Төрийн албаны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт Ховд аймагт өнөөдөр эхэллээ.
2026 оны хоёрдугаар улирлын шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Ховд аймгаас 69 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Шалгалтыг гурван ээлжээр авч байна.
Энэ удаагийн шалгалтын онцлог нь чадамжид суурилан шинээр боловсруулсан сорил, даалгаврыг ашиглаж буй явдал юм. Мөн шалгалтын үйл явцыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хөндлөнгийн хянагчид ажиглаж байгаагаараа онцлогтой болохыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, ЗДТГ-аас мэдээлэв.



