x

Бизнест философи яагаад хэрэгтэй вэ?

Бизнесменүүдийн талаарх хүмүүсийн бодол

Олон жил компанийн захирал (CEO)хийх явцдаа би олон ч бизнес амжилтанд хүрэх юм уу дампуурахыг харсан. Зарим компани үнэхээр азтай цаг үед байснаасаа амжилтанд хүрдэг бол зарим нь яаж ч хичээгээд, нөхцөл байдлын золиос болон дампуурах нь бий. Гэхдээ ихэнх тохиолдолд тухайн бизнес дампуурах, амжилтанд хүрэх эсэх нь тухайн бизнесийг эрхэлж буй удирдагч ямар философитой байхаас хамаардаг болохоос ямар стратеги, ямар гадны хүчин зүйлс нөлөөлснөөс төдийлөн болдоггүй. Заримдаа бизнес эрхлэгчийн үзэл санаа нь ил тод бус байдаг ч ихэнхдээ түүнд нь хувийн үзэл бодол нь нөлөөлсөн байдаг.

Като институтын ТУЗ-ийн дарга асан, BB&Tкомпанийн захирал Жон Аллисон

Entreprenuer буюу “хийх” гэсэн утгатай Entreprendreнэр томъёо анхXVII, XVIIIзууны үед Францын алдарт сэтгэгч чөлөөт зах зээлийн эдийн засагч Ричард Кантиллон болон Шотландын эдийн засагч Адам Смит нарын бүтээлд агуулгын хувьд дурьдагдаж, улмаар XIXзуунд Францын эдийн засагч Жан Батист Сэй өөрийн бүтээлдээ тухайн нэр томъёог гаргаж ирсэн билээ. Улмаар Карл Менгер, Людвиг Фон Мизес, Фридрих Хайек нар цааш нь философийн үүднээс дэлгэрүүлсэн билээ.

Орчин цагт бизнес эрхлэгчдийг тонон дээрэмдэгч, мөлжигч, хувиа хичээгч (Хувиа хичээх нь муу зүйл биш л дээ) гэх мэтээр олон янзаар дүрслэх болжээ. Наад захын кинонууд дээр бизнес эрхлэгчдийг дүрсэлж буй дүрслэлүүд бүгд л хулгайч, луйварчин, ашиг олж л байвал юу ч хийсэн хамаагүй мэтээр дүрсэлж байгаа нь иргэдийн хувьд бизнес эрхлэгчдийг харж буй дүр төрх юм. Үүнээс болоод бизнес эрхлэгчид дараах 2 сонголтын нэгийг хийхээс аргагүй байдалд орж байна. Нэг бол бусдыг ид ашигла, эсхүл өөрийгөө бусдын төлөө золиослох гэсэн сонголт юм. Аль аль нь ухаалаг сонголт биш юм. Харин ч өөрийгөө үгүйсгэсэн зүйл. Бусдыг дандаа ашиглаад байх юм бол бусад хүмүүс чамд итгэхээ болино. Чи яахав Батаа, Амараа хоёрыг мэхэлчихлээ гэж бодъё. Гэтэл чамд хууртсанаа Золоо, Зулаа, Мөнхөө гуравт хэлнэ. Тэр гурав нь цааш хүмүүст ярина. Тэгээд хэн ч чамд итгэхээ болино. Чи бизнесээс хасагдана. (Айн Ранд “Бизнесийн философи” номоос ишлэв.)Харин бизнесээ урт хугацаанд ашиг олохыг зорьж байгаа хүмүүс бол win win буюу харилцан ашигтай байх зарчмыг сонгодог. Зах зээлийн хэдэн зуун жилийн турш бусдыг хуурч мэхлэх гэсэн, чанаргүй бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг компаниуд богино хугацаанд ашиг олох хэдий ч урт хугацаанд дампуурч, зах зээлээс арчигддаг.

Entrepreneurshipбол хүнээс хариуцлагатай байдал, бүтээлч байдлыг шаарддаг. Хүмүүс аль болох хямд үнээр чанартай бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг зорьдог бол бизнесменүүд аль болох хямд зардлаар чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдахыг зорьдог. Энэ хоёр эгойзмын огтлолцол дээр үнэ тогтдог. Зах зээл бол бизнес эрхлэгчээс асар их мэдрэмж шаарддаг. Хэрэв чи бусдын хэрэгцээ болон, бусдын худалдан авах чадварыг мэдрэхгүйгээр алс хэтээ бодохгүйгээр бизнес хийх юм бол түүнийг чинь хэрэглэгчид худалдан авахгүй. Тиймээс л чи хэдэн төгрөгөөр бараагаа үнэлж, зарах ухаалаг сонголтыг хийхэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, бүтээлч байдал бол бизнес эрхлэгчийн үндсэн философи юм.

Бизнесийн түүхээс бизнесийн философи руу

Сүүлийн жилүүдэд бизнесийн бүтээлч байдлыг (Win win зарчим, рационал байх зарчим)буруу ойлгож, элдэв бизнесийн түүл (арга хэрэгсэл)гэж ойлгох явдал элбэг болжээ. Учир утгагүй (тухайн түүлийн үндсэн философийг ойлгохгүйгээр)арга хэрэгслийг хэрэгжүүлснээр бизнесээ амжилттай болгочихно гэж бодсон ухаалаг бус (Иррационал)бизнес эрхлэгчид аливаа түүлүүдийг хэрэгжүүлснээрээ бизнестээ ашиг олно гэж боддогоос л үүдээд зах замбараагүй түүлүүдийн дотор төөрөлдөж, эцэстээ бизнес нь ямарч философи, зарчимгүй, бизнесийн үндсэн философиос өөрийн мэдэлгүй гажсан, хуурмаг маркетинг дээр тулгуурласан хөөсөрсөн бизнес болон хувирдаг.

Чи хичнээн сайн бизнесийн түүл хэрэглэсэн ч чиний бодол, философи чинь бусдыг хуурах, бусдыг мэхлэх замаар зөвхөн win (зөвхөн өөрөө авах)буюу бусдыг ашиглах зарчимд тулгуурласан бол мянга сайн түүл нэвтрүүлж, мянга сайхан үйлчилгээ үзүүлээд нэмэргүй юм. Учир нь бүтээгдэхүүн чинь бусдыг ухаалаг сонголтонд аажимдаа нуран унах болно. Нэг удаа хууртсан ч, хоёр, гурав дахь удаагаа хууртагдах нь юу л бол.

Монголд асар хурдацтай бусдыг татаж, ажилд аваад хуураад гаргадаг алдарт компани байсан юм. Тэр компани олон арван охин компани бий болгож, 20 сая төгрөгийн цалинтай ажилд урьж, ажилд аваад амласан цалингаа өгөхгүй, луу унждагаараа алдар цуугаа мандуулсан. Өнөөдөр тэр компанид чадварлаг нэгээхэн ч ажилтан ордоггүй бөгөөд зах зээл дэх employer branding-ээ унагаж, цаашлаад алс хэтдээ чадваргүй ажилтнуудын балгаар зах зээл дэх Share-ээ алдсан юм. Тэгэхээр тухайн компани мянга сайхан Total quality management, performance management, balance score card нэвтрүүлээд сайн ажилтнуудыг татаж чадахгүй юм. Тиймээс Harvard business review болон entrepreneurshipзааж, нийтэлж буй ихэнх компаниуд бизнесийн элдэв түүлсээс өмнө бизнесийн үндсэн зарчим, философи, entrepreneurсэтгэлгээний талаар зааж байна. Бизнесийн түүлээс бизнесийн философийг түрүүнд тавьж байна.

Нэгэнт бизнес эрхлэгч тийм философитой бол ажилтнууд ч гэсэн адил философи зарчмаар бизнест оролцохгүй бол бизнес амжилттай болохгүй. Тиймээс л дэлхий дээр амжилтанд хүрсэн дийлэнх СЕО нар өөрийн үндсэн зарчим философио байгууллагын соёл болгосон байдаг. Тухайлбал, Google, Appleзэргийг нэрлэж болох юм.

Бизнесийн үндсэн философи ба рационал эгойзм

Бизнес бол ашиг олох явдал юм. Ашиг нь муу зүйл биш. Өөрөөр хэлбэл, чи бусдад хэрэгцээтэй зүйлсийг бүтээнэ гэдэг бол эцэстээ чанар юм.

Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдийг альтуйрист байх, прагматик байхыг шаарддаг болжээ. Альтуйризм хэмээх нэр томъёог XIX зууны үед Францын философич Август Комтэ зохиосон бөгөөд үүнийг латин хэлний “Алтер” буюу “өөр бусад” гэсэн үгнээс үндэслэн зохиожээ. (Айн Ранд “Бизнесийн философи” номоос ишлэв)Альтуйризм гэдэг нь бусдыг бодох үзэл, бусдыг өөрөөсөө дээгүүр тавих үзэл хэмээн тайлбарласан байдаг. Яагаад бизнес эрхлэгч Альтуйрист байж болохгүй вэ? Хэрвээ чи өөрийгөө бусдаас доогуур тавьбал бүтээлч байдал алдагдана. Чиний хийсэн бүтээгдэхүүнийг чи үнэлэхгүй бол өөр хэн үнэлэх вэ? Бүтээлч байхын тулд ямар шалгуур хангах, цаашлаад бүтээлч байна гэж юу болох талаар ямарч ойлголтгүй болох юм. Учир нь орчин үеийн тархи болон сэтгэл судлалын үүднээс ч гэсэн өөртөө итгэх итгэл болон өөрийгөө доогуур үнэлэх үнэлэмж нь эцэстээ ямарч бүтээлч байдалгүй болгодог байна.

Дээр нь нэг асуулт байгаа юм. Бизнес эрхлэгчид муу муухай бүхэн юм бол яагаад ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа (Сэтгэл ханамжтай ажилтан энгийн ажилтнаас 38%-иар илүү бүтээмжтэй ажилладаг), яагаад эргэцийн шинжилгээ, ажилтныг тогтоон барих бодлого (зөв ажилтныг алдах нь шинэ ажилтныг олохоос хэд дахин өндөр зардалтай)гэх мэт бодлогууд байгаад байгаа хэрэг вэ? Ямар учраас Google, facebook, IBMзэрэг компаниуд ажилтнуудынхаа ажлын орчин нөхцлийг чөлөөтэй болгож, тэдний ажлыг утга учиртай болгоод байгаа вэ? Яагаад гэвэл эдгээр зүйлс нь эцэстээ илүү их ашиг олж байгаа учраас шүү дээ.

Ярон брүүк, Дон Ваткинс нарын Чөлөөт зах зээлийн хувьсгал номонд рационал эгойзмын талаар тодорхой тусгажээ. Бид хулгай хийх, хууран мэхлэх явдлыг хувиа хичээх үзэл гэж буруу ойлгожээ. Учир нь эдгээр зүйлс бол огтоос би-ээ (Эго)бодож буй хэрэг биш харин ч би-ээ үгүйсгэж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хулгай хийх, хууран мэхлэх нь ашиг олох хэвий боловч энэ нь урт хугацаанд биш (өөр өчнөөн сонголт байгаа, илүү чадварлаг, илүү хариуцлагатай бүтээлч байх боломж)хормын төдийд л өөрийгөө хуурч буй хэрэг юм. Тиймээс асуулт байна л даа. Чи хүн бүр чиний авъяас чадварыг бишрэн хүндэлдэг, мэргэжлийн хамгийн үнэ цэнэтэй тийм л хүн байхыг хүсч байна уу? Энэ асуултанд үгүй гэж хэлэх хүн ховор байх болов уу. Тиймээс чамд сонголт үргэлж байдаг.

Аливаа философи өөрийн зарчим, үнэт зүйлтэй байдаг. Ардчилал гэдэг нь шууд утгаараа шийдвэр гаргах арга хэлбэр боловч ямарч зарчим, үнэт зүйлгүй бол тэр нь ардчилал огтоосоо биш юм. Тийм учраас шийдвэр (олонхиор)гаргахдаа ямарч зарчимгүй байвал 2 чоно, 1 хонь өдрийн хоолондоо юу идэх вэ? Гээд санал асуулга явуулахтай адил юм. Тиймээс Ардчилалд хүний эрх, цөөнхийн эрхийн асуудлуудыг зарчим болгон гаргаж тавьдаг билээ. Түүнтэй адилхан Айн Ранд-ийн Рационал Эгойзм буюу хувиа хичээх философид ч бас зарчим байдаг. Үүнийг Ярон брүүк, Дон Ваткинс нар Чөлөөт зах зээлийн хувьсгал номондоо дараах байдлаар томъёолсон байна. Үүнд:

Нэгдүгээр зарчим: Ухаалаг тооцоолол

Хоёрдугаар зарчим: Бүтээлч байдал

Гуравдугаар зарчим: Арилжааны буюу win win

Ухаалаг тооцоолол. Бид эзгүй хоосон арал дээр байна уу? Эсхүл орчин үеийн америкт амьдралынхаа ихэнхийг өнгөрүүлж байна уу? Гэдгээс үл хамааран хүний амьдралын утга учрыг сэтгэлгээгүйгээр илэрхийлж, төсөөлөх аргагүй. Хүн бие мах бодын хувьд тийм ч хүчирхэг амьтан биш. Бидэнд сарвуу, хумс, соёо байхгүй. Бид тийм ч хурдан биш. Гэхдээ бид араатны ертөнцийн оргил руу булчингийнхаа чадвараар биш харин оюуныхаа хүчээр л авиран гарсан юм. Бид бүхнийг амьд байлгадаг, амжилттай байлгадаг тэр бүх зүйл буюу хүний амьдралын үнэт зүйлс нь хүний ухаан санаа, ухаалаг тооцооллын үр дүн байдаг. Дуртай болгоноо идлээ гээд эрүүл болохгүйгээс хойш, таалагдсан болгоноо хийлээ гээд хүн аз жаргалтай болохгүй. Хүний амьдралд юу илүү хэрэгтэй вэ гэдгийг тогтоох нь бодитой, шинжлэх ухаанч асуулт юм. Тиймээс ухаалаг тооцоолол бол илүү бодит байдлыг илүүтэй шинжлэх ухаанч хандах хандлага юм.

Аж үйлдвэрийн увьсгалыг бодоод үз. Аж үйлдвэрийн хувьсгалын үеэр хүмүүс шинжлэх ухаан, математикийн аугаа нээлтүүд хийсэн ба тэдгээрийг гэрэл цацарсан шинэ бүтээл, шинэ санаачилгууд болгон хувиргаж, хүн технологи хоёрыг зохион байгуулах замаар урьд байгаагүй их баялаг бүтээжээ. Үүний үр дүнг бид одоог хүртэл хүртсээр л байна. (Ярон брүүк, Дон Ваткинс. “Чөлөөт зах зээлийн хувьсгал” номоос ишлэв)

Бүтээлч байдал. Бүтээлч байдал гэдэг бол логикыг амьд үлдэхийн төлөөх сэтгэлгээтэй хослуулсан явдал хэмээн Ранд бичжээ. Том Ханкс модны мөчир хугалж авснаа түүнийгээ шовхлон жад хийдэг. Томас Эдисон хэсэг шил, металл, карбонжуулсан зэс авангуутаа түүнийгээ гэрлийн чийдэн болгон хувиргасан. Төмрийг өөр хооронд нь нийлүүлсэн нь автомашин болоход нэг алхам ойртсон гэх мэт энэ бол бүтээлч байдал юм. Бүтээлч байдал бол тууштай байдал, бодитой байдал (рационал), бодит байдлыг ашиглан шинээр сэтгэх байдал зэрэг сэтгэлгээ юм.

Сайн сайханд хүрэхийн тулд бидний хэвшүүлэх ёстой суурь чадвар нь ухаалаг тооцооллыг хамгийн ихээр өөртөө агуулдаг үйл ажиллагаа болох бүтээл бүтээх явдал юм. Бүтээлч байдлын зарчим нь эд баялаг бүтээхийн тулд овун сэтгэлгээгээ ашиглах зарчим юм. Стив Жобс бизнесийн замналынхаа талаар 2005 онд Стэнфордын их сургуулийн төгсөгчдөд “Намайг урагш хөтөлж байсан цорын ганц зүйл бол би хийж буй зүйлдээ дуртай байсан явдал байх. Хүн хийж буй зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Ажилдаа ч тэр, хайртай хүндээ ч тэр. Ажил хүний амьдралын асар том хэсгийг эзэлдэг тул жинхнээсээ сэтгэл хангалуун байх цорын ганц арга зам бол хүн өөрийнхөө хамгийн сайхан гэсэн зүйлээ л хийх явдал юм. Аугаа зүйл хийх цорын ганц арга бол хийж буй зүйлдээ дуртай байх. Хэрвээ дуртай зүйлээ олоогүй бол хайгаад л бай. Битгий дундуур үр дүнтэй эвлэр” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, хүнээс хамгийн их бүтээлч байдал илэрч гардаг зүйл бол хийж буй зүйлдээ дурлах явдал юм.(Ярон брүүк, Дон Ваткинс. “Чөлөөт зах зээлийн хувьсгал” номоос ишлэв)

Арилжаа буюу win winWall street-ийн Гордон Гэкко “Бизнес гэдэг бол хожих-хожигдох тоглоом” хэмээжээ. Дээрх үг дэлхий дахинд тархаж бизнес гэдгийг хожих-хожигдохоор төсөөлөх нь элбэг болж. Ажилтан, ажил олгогчид бие биенээ шулан мөлжих, хожих, хожигдох тухай л ярихаас харилцан ашигтай байх талаар огтоос сэтгэхгүй байна. Сүүлд худалдан авсан авто машинаа санадаа хэн нь дийлсэн бэ? Та хоёрын арилжааны үр дүнд хэн нь ч дордоогүй. Арилжааны үндсэн зарчим бол харилцан ашигтай буюу win win байх зарчим юм. Хэрэв чиний хийсэн зүйл, бүтээгдэхүүн чинь чамд ашиг өгч, мөн худалдан авч буй хүндээ ч тийм ашгийг өгч байгаа бол (ашиг гэдэг нь зөвхөн мөнгө биш үнэ цэнэ г.м)та хоёрын арилжаанд хэн нэгэн нь хожих тухай биш. Харин харилцан хоёул хожиж байгаа хэрэг. Ийм л зарчмаар бүтээгдэхүүн хийж байгаа хүн эцэстээ амжилтанд хүрдэг. Стивэн Ковэй “Өндөр амжилттай хүмүүсийн 7 дадал” номонд хэн хэндээ ашигтай байдлаар бодож занших нь чухал, гагцхүү өөрийнхөө л ашгийг бодоод нөгөө талаа идэхийг боддог бол эцэсээ ялагдалд хүрэх нь зайлшгүй хэмээн өгүүлсэн юм. Энэ бол Энтрепренёр сэтгэлгээний нэгээхэн хэв маяг юм. (Ярон брүүк, Дон Ваткинс. “Чөлөөт зах зээлийн хувьсгал” номоос ишлэв)

Spontaneous orderбуюу аяндаа бий болох дэг журам

Эцэст нь бид энтрепренёр сэтгэлгээний тухай туйлшрах болжээ. Бизнесийн үндсэн философи умартаад энтрепренёр сэтгэлгээ гэхээр л элдэв бизнесийн түүл (арга хэрэгсэл)бодож, зөвхөн хожих тухай бодохдоо тэдгээр арга хэрэгслээ зөвхөн дээрх замаар хэрэгжүүлэхийг хүсдэг болжээ. Саяханыг болтол Монголд бизнес түүлүүдийн уралдаан болов. Тийм түүл (арга хэрэгсэл), ийм ч түүл гэж нэвтрүүлсээр бизнесийн үндсэн зарчмаасаа хазайж, цаашлаад бизнес нь хөгжил рүү биш дампуурал руу чиглэх болжээ. Асуудлын мөн чанар руу бизнесийнхээ үндсэн философи руугаа харахаас илүүтэй хийсвэрлэл дээр тулгуурлах нь элбэг болсон учраас энэхүү нийтлэлээ бичлээ.

Зах зээл бол аяндаа бий болдог дэг журам бөгөөд бизнесийн философигүй компаниуд аяндаа дээрх дэг журамд таягдан хаягдах нь тодорхой юм. Учир нь хүн бүр өөрийн гэсэн эго, өөрийн ухаалаг тооцоололтой. Хэн ч худалдаж авч буй машин, хэрэглэж бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах нь тодорхой шүү дээ. Тиймээс ч зах зээл эргээд бизнесийн түүлээс бизнесийн философи руу анхаарал хандуулж, бизнесийн ихэнх консалтингууд бизнесийн философийг номлох болжээ.

Эцэст нь Жон Аллисоны сонирхолтой судалгааг хүргэе. Бизнес амжилтанд хүрэхийн тулд байгууллагад ямар соёл хэрэгтэй талаар Жон Аллисон дараах соёлыг зөвлөжээ.

Бизнест-философи-яагаад-хэрэгтэй-вэ-5

mises.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 1 цаг 54 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 2 цаг 53 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 3 цаг 6 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 3 цаг 18 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 3 цаг 55 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 17 цаг 20 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 18 цаг 47 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 18 цаг 49 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 19 цаг 36 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 20 цаг 27 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 21 цаг 18 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 23 цаг 59 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top