x

УИХ-ыг тараах бичигт Д.Хаянхярваа гарын үсэг зурлаа

Ардчилсан намын гишүүд чуулганы танхимын үүдэнд УИХ-ын тараах бичигт гарын үсэг зурах самбар байршуулсан бөгөөд дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гарын үсэг зурлаа.

Өчигдөр УИХ тарах нь зөв хэмээн найман гишүүн гарын үсэг зурсан байсан бол өнөөдөр Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар нэмж зурснаар 12 гишүүн болсон байна. Одоогоор АН-ын долоо, МАН-ын таван гишүүн зураад байгаа аж. 

Тодруулбал, самбарт УИХ-ыг тараах самбарт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Мурат, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар зурсан бол МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар нарын гишүүд зураад байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нямбаатар шоу шаажындаа
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
Top