийн их уншсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно 52 мин 39 дэх удаагийн “Номын баяр”-аар шилдэг уншигч сурагч, багш нарыг шалгарууллаа 1 цаг 12 мин “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө 1 цаг 16 мин Хэлэлцээрийн эцсийн хувилбарыг батлахаар ажиллаж байна 1 цаг 18 мин БНСУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьж, Америк-Хятадын харилцааны талаар хэлэлцлээ 1 цаг 19 мин Биологийн олон янз байдлын конвенцын Нагояагийн протоколын хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ 1 цаг 20 мин Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 23 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад болно 1 цаг 24 мин ЗӨСҮТ-д молекул биологийн бүрэн автомат системийг суурилууллаа 1 цаг 25 мин Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт эхэлнэ 1 цаг 25 мин Хууль бусаар эзэмшиж байсан 15 барилгыг нийслэлийн өмчид буцаан авчээ 1 цаг 26 мин "Улаанбаатар марафон 2026" энэ Бямба гарагт болно 1 цаг 27 мин 2026 оны тавдугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 34 мин Нийслэлд 2024-2025 онд 233 км авто замыг шинэчилжээ 4 цаг 7 мин "Мисс Монголиа 2026" тэмцээний тэргүүн миссээр Ш.Хүслэн тодорлоо 4 цаг 8 мин Олон улсын музейн өдөр тохиож байна 4 цаг 8 мин 108 хүүхдийн тусламжийн төв долоо хоногт 1926 дуудлага хүлээн авчээ 4 цаг 10 мин Үндэсний их баяр наадам болон "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цаг 11 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 74 дуудлага бүртгэгджээ 4 цаг 12 мин Улсын хэмжээнд 101 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ 4 цаг 12 мин
iИх уншсан
Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ “Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хам... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top