x

Гадаа жагсаал, дотор ЖДҮ

Бага үдийн хэрд Жанжны талбай орлоо. Талбайн урд хэсэгт зассан асарт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хурган дотортой торгон дээл, үнэгэн лоовуузтай (Л.Болдоос бусад нь) зогсож, жагсагчдын төлөөлөл ээлж дараагаар зассан тайзан дээр гарч үгээ хэлнэ.

Өвгөжөөр эрийн ээлж болоход “Бид монгол хүн байтлаа Монголынхоо газар шороон дээр ясаа тавих эрхгүй боллоо. Энхболд зайл” хэмээн хоолойгоо цахиртуулан орилоход тайз хавийг бүчсэн залуус “ЗАЙЛ” хэмээн “хоор”-оороо түрнэ. Биеэрхүү байрын идэр насны залуус, оюутан сурагчид бололтой охид хөвгүүд энэ цуглааны гол төв бололтой. Хашгирах дуунаар цочин эргэж харахад яг ард зогссон 20-иод насны охин санаа зовсон байртай инээвхийлэв.

Хүмүүсийн шахалдаан, хашгирах дуунаас зугтан жаахан зайдуу гарвал энд тэнд хэсэг бүлгээрээ тойрч зогссон айвуу тайвуу яриа өрнүүлэх олны дунд орж явчив. Нэг дороос ирсэн улс бололтой хэсэг хэсгээрээ бөөгнөрч, эсвэл саяхан уулзсан ах дүүс, найз нөхөд адил инээд алдаж, дотночлон ярилцах тэдний завсарт гар утсаа байнга оролдон ямар нэг юм бичиж, эсвэл жагсаалын зураг даран, селфи хийх ажилтай “албаны” бололтой хүмүүс олон. Бодвол жагсаалын байдлын талаар цааш нь мэдээлж, эсвэл цахим орчинд мэдээлэл тавих үүрэгэй бололтой.

Эндээс дахиад жаахан захалбал тэтгэврийн насны гэхээр хөгшчүүл нэг, хоёроороо, нэлээд хэдээрээ бөөгнөрч зогсоод цагийн байдлыг ярилцана. Тайзны өмнө зогсоод уухай өргөж байсан бядархаг залуучуудыг бодвол царай гундуу, сэтгэл түгшсэн, эсвэл урам хугарсан байдал царайнаас нь илт. Тэрнээс цааш хэд алхвал ганц нэгээрээ байдлыг сонжин тойрч алхсан бас нэг өөр “тип”-ийн жагсагчидтай тааралдана. Жанжны хөшөөний урд чулуун арслан дээр “ДОРНОД” гэсэн том анонсын өмнө хүмүүс пиг чигжиж зогсоод зургаа татуулж байна. Орон нутгаас ирсэн жагсагчдын нэг хэсэг бололтой. Хажууханд нь манай “Босоо хөх”-чүүд, “Нэхүүл”-ийхэн болон ижил зорилготой өөр олон хөдөлгөөнүүдийн түг хиур намирч байна.

Энэ олон дунд царай, төрхийг таних нэг ч хүн байхгүйн дээр ганцаараа очсон би гэдэг хүн бишүүрхэх маягтай жаал зогсоод жагсагчдыг орхихоор талбай тойруулан тавьсан төмөр хашааг зүглэлээ. Цагдаагийнхан талбайн баруун, зүйн тулд тус бүр хоёр гарц гаргаад, нэгээр нь оруулж, нөгөөгөөр нь гаргаж байв. Хашаа налан ганцаар зогсох эрээс юу хийж байгааг нь сонирхвол “Сүхбаатар дүүргээс жагсаалд ирсэн” гэнэ.

-Намын гишүүн үү?

-Үгүй ээ.

-Тэгээд яагад ирсэн юм?

-Ганц ч болов тоо нэмэрлэе гээд. Улс орон хэцүү байна шүү дээ.

-Ганцаараа ирсэн юм уу?

-Ганцаараа.

-Жагсаал ямар болж байна?

-200-300 гэр барина гээд байхаар нь өлсгөлөнд оролцож магадгүй гээд глизм тавиулаад ирсэн гэр ч алга. Гэхдээ өнөөдөр цаг агаар сайхан, дулаахан болохоор өмнөхөө бодвол хүмүүс харин олон иржээ.

-Өмнөх жагсаал дээр ирсэн юм уу?

-Ирсээн. Тэр өдөр хүйтэн байсан болохоор хүн цөөхөн байсан. 1500-аад л хүн ирсэн байх. Өнөөдөр бараг 3000-аад хүн цугласан байх шүү. Одоо харин хүмүүс яваад цөөрөөд байна.

-Жагсаал 30 цаг үргэлжлээд дараа нь суулт болно гэсэн үү?

-Яаж энэ хүйтэнд 30 цаг гадаа зогсох вэ дээ. Ядаж гэр мэрээ ч бариагүй юм байна. Гэхдээ орой болтол байна аа. Өнөөдөр сайхан дулаахан байна...

Ингэсгээд бидний яриа дуусч би замаа хөөлөө.

Цагийн дараа Төрийн ордонд мөнөөх тавтай дахин таарав. Хурган дотортой үйтэнхуар дээл, үнэгэн лоовуузтай нөхөд (Л.Болдоос бусад нь) УИХ-ын даргын өрөөнөөс дөнгөж гарч ирээд мэдээлэл хийв. Л.Болд гишүүн ”Талбай дээр бид 50-60 мянгуулаа байна. УИХ-ын дарга та нарын шаардлагад хариу өгнө гэхээр нь хүрээд ирсэн чинь 30 хуудас хийсэн ажлын тайлан шидэж биднийг доромжиллоо. Өнөөдрийг хүртэл бид тайван замаар тэмцэж ирсэн. Одооноос хяналтаа алдлаа. УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөн өгтөл тэмцэх болно. Тэмцлийн хамгийн хатуу ширүүн хэлбэрийг сонгоно. Хэрвээ үүний улмаас ямар нэг үймээн самуун, эмх замбараагүй байдал гаргвал бид хариуцахгүй. М.Энхболд дарга хариуцна шүү”

Ингээд 3000 хүний жагсаал маань 60 мянган хүнийх болж суга өслөө. Зар тэр ч яах вэ.

Энэ үед төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байв. ҮАБЗ-өөс чиглэл өгсний дагуу УИХ-ын дөрвөн гишүүний асуудлыг өдөртөө багтааж шийдэхээр болсон гэнэ. Прокуророос тавьсан 48 цагийн хугацаа нь мөн өдөр дуусах ёстой байв. Хоёр цаг гаруй хуралдсаны эцэст УИХ-ын гишүүд “Ерөөсөө энэ хүмүүс чинь хэрэг хийгээгүй юм байна шүү дээ. Зээл л авсан юм байна” гэсээн гарч ирэв. УЕП зүгээр л улс төржүүлж, эсвэл гадаа болж байгаа жагсаал цуглаанд нөлөөлөх гэж зориуд энэ асуудлыг оруулж ирсэн бололтой юм.

Б.Батзориг сайд бүлгийнхээ хурал дээр “Ж.Мөнхбатаа чи ч гэсэн над дээр энэ зээлийг дэмжээд өгөөч гээд орж ирж байсан шүү. Зээлийн шаардлага хангахгүй болохоор нь би өгөөгүй. Харин ч би шаардлага хангасан, барьцаа хөрөнгөтэй, баталгаатай компаниудад өгсөн. Хэрвээ чамд зээл өгсөн бол өнөөдөр яах байсан бэ?” хэмээн ам асуужээ. Нэг ёсондоо манай гишүүд мөнгөтэй учраас ЖДҮ-ийн зээлд хамрагдсан юм байна. Мөнгөгүй учраас л иргэд ЖДҮ-ийн зээл авч чаддаггүй юм байна шүү дээ. Хохь чинь ээ л гэж байна.

Өнгөрсөн шөнө хуралдсан ТББ-ны хуралдаан дээр Ж.Мөнхбат бас нэг баримт ярьсан. Архангай аймгаас ЖДҮХС-д 45 хүн 850 сая төгрөгийн төсөл өгсөн. Нэг хүний 20 сая төгрөг. Нэг нь ч зээл авч чадаагүй. Нэгийнх нь зээлийг шийдээд өгөөч ээ гэсэн чинь сайд “Барьцаа хөрөнгө байхгүй” гээд шийдээгүй...

Ийм л юм ярилаа, өчигдөр УИХ-ын гишүүд. Яван явсаар Б.Батзориг сайд маань угаасаа эргэн төлөгддөггүй байсан зээлийг эргэн төлөлтэй болгож, их хурлын гишүүдэд эзэн түшүүлсэн “гавъяатай” нэгэн болж таарав.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 15 цаг 2 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 12 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 15 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 15 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 16 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 19 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 40 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 49 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 50 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 53 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 2 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 7 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 56 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 20 цаг 1 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 5 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top