x

Чуулганы хуралдаан 15:00 цаг хүртэл хойшиллоо

УИХ-ын чуулган ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Өнөөдөр өглөөний байдлаар 10 цагаас хойш 34 гишүүн танхимдаа ирсэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд "Гишүүдийг нэг цаг 35 минут хүлээж байна. Талуудтай ойлголцох гээд уулзахаар танхимд хүлээж байгаа хүмүүс нь УИХ-ын дарга чуулган бойкотолж байна гэж яриа гаргах юм. 

Огцруулах, чөлөөлөх тухай ярья гэхээр 100 хувь ирдэг хэр нь ЖДҮХСангийн асуудлыг ярья гэхээр ирцээ бүрдүүлэхгүй байна. Есөн удаагийн чуулганыг нэг цаг 30 минут хүлээгээд завсарлууллаа.

Гишүүдээс чуулганыг хойшлуулах санал ирж байна. Тиймээс чуулганы хуралдааныг 15:00 цагаас эхлүүлье" гэлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top