x

Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна…

Цэц өөрийн сайтдаа 2026 оны гуравдугаар сарын 26-нд нэг мэдээ тавьсан. Тэрэндээ: Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна гэсэн.

Ерөнхийлөгч төвтэй улс төрийн халуун үйл явдлуудтай зэрэгцээд энэ маргаан үүссэн нь сонин.

Цэц дахин 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд: Дээрх маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 8-ны 09:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэж зарлалаа. Тавдугаар сарын 8-ны өдөр бол баасан гараг. Цэцийн энэ хуралдаанд яагаад анхаарах ёстой вэ?

Энд маргаан үүссэн: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон өөрчилж, нэг удаа сонгогдохоор зохицуулсан нь 19 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хийгдсэн. Тэрхүү нэмэлт өөрчлөлтөөс хойш долоон жил өнгөрч. Уул нь Үндсэн хуульд нийцүүлэн бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг өөрчлөх нь Үндсэн хуулийн дээд хүчин чадлыг хангах, эрх зүйн нэгдмэл байдлыг тогтооход чиглэсэн ажил. Гэсэн нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэхүү заалтыг Үндсэн хуульд нийцүүлсэнгүй явж ирж. Харин санал санаачилга 1-2 хууль тогтоогчоос гарч байсан.

2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Үндсэн хуулийннэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар манай яам ажиллаж байна. 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төсөл бичиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтад: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн заалттай холбоотой” хэмээн хэлж байлаа.

24 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шаардлага бий гэж мэдэгдэж байсан. Өөрчлөхөөр алхам хийж үзсэн. Гэвчиг дуусгаж чадаагүй, өөрөө Элчин болоод явж одсон. 25 оны 9 сарын 17-нд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Ерөнхийлөгчийн тухай хууль d-parliament-д байршсан. Тэрнээс хойш: Боловсруулагдаж байна гэдэг мэдэгдэлтэйгээ байсаар байна. Эд нарын аль нь ч ажил болоогүй. Сураггүй болсон.

Ерөнхийдөө: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зургаан жилээр нэг удаа гэсэн байтал Ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жил байна, энэ хууль зөрчлөө гэдэг бол Цэцээр шийдэх маргаан огтоос биш. Үндсэн хуульд 6 жилээр 1 удаа гэж заасан, тэрэнд нийцүүлж Ерөнхийлөгчийн тухай 93 оны хуулийг өөрчлөөд л болох асуудал. Гэвчиг: Энэхүү зөрчилтэй 7 жил яваад гэнэт Цэц рүү орж ирсэн нь асуудлын гол энэндээ биш гэдэг хардлагыг үүсгэж байгаа.

Хэрэвзээ: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай харшлаад байна гэж үзэхүл тэр харшлаад зөрөөд байгаа нь зөвхөн бүрэн эрхийн хугацаа биш. Өөр олон юм байгаа. Уулаасаа, эдүгээ ч төрийн зовлон болоод, тэр нь дамаараа ард нийтийн дарамт болоод байгаа Ерөнхийлөгч ба Засгийн газар зэрэгцээд гүйцэтгэх засаглал гэдэг ижилхэн малгай өмсдөгийг 1-нд нь үлдээх санаагаар 19 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. УИХ-ын 19 оны 6 сарын 14-ны чуулганд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль санаачлагчдын ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Д.Лүндээжанцан энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр олон эргэлзээг нэг болгох чармайснаа хэлээд: Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулав гэсэн. Хэлэлцэх явцад 55 нас нь 50 болж буусан. Харин Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхүүд төслийнхөө дагуу батлагдсан. Тэрхүү заалтууд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг багагүй хэмжээнд хязгаарласан. Жишээлэх юм бол: Ерөнхийлөгч хүссэн хуулиа санаачлах эрхгүй болсон. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж заасан байсныг: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж өөрчилсөн. Энэ бол: Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгөх ойлголт. Гэсэн нь тэр өөрчлөлт хийгдэлгүй долоон жил болж.

Цаашаагаа: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэсэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтыг: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж өөрчилсөн юм. Энэхүү өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрх зөвхөн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнд байх, үндсэн бүрэн эрхээс давсан тодорхой бүрэн эрхийг шинээр олгохгүй байх агуулгатай. Тэгээгүйгээс эдүгээ Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрх үндсэн бүрэн эрхээсээ хэд дахин өргөн хүрээтэй, төрийн байгууллагуудтай харилцахтай холбоотой 70 орчим эрх, 40 орчим хуулийн зүйл, заалтаар зохицуулагдаж байгаа. Жишээлэх юм бол: 10 оноос хойш шинэчилсэн найруулгаар батлагдсан 19 хуулийн 50 гаруй заалтаар Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж. Чухамхүү: Энэний зөрчил болоод эдүгээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьчихаад байгаа.

Гэтэл нь: Монгол Улс парламентын засаглалтай. 92 онд баталсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институт байхаар хуульчилсан. Ерөнхийлөгчийн институт нь төрийн эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд өвөрмөц байр суурьтай. Үндсэн хуульд: Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ гэсэн. Энүүгээр: Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийн аль салбарт хамаарахыг зохицуулаагүй нээлттэй орхисон. Өөрчлөх нь ээ: Монголын төрийн тэргүүн-Ерөнхийлөгч парламентын бусад улсын төрийн тэргүүнүүдээс илүү хүчтэй байх чиглэлийг Үндсэн хуульд баримталсан. Парламентын Бүгд найрамдах улсын төрийн тэргүүн төдийлөн эдлээд байдаггүй хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх зэрэг бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгосон. Тиймийн учраас: Үндсэн хуульд 19 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиас бусад хуулиудаар Ерөнхийлөгчид өөр эрхүүдийг нэмж олгодог байсан явдлыг эцэс болгохыг зорьсон. Гэлээ гэхдээ: Үндсэн хуульд заагаагүй бусад эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоо нь хаагдсан ч Ерөнхийлөгчид хууль санаачлах гэсэн чухал эрх нь хадгалагдан үлдсэн. Энэ нь эдүгээгийн төр, ард нийтийн хямралын эх үндэс болж буй.

Базах нь ээ: Үнэхээрийн Ерөнхийлөгчтэй холбоотой эрх зүй Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хүртэл маргах бол зөвхөн бүрэн эрхийн хугацаа нь зургаа байх уу, дөрөв байвал болох уу, сонгогдох тоо нь нэг удаа юу, хоёр удаа юу гэж биш, хэрэгжүүлдэг бүрэн эрх нь Үндсэн хуульд нийцсэн үү гэдэг л чухал. Гэвчиг: Цэц дунд суудлаараа бүрэн эрхийн хугацааг хэлэлцэхээр болж. Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг энэ долоо хоногийн баасан гарагт шийдэх гэж байна...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 54 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 5 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 30 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 34 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 38 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 44 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 49 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 48 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 52 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 37 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 51 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 3 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top