x

“Түмэн шувуут” IPO гаргаж өндөгний зах зээлээ тэлнэ

Энэ онд хийгдэх IPO-нуудын салхийг хагалах компанийн нэр тодорхой болжээ. Өндөгний зах зээлийн дотоодын үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа хангадаг “Түмэн шувуут”-ын хувьцааг худалдан авч мөнгөө өсгөх боломж танд нээгдэж байна.

Иргэд нь дажгүй амьдарч яваа гадны улсуудаас нэг зүйл их тод анзаарагддаг. Төрийн албан хаагч, компанийн ажилтан гэх мэт дундаж давхаргынхан нь ажлаа хийнгээ мөнгөө үржүүлэх нэг том аргатай. Тэд ажиллаж олсон цалингаараа  хувьцаа худалдан авахыг илүүд үздэг.

Манайд ч урдах ажлаа хийнгээ хувьцаанаас ашиг олсон шигээ дажгүй амьдарч яваа хүмүүс цөөнгүй бий. Хувьцааны зах зээл дээр идэвхтэй тоглодог 37 мянга орчим хүн бий гэсэн тоо дуулддаг. Тэгэхээр энэ зах зээлд оролцож, мөнгөө үржүүлэх боломж, орон зай байна гэсэн үг.

Аль ерээд оноос хувьцааны зах зээл дээр тоглоод дажгүй мөнгө олчихсон дал гаруй насны эрхэмтэй хэдэн жилийн өмнө уулзаж ярилцаж байсан юм. А.Чулуун гэхээр хөрөнгийн зах зээл дээр тоглодог жирийн иргэд анддаггүй юм билээ. Мань хүн  хувьцаанаас сардаа гурван сая төгрөгийн ашиг  олдог.  

Дансандаа хэдэн зуун сая төгрөгтэй хэрнээ мөнгөө тэрбум хүртэл зүтгэнэ гэж ярьж суусан нь санаанаас гардаггүй юм. Ерээд оноос хувьцааны зах зээлд тоглосон хүмүүсийн хувьд ингээд сууж байх нь тэгтлээ итгэж ядахаар дүр зураг биш л дээ.

“Сүү” компанийн хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 200 гаруй мянган төгрөг болж цойлоод буй. АПУ компанийн хувьцааны ханш анхныхаа үнээс 160 дахин өсчихсөн яваа. Хувьцаанд хуримтлалаа хийгээд хэсэгтээ мартчихад л ийм том ашиг  холын мөрөөдөл биш. Гэхдээ мэдээж үнэ цэнтэй, өсөх ирээдүйтэй компанийн хувьцааг худалдаж авбал өгөөжийг нь хүртсэн шиг хүртэнэ. 

Нэг үеэ бодвол манай хөрөнгийн зах зээл амилчихаад байгаа. Ирээдүйтэй компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг арилжаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосоор байна. Хамгийн сайн жишээний нэг нь “Лэнд.мн”.

“Сүү” компанийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосон явдал ч иргэдэд өгөөжөө өгсөн шийдэл болсон. Ирээдүй нь тодорхой, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь үнэ цэнээ алдахааргүйгээр брэнд болж чадсан компаниуд аль болох олноороо IPO хийвэл эцсийн өгөөж нь иргэдэд л ашигтай тусна. Тийм үнэ цэнийг бүрдүүлж чадсан компанийн нэг бол энэ сарын 15-наас хувьцаагаа арилжаалж эхлэх “Түмэн шувуут”.  Өөрөөр хэлбэл иргэдэд мөнгөө өсгөх бас нэг том боломж, гарцыг Хөрөнгийн бирж нээж өгсөн юм.  

Сувиллын өндөг,селентэй өндөг, залуу тахианы өндөг, өглөөний өндөг гэх мэт бүтээгдэхүүнүүд нь зах зээлд брэнд болсон энэ компани 2004 онд өндөглөгч тахианы аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Өдгөө эко өндөгний сав баглаа боодлын үйлдвэр, шувуу болон малын тэжээл бэлтгэдэг “Агро Фийд” үйлдвэр “Түмэн шувуут” гэсэн нэрийн дор ажилладаг. Увс аймгийн Баруунтуруун суман дахь  усалгаатай газар тариалан, баруун бүсийн иргэдийн хэрэгцээг хангадаг  гурилын үйлдвэр ч эднийх.

Тэд “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэсэн малгай дор дөрвөн том, нэг нэмэлт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. IPO хийж босгосон мөнгөөрөө тус компани өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлж, махны чиглэлийн тахианы аж ахуй байгуулна.

Мөн усалгаатай газар тариалангаа хөгжүүлж, гурил тэжээлийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөх юм.  Үүнээс гадна мал бордох махны экспортын төсөл хэрэгжүүлж, сангасны органик бордооны үйлдвэр барина.

Тахианы аж ахуйгаас гарах сангасаар органик бордоо үйлдвэрлэх, усалгаатай тариалангийн талбайд тарьсан улаан буудайгаар гурил үйлдвэрлэж, тариалсан царгасаараа  малын тэжээл хийж махны экспортын бизнесээ тэтгэх гээд хоорондоо уялдаа холбоотой төслүүд учраас “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэж тодотгожээ.

“Түмэн шувуут”-ын IPO-гийн  андеррайтер нь “Голомт капитал ҮЦК”. “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн  тухайд өнгөрсөн онд хоёр IPO дээр ажилласан бол өнөө жилийн анхны IPO нь энэ. Санхүүгийн аудитыг нь олон улсын компаниар хийлгэсэн гэж андеррайтер компанийн зүгээс онцоллоо.

“Компанийн  зарим том хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй. Жишээ нь Баруунтуруунд байдаг усалгаатай газар тариалан байна. Тэгэхээр нийтэд зарлаж буй үнэлгээнээс өндөр өгөөж цаана бий гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ компанийн хувьцааг сонирхож буй хөрөнгө оруулагчдад ашигтай гэсэн үг” хэмээн “Голомт капитал”-ын гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал онцолсон юм.

Компанийн хөрөнгийн үнэлгээ нь 21.5 тэрбум төгрөг бол бизнесийг нь 43.5 тэрбумаар үнэлжээ. 150 сая ширхэг хувьцаатай энэ компани 50 сая ширхэг хувьцаа нэмж гаргаж 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Нэгж хувьцааных нь  үнэ 200 төгрөг. Захиалгын хугацаа нэгдүгээр сарын 15-31-ны өдрүүдэд үргэлжлэх тов гараад байна.

 Манай сонин “Түмэн шувуут” компанийн хэрэгжүүлэх төслүүдийг цувралаар хүргэх гэж байна. Хамгийн түрүүнд онцлох төсөл бол өндөглөгч тахианы аж ахуй юм. “Түмэн шувуут”-ын гол бизнес бол өндөглөгч тахианы аж ахуй. Тахианы аж ахуйгаа өргөжүүлэх  төслийг хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна.

Манай улс өндөгнийхөө хэрэглээний ердөө  тал хувийг дотоодоосоо хангадаг. Өнгөрсөн жил гэхэд л 120 сая ширхэг өндөг гаднаас худалдаж авчээ. Өндөгний хэрэглээ цаашид ч өснө гэсэн прогноз бий. Учир нь дэлхийн дунджаас гурав дахин бага хэмжээний өндөг хэрэглэдэг монголчуудын өндөгний хэрэглээ жилээс жилд өсч байгаа.

2007 он нэг монгол хүн жилд  40 өндөг хэрэглэдэг байсан бол энэ тоо арван жилийн дараа 90 өндөг болж өссөн юм. Ойрын таван жилд манай улсын  өндөгний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр өндөгний зах зээлд өндөр хэрэгцээ байна гэсэн үг.

“Түмэн шувуут” компанийнхан энэ хэрэгцээг олж хараад өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлэхээр шийджээ. Сүүлийн үед монголчууд эрүүл хоолыг эрхэмлэдэг болсон.

Шинэ өндөг хүний биед шингэх чадвараараа эхийн сүүний дараа ордог, хуучрахаараа шингэх чадвар нь 30 хувиар буурдаг гэх мэт мэдээллийг аль хэдийн авчихсан хэрэглэгчдийн хувьд “Түмэн шувуут” гэх мэт үндэсний үйлдвэрийнхээ өндгийг хамгийн түрүүнд сонгодог болоод удаж байна. Цаашид ч шинэ өндөгний хэрэглээ улам бүр нэмэгдэх нь тодорхой байгаа нь “Түмэн шувуут”-ын онцлох учиртай давуу тал.

Тус компани IPO хийж босгох мөнгөөрөө өндөглөгч тахианы шинэ байр барих юм байна. Энэ ажилд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай аж. Тодруулж хэлбэл IPO-гоос босгох мөнгөний 30 хувийг энэ ажилд  зарцуулна. Өндөглөгч тахианы найм дахь байрыг барьснаар олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулна гэсэн тайлбарыг компанийн зүгээс хэлж байна. Олон улсад нэг дэгдээхэйний байр тутамд дөрвөн өндөглөгч тахианы байр байрыг зохистой түвшин гэж үздэг аж.

310 мянган өндөглөгчтэй, өглөө бүр 140 мянга орчим шинэ өндөг зах зээлд нийлүүлдэг “Түмэн шувуут” компани өнөө жил өндөглөгч тахианыхаа тоог 350 мянгад хүргэж, жилд 65-70 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 

Өнгөрсөн оны эхний гурван улиралд гэхэд л 40 сая ширхэг өндөг зах зээлд нийлүүлсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд өндөглөгч тахианыхаа тоог нэмэхээс гадна өндөг боловсруулах үйлдвэр шинээр барихаар төлөвлөснөө бидэнд сонирхуулсан юм.

Үйлдвэрээ барьчихвал өндөгийг угааж цэвэрлэж, жингээр нь ялгаж савладаг иж бүрэн шугамтай болно гэж компанийн үүсгэн байгуулагч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Phd) Л.Эрхэмбаяр онцлов.

Тэрээр “Хөдөө аж ахуйн бизнесийн дэлхийн чиг хандлагыг анзаарахад жижгээсээ том руугаа явж байгаа. Биеийн хүчний хөдөлмөрөөс техник технологийн дэвшил рүү хурдтай шилжиж байна. Шинжлэх ухаан, инноваци, ноу хау, өндөр бүтээмжийг илүүд үзэх болсон. Ингэж байж бид бусад орны өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө. Хятадын “Жин да” компани гэхэд л 22 сая толгой өндөглөгч шувуутай, Америкийн  голлох компани болох CALMAIN FOODS  гэхэд 40.1 сая өндөглөгчтэй. Орост бол гурван сая өндөглөгч бол наад захын хүчин чадал. Уралын нурууны наагуур гэхэд л 3.6 сая өндөглөгчтэй үйлдвэрүүд бий. Тиймээс 310 мянган өндөглөгч бол маш өчүүхэн тоо. Цаашдаа хэмжээгээ томруулж байж л өрсөлдөөнийг давна” хэмээн ярьсан юм.

“Түмэн шувуут” компани өндөг боловсруулах үйлдвэр нэмж суурилуулахаар төлөвлөжээ. Хамтарч  байгаа компани нь өндөгний тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “Набел”.  

Өндөг угааж цэвэрлэх, өндөгний чанарыг тухай бүрт нь шалгаж, жинг нь хэмжин ангилах, савлах гэсэн шат дамжлагатай бүрэн автомат үйлдвэртэй болсноор бүтээгдэхүүний чанар сайжирч, хүнээс хамаарсан гэмтэл, хагарал гарах нь эрс багасах давуу талтай  аж.

Тэгэхээр  энэ үйлдвэрийг  барьчихвал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэхээс эхлээд олон давуу тал үүсэх нь. “Түмэн шувуут”-ын нийт өндөгний 2-3 хувь нь хагарч гэмтдэг учраас зах зээлийн үнээс 50 хувь хямд үнээр зарж борлуулахаас аргагүйд хүрдэг гэнэ. Япон технологийн өндөг боловсруулах үйлдвэртэй болчихвол ийм асуудалгүй болно гэж “Түмэн шувуут”-ын гүйцэтгэх захирал Ж.Болд ярилаа.

“Голомт капитал ҮЦК”  ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал “Үнэт цаас гаргагчийн тахианы аж ахуй 2015 онд 300 сая төгрөгийн ашиг хийсэн бол өнгөрсөн жил 2.5 тэрбумын ашигтай ажилласан. Уг нь урьдчилсан таамгаар 1.7 тэрбум гэсэн тоо гарч байсан юм. Өөрөөр хэлбэл таамгаас нэлээд давсан сайн ашигтай ажилласан гэсэн үг. Хорогдол, элэгдлийг хасч цэвэр бэлэн мөнгөний ашгийг тооцоход нэлээд өндөр дүн гарсан” хэмээн ярилаа.  

“Түмэн шувуут” 2017 онд 51.3 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол энэ жил 65.6 сая ширхэг, ирэх  онд 67.8 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ 32 хувиар нэмэхээр ажиллаж байна.

Тус компани тэжээл, үржлийн өндөг импортлох, өндөг баяжуулах асуудлаар АНУ, ОХУ, Хятад, Европын нэр хүндтэй, салбартаа тэргүүлэх компаниудтай байнгын хамтын ажиллагаатай ажилладагийг энэ дашрамд онцолъё.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дараагийн ажил нь махны чиглэлийн тахианы аж ахуй. Нийт хөрөнгө оруулалтын 40 хувийг  энэ төсөлд зарцуулах юм. Манай сонин маргаашийн дугаартаа энэ төслийн талаар онцлон хүргэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 8 цаг 8 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 10 цаг 59 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 11 цаг 0 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 11 цаг 2 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 11 цаг 4 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 11 цаг 4 мин Газрын тосны үнэ дахин өслөө 11 цаг 5 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 11 цаг 6 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 12 цаг 56 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 13 цаг 11 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 13 цаг 16 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 13 цаг 17 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 13 цаг 19 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 13 цаг 19 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 15 цаг 46 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 15 цаг 50 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 15 цаг 51 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 15 цаг 52 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 15 цаг 54 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 16 цаг 56 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top