x

Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...

"Үнээгээ үхсэн хойно сүүтэйг нь мэддэг" гэж. Эдүгээ засаг төрөөсөө эхлэн айл өрх хүртлээ гэдсээ тасартал мацаг бариад ирэхээр юм юм бодогдох...

Шулуухандаа: Монголдоо амьдрахад хүнд боллоо. Төр улайсан данстай, ард нийт хоосорсон карматай болж. Зах, нийтийн худалдааны төвүүд худалдан авагчгүй, худалдаачид ч лангууны түрээсээ барахгүй болоод амин зуулгын бизнесээ татан буулгаж байна. Махнаас эхлэн өргөн хэрэглээний бүх барааны үнэ тэнгэрт нислээ. Гээд мөнгөгүй, эдийн засаггүйн зовлонг доороосоо эдлээд эхэлж. Цаашаагаа: Энэ улс таван жил мөнгөний бараа харахгүй шүү гэж эдийн засагчид анхааруулаад байх болж.

Хамтарсан засгийг унагаад Ерөнхий сайд болсон Г.Занданшатар: Тоо худал хэлдэггүй гэдэг үгийг тоть шиг давтдаг байсныг санаж байна уу. Сүүл рүүгээ энэнд нь бид итгэдэг болсон байсан. Гэтэл нь: Г.Занданшатар маниусыгаа тоогоор хуураад цаагуураа баллаж хаяад явж. Дөрвөн том гай тарьсан нь эдүгээгийн эдийн засгийг элгээр нь хэвтүүлж.

Нэгдүгээрт: 25 оны 10 дугаар сард Монголбанкныхантай яриад бодлогын хүүг нэмсэн. Тэр нь шилний цаадах чирэх лүгээ гоё тооноос өөр юм үлдээхгүй байх хөшүүрэг болсон.

Хоёрдугаарт: Санхүүгийн зохицуулах хорооныхонтой яриад журмуудын өөрчлөлтөөр зээлийн хугацааг багасгаж, шаардлагыг өсгөөд хаячихаж. Жирийн ард нийт зээл авах боломжгүй болсон.

25 оны сүүлчээр том компаниудаас 1 их наядын татварыг урьдчилж аваад нөгөө гоё тоон дээрээ нэмж. Эдүгээ татварын орлогын тасалдал бараг л 2 их наяд руу ороод байна. Ийнхүү валютын нөөц сэлтээр харагддаг тоо хэвээрээ үлдээд, ард нийтийн дундах мөнгөний урсгал хаагдаж. Мөнгө зөвхөн тоо байдлаар харагддаг болчихож.

Гуравдугаарт: Байхгүй мөнгөөр багш нарын цалинг нэмчихсэн. Харалган шийдвэр. Эдүгээ бусад салбарынхан нь: Цалингаа нэмүүлье гэж барьцаад сүйд.

Дөрөвдүгээрт: Ерөнхий сайд болуутаа л өмнөх засгаа муулж гүйсээр том төслүүдийг бүгдийг нь зогсоосон. Том төслөөс ирэх өгөөжийн орон зайг ард нийтийн амин зуулгыг чангалан хэмнэснээс нөхөх болж. Бөөн гай. Гайг нь барах гэж Монгол Улс дахиад 12 жил махаа зулгаана. Гээд бод...

Ийм болгочихоод Г.Занданшатар унасан. Н.Учрал УИХ-ын даргаас Ерөнхий сайд руу бууж ирсэн. Гээд эдийн засаг, амьжиргаа сайжирдаггүй. Улам муудлаа. Уулаасаа Н.Учрал барахааргүй муутгасныг өмнө дурдсан. Гол нь: Н.Учрал төсвийг тодотгож амьдрал үргэлжлүүлэх гэхээр Тогтворжуулалтын сан хоосорчихсон. Аргаа бараад нууцаар Ирээдүйн өв сан руугаа хуруу дүрээд байна. Энийг нь АН-ынхан дотроо үзэлцээд анзаарахгүй байгаа нь аз. Н.Учралд үнэндээ ирээдүй харагдахаа болж байгаа бололтой. Нэг, хоёр гайгүй хөдлөөд байгаа сайд нараа дагаж яамдаар хэсэг явлаа. Тэр нь дуусахаар гарч ирээд: Хэмнэ ч гэх шиг. Уулаасаа Ерөнхий сайд болохдоо л: Том төсөл ярихгүй, ид шид бүтээхгүй гээд байсан. Үнэхээрийн ид шид байтугай том төсөл гэдэг үг ч хэлэхгүй нь тодорхой болов.

Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд гэхэд дэндүү жижигдсэн ишгэн популизм хийгээд салахыг болив. Сүүлийн засгийн хуралдаанаар энэ оны Эдийн засгийн чуулганыг цуцалснаа зарлаж байх юм. Тэрнийхээ шалтгааныг: Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай учраас цуцалсан гэчихэж. Худал тайлбар. Цаагуурх үнэн нь өөр. 2026 оны Эдийн засгийн чуулганд оролцох гадны хөрөнгө оруулагчид олдоогүй. Гээд хэлж чадалгүй нэрэлхээд: Төсөв хэмнээд Эдийн засгийн чуулган хийхгүй гэдэг бол маш тэнэг тайлбар. Уул нь: Эдийн засгийн чуулган байнга болж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг цуглуулж байх тусмаа улсын эдийн засаг одоодоо, алсдаа өсөн дэвжихийн утгатай. Эдүгээ Монгол Улс Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа, Харбины гэрээний нүүрснээс л амь зогоож байна. Энийг Г.Занданшатар, Н.Учрал хоёрын муулаад байдаг хамтарсан засгийн үед амжуулсан. Тэр хоёр: Оюун-Эрдэнийн засаг, Ормузын хоолой хоёроос болоод эдийн засаг энэ боллоо гэж байнга хэлнэ.

Гэтэл нь: Ганц жилийн өмнө Монгол ийм байгаагүй юм. Тэгэхэд хамтарсан засаг ажиллаж байсан. Эрдэнэбүрэнгийн УЦС, Орано, Гашуунсухайтын хил холболт төслүүд эхэлсэн, Баялгийн санд бага багаар ч атугай өгөөж өшиг под подхийж ороод. Баялгийн өгөөж гээд 300 мянгыг өгөхөд бид голоостой болсон байсан. Эдүгээ 50 гаруй мянгыг тараахад: Баярлалаа гэх нь холгүй авцгааж байна. Тэр үеийн 300 мянга нас бие гүйцсэн аятайхан хонь хүрнэ. Эдүгээгийн 50 гаруй мянга бол 1 кг гаруй махны үнэ.

Базах нь ээ: Хамтарсан засгийн үед улсад, айлд орлого нэмэгдсэн. Ард нийт үндсэн хэрэгцээнээсээ халиад чанартай, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлттэй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд мөнгө зарцуулдаг болж эхэлсэн. Орон сууц, автомашин худалдан авах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацаат зээл авах нь ихэссэн. Ард нийт зөвхөн хэрэглэгч биш, баялаг бүтээгч болох хандлага ажиглагдаж байсан. Мөнхүү: Гадаадаас Монголдоо ирж, хотоос хөдөөд шилжиж амар тайван амьдралыг бүтээхээр нүүцгээдэг болсон байв. Хамтарсан засгийн үед ханагар байлаа шүү дээ, Монгол.

Гэвчиг: Хамтарсан засгийг 10 сар ажиллуулаад унагасан. Яг л: Баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, тэрэнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард нийтэд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байхад, Ухаа худагийн асуудлыг засгаас өргөн барьж, УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаад долоо хоног болж байхад, Оюутолгойн арбитрын маргаан, Онтрэгийн хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед, нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдэх үед, мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж Гашуунсухайтын хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаанд Ерөнхий сайдыг нь огцруулж хамтарсан засгийг тараасан. Жилийн дараа энэ. Харамсалтай гэх үү, эмгэнэлтэй гэмээр юм уу…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 39 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 6 цаг 40 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 6 цаг 41 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 10 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 10 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 10 цаг 31 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 10 цаг 32 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 12 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 12 цаг 52 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 13 цаг 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 13 цаг 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 13 цаг 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 15 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 15 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 15 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 15 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 17 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 17 цаг 42 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top