x

Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг шалгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандан "Тавантолгой ордыг 2015 онд гадаадын компанид шилжүүлэх оролдлого хийсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг прокурорын байгууллага шалгах шаардлагатай байна" гэв. Тэрбээр "Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн ордын тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилийн хугацаатайгаар, хууль бусаар өгөх гэж байхад нь 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн. Төрийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэсэн асуудлыг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Энэ асуудлыг шалгана уу" гэлээ. Уг уулзалтын үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлага хариуцсан Тэргүүн дэд захирал Б.Жаргалсайхан энэ асуудлаар мөн товч мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 179 хуудас бүхий баримтыг Улсын Ерөнхий прокурорт өгөв. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Бидний хурал, зөвлөгөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаад баяртай байна. Монгол Улсын хуулийн дагуу би шударга ажиллана. Хэн нэгний хүсэлтээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хариуцлагаас мултлахгүй гэдгээ хэлэхийг хүсч байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.160)
    harin tiin ystoi goy bn sn bn shuu.bid demjdeg shuu
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top