x

Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна

Хантавирусийн аюултай омгийн халдвар дэгдсэн тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоц Тенерифе арлын ойролцоо зангуугаа буулгахаар зэхэж байгаа тул улс орнууд иргэдээ татан авахаар бэлтгэж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, халдвар өргөн хүрээнд тархах эрсдэл бага байгаа ажээ. Тус байгууллага бямба гарагт гишүүн орнуудад хандаж, татан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар зааварчилгаа өгсөн бөгөөд халдвар авсан байх магадлалтай иргэдийг  42 хоногийн турш анхааралдаа авч, хянахыг зөвлөв.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус одоогоор нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэл бага байгааг онцлоод, үүссэн нөхцөл байдал нь “Ковид шиг өргөн хүрээтэй биш” гэдгийг хэллээ. Тансаг зэрэглэлийн “MV Hondius” аяллын хөлөг онгоцон дээр хантавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан ДЭМБ болон Европын Холбооноос Кабо-Верде улсад хандан, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг уялдуулан зохицуулах хүсэлт тавьсан байна.

Хүсэлтийн дагуу тус хөлөг онгоц өнгөрсөн лхагва гарагт Кабо-Вердегийн эргээс Испанийг чиглэн хөдөлсөн юм. Хөлөгт байсан нийт найман хүн өвчилж, гурван хүн (Нидерландын гэр бүл, Германы нэг иргэн) нас барсан тухай ДЭМБ баасан гаригт мэдээлсэн байна.

Испанийн Дотоод хэргийн сайд бямба гаригт мэдээлснээр, Бельги, Франц, Герман, Ирланд болон Нидерланд улсууд иргэдээ татан авахын тулд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ. Харин Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд өөрийн улсын иргэд болон багийн гишүүдийг эх оронд нь авчирсны дараа Английн баруун хойд нутгийн нэгэн эмнэлэгт тусгаарлахаар шийдвэрлэсэн байна. 

Испанийн Эрүүл мэндийн сайд Моника Гарсиягийн хэлснээр, бүх зорчигчид болон багийн 17 гишүүнийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд үлдсэн 30 ажилтан хөлөг онгоцыг Нидерландад хүргэхээр үлдэх ажээ.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 6 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 7 цаг 7 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 7 цаг 8 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 10 цаг 47 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 10 цаг 55 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 10 цаг 58 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 10 цаг 59 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 13 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 13 цаг 19 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 36 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 37 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 13 цаг 38 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 13 цаг 40 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 13 цаг 46 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 16 цаг 4 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 16 цаг 6 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 16 цаг 7 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 16 цаг 8 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 17 цаг 46 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 18 цаг 8 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top