x

Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр үерийн эрсдэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд хэрэгжиж буй ус хангамж болон үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа. Хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 74 хувьтай байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Тамгын газар, тус дүүргийн газрын алба, Замын цагдаагийн хэлтэс хамтран өдөр бүр тухайн байршилд хяналт тавьж ажиллаж байна. Том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн 47 нэгж талбараас 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн, 12 нэгж талбарыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллаж нөлөөллөөс гаргасан. Үлдсэн 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээг хийж байна. Чөлөөлсөн нэгж талбарын байршлаас эхлэн авто зогсоолын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Үргэлжлүүлэн Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун Улаанбаатар хотод хэрэгжиж буй үерийн эрсдэлийг бууруулах төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 байршилд үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, 4 байршилд ус хангамжийн төсөл хэрэгжиж байна.

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун "1966 оны үерээр 3000-5000 айл усанд автсан. Гэр хорооллын ихэнх хэсэг усанд автаж, нам дор бүсийн байшингууд нурж эвдэрсэн. Мөн зам гүүр, эрчим хүч, холбооны шугамууд тасарсан. Тухайн үеийн мөнгөн дүнгээр нарийвчилсан тоо байхгүй ч "Их хэмжээний хохирол" гэж архивд тэмдэглэгдсэн байдаг. Харин 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрсэн. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн. 2023 оны үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарсан. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нэгдсэн системийг бүрдүүлж, үерийн аюултай бүсүүдэд далан, суваг, ус зайлуулах байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Мөн шинээр 400 км-ээс дээш урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барих хэрэгтэй" гэв. Тэрбээр Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн нийт 9 төсөл, арга хэмжээ, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа талаар танилцуулав.

Тухайлбал, Нийслэл 2026-2033 онд Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барина. Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг төвийн зургаан дүүргийн 25, дагуул хотын 11, зуслангийн бүсийн зургаан байршилд барих юм. Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, "Хот төлөвлөлт, судалгааны институт" ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг "Би Жи Эм" ХХК 2025 оны наймдугаар сараас боловсруулж эхэлсэн. Гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн 2027-2032 онд Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ. Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын "Kalpataru Projects International" ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дууссан. Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга дараах үүрэг даалгаврыг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд 1 тэрбум баррель газрын тосны хомсдол үүсжээ 53 мин С.Билгүүн шатрын бодлого бодолтын анхны их мастер боллоо 54 мин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо 1 цаг 0 мин Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр үерийн эрсдэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэв 1 цаг 7 мин Д.Трамп: Ираны баяжуулсан ураныг АНУ-ын Сансрын хүчин хянаж байна 1 цаг 8 мин "Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн" аян эхэллээ 1 цаг 9 мин С.Баярцогт V/S Я.Содбаатар 2 цаг 24 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 бага хурлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа 3 цаг 2 мин “Оюутолгой” ХХК ус бохирдуулсны төлбөрөө нөхөж төлөхөөр боллоо 3 цаг 3 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 4 мин Тавдугаар сарын 11-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 5 мин Пакистанд террорист халдлага гарч, 15 цагдаа амиа алдлаа 3 цаг 6 мин “Барселона” баг “Реал Мадрид”-ыг хожиж, Испанийн аварга боллоо 3 цаг 9 мин БОУАӨ-ийн сайд "Оюутолгой"-н удирдлагуудтай уулзаж, усны төлбөрийн асуудлыг шийдвэрлэлээ 3 цаг 9 мин Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг 3 цаг 9 мин Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 10 мин Нэрт зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгслөө 3 цаг 13 мин Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 23 цаг 0 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 23 цаг 7 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 23 цаг 12 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top