x

Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй

Хууль зүйн дэд сайд асан Д.Энхбаяр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг дэд сайдаас чөлөөлөх болсон шалтаг шалтгаан болон Ц.Нямдорж сайдын оролцооны талаар болсон явдлыг илэн далангүй ярьсан байна лээ. Урьд өмнө ажлаа өгсөн эрхмүүд дундаас энэ дайны үндэслэлтэй ярьсан нь үгүй л болов уу.

Түүний ажлаа өгсөн шалтгаан олон нийтийн таамаглаж байсанчлан ЖДҮ-гийн асуудал, УИХ-ын даргыг огцруулах энэ тэрээс хамаагүй өмнө бололтой юм. Тодруулбал, дэд сайдын ажил авангуутаа Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, хушны самар экспортолж байсан хоёр компанид тавьсан татварын өр төлбөрөөс болсон бололтой.

МАН сонгуульд ялж, засгийн эрх авангуутаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалт. Шалгалтаар 1,3 их наяд төгрөгийг зөрчил илэрсний дотор манай “номер нэг”-ийн төмөр замын 280 сая доллар багтаж байгаа. 1,3 их наяд гэдэг нь одоо яриад байгаа 60 тэрбумын асуудлаас 20 дахин их мөнгө. Тэр үед тэр эрхэм “Чамайг намынхнаар чинь дамжуулж зайлуулна” гэсэн нь өнөөдөр ингэж хэрэгжиж байгаа бололтой юм. Шалгалтын дүнг МАН-ын бүлэг болон Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэж, нууцын зэрэглэлд оруулсан болохоор одоо хэр нь хэний, ямар компанитай холбоотой хэдэн тэрбумын асуудал яригдаж байгааг бид мэдэхгүй. Ямартай ч сая ЖДҮ, 60 тэрбум гээд дороо дэвхцэж байх хооронд төмөр замын 280 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгож, Аж үйлдвэрийн паркийг “эдийн засгийн үр ашиггүй” гэж үзээд татан буулгах Засгийн газрын шийдвэр гарсан гэсэн. “Номер нэг”-ийн хувьд асуудлаа шийдүүлээд авсан гэсэн үг. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн шаардлагаар огцруулах тухай хуулийн төсөл өргөн барьсны дараа гэхээр бүр ойлгомжтой.

Дэд сайд Б.Энхбаяр хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувь буюу “Монголын зэс” компанитай холбоотой шүүхийн маргаанд Засгийн газрын төлөөлж ороод дээд шүүх дээр ялсан гэнэ. Шүүхийн тогтоолоо гардаж аваа ч үгүй байхдаа ажлаа өгсөн юм байна. Тэр нь “Монголын зэс” компани өөрийн эзэмшлийн Төмөртийн орд руу тавьсан 35 км төмөр замыг төрд шахаад мөнгийг нь төсвөөс гаргуулсан асуудал л даа. Төмөр зам барьсан үндэсний зомпани 60 тэрбум ч билүү төгрөгөөр барьсан гэдэг, харин “Монголын зэс”-ийнхэн цааш нь 100 гаруй сая доллараар шахсан (дээд шүүхийн тогтоол бичгээр гарсан хойно тоо энэ тэр нь тодорхой болох биз) асуудал яригддаг юм. Ер нь бол энэ тохиолдолд худалдаж байгаа талаас илүү худалдан авч байгаа тал нь буруутай ч үнийн хувьд барьсан, зарсан хоёр арай л хол зөрүүтэй, төсөвт хохиролтой гарсан байгаа юм.

Уг нь барих , ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байснаа сүүлдээ барих, шилжүүлэх нөхцөлтэй болгож өөрчлөөд төсвөөс шууд мөнгөө авсан. Төмөр замыг 2015 онд хүлээлгэж өгсөн гэвэл тухайн үеийн Засгийн газарт хамаатай асуудал. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгө ч энэ мэтээр бий болсон байх магадлалтай.

Уг нь бол Ц.Нямдорж сайд 49 хувийг баалдаг, шургадаг, үзэн ядаж харагддаг ч яг тодорхой асуудлууд босоод ирэхээр дуугүй болчихдог гэмтэй. Дэд сайд нь ярьж байна. 49 хувьтай холбоотой Захиргааны шүүхийн маргаан дээр намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулчихаад шүүх хурал болохоор “битгий оч” гэсэн гэж. Ялагдуулах сонирхол анхнаасаа байсан уу, ямар шалтгаанаар ингэсэн бэ гэдгээ өөрөө тайлбарлах биз. Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэдэг. Сайдаасаа хэтийдчихсэн дэд сайдаар энэ хүн яах вэ дээ. Хорин жил сайд хийсэн хүний дэргэд хоёр жил дэд сайд хийсэн хүний хийсэн, ярьсан хэтэрхий тодорхой болчихлоо л доо.

Ер нь бол замаасаа Б.Энхаярыг зайлуулах шалтгаан нэг хоёроор тогтохгүй байсан бололтой. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байсан гэхээр сүүлийн нэг жил гаруйн асуудал. ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газраас томилогдсон төлөөлөгчөө дуудаж авчираад “Компани эвлэрье гэж байна, том хүний ар тал байгаа юм” гэж шахаад явж байна гэдэг бас л “бүдүүн” зүрх шүү. Нэг эзэнтэй гурван компанийн (их том хүний ар тал юм гэсэн) нийлсэн 8,5 тэрбумын татвар төлөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад, Засгийн газар нь төлүүлнэ гэхээр ХЭГ-ын дарга “төлүүлээд яах юм бэ, эвлэрчих” гээд явж байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ийм л хоёр нүүртэй сайд нар ажилладаг юм байна.

Б.ЗАЯА

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэсэн нь биеллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ичээч хулгайч сэтгүүлчээ (103.212.119.60)
    Хүний нийтлэлийн гарчиг .аагаад
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (103.194.176.117)
    ҮР АЧ НАРТАА " МААМУУ НААШ ИР" ГЭДЭГ ДУУ ДУУЛЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ. ЦӨВҮҮН ҮГ БАЙНА Ач нартаа "Маамуу нааш ир" дуулж өгч болохгүй. Цөвүүн үг байна.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 28 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 41 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 53 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 1 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 1 цаг 31 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 14 цаг 55 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 16 цаг 22 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 16 цаг 24 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 17 цаг 11 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 18 цаг 2 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 18 цаг 53 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 21 цаг 34 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 22 цаг 9 мин Намууд ба хамууд 23 цаг 18 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 23 цаг 30 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 23 цаг 35 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 23 цаг 53 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top