x

Г.Солтан ЖДҮХС-гаас авсан зээлээ эхнэрийнхээ дансаар дамжуулан банкинд хүүлжээ

УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын хорооны хуралдаан шөнйн 02.000 цагт өндөрлөж УИХ-ын гишүүн М.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хууль зүйн байнгын хороо хуралдахын өмнө хуралдааныг нээлттэй явуулах эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нээлттэй явуулах санал гаргалаа. Гэвч гишүүн Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдсан учраас асуудлыг бид хаалттай хэлэлцэх ёстой юм” хэмээн өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулснаар ХЗБХ-ны хуралдаан хаалттай хуралдав.

Харин ТББХ-ны хуралдаан байнгын хороо гишүүдийн олонхийн саналаар нээлттэй хуралдлаа.

УЕП М.Энх-Амгалагнгийн танилцуулснаар Л.Энхболд гишүүн Х тайлантай компанийг өөр хүний нэр дээр шилжүүлж аваад ЖДҮХС-гаас зээл олгуулах замаар өрөө төлсөн, Д.Дамба-Очир өөрийн эзэмшилд байсан компанийг өөр хүний нэр дээр шилжүүлээд “гөлтгөнийн үйлдвэр байгуулна” гэж зээл аваад уул уурхайд хөрөнгө оруулсан, харин Г.Солтан нь хүү С.Ахмедийнхээ нэр дээр бүртгэлтэй “Монгол шаазан” компанид зээл ЖДҮХС-гаас зээл аваад, эхнэрийнхээ  дансаар дамжуулан банкаар хүүлсэн зэрэг гэмт хэрэг өдүүлсэн аж. Гишүүн тус бүр уг зээлийг “хамаарал бүхий” компанидаа олгуулахаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг руу дэмжлэг хүссэн бичиг явуулсан байна.

“Энэ гэмт хэрэг мөн юм уу, эсвэл гишүүдийн өөрсдийн хэлээд байгаа шиг журмын дагуу олгогдсон зээл юм уу?” гэсэн О.Баасанхүү гишүүний асуултад УЕП.М.Энх-Амгалан:

-ЖДҮХС-гаас зээл олгуулахаар 1041 зээлдэгт хүсэлт тавьж төслийн материалаа ирүүлсэн байдаг. Тэдний 431 нь зээл олгох шалтгуурт тэнцэж, бусад нь хасагдсан. Үүнээс 134 компанид зээл олгосон байдаг. Зээл олгосон 134 компани дотор багтсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд бүгд зээлийн шалгуур хангаагүй байсан. Тийм албан тушаалын нөлөөгөө ашиглан өөрт давуу байдал олж авсан, бусдын эрх ашигт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хариулав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Д.Хаянхярваа гишүүн “Би гэмт хэрэг үйлдээгүй. Намайг намхан болохоор номхон болохоор гэмт хэрэгт холбогдуулж хонгилоор чирлээ. Зээл авсан 30 гишүүнээс би юугаараа ч ялгаатай биш” гэж яриад байна. Бусад нь хаачсан бэ? Х.Нямбаатар гишүүн өөрийнхөө байр орон сууцыг барьцаалаад зээлийн батлан даалт гаргасан байсан. Энэ гэмт хэрэг биш үү? Ж.Батзандан гишүүн ч бас зээл авсан баримт хэвлэлэ мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Би зөвхөн хэвлэлд гарсан мэдээлэлд үндэслэж ярьж байна. Ж.Энхбаяр гишүүн жижиг дунд байтугай Монглын хамгийн том хөрөнгөтэй хүн гэж байна. Энэ хүн ЖДҮХС-гаас зээл авсан нь гэмт хэрэг биш үү? Гучин гишүүн зээл авсан байхад яагаад дөрвийнх нь асуудлыг оруулж ирж байгаа юм бэ? Я.Содбаатар сайд чинь ХААХҮЯ-наас "хүүхдийн эмнэлэг байгуулна" гээд зээл авчихсан. Тэрийгээ хүнд их хэрэгтэй юм хийсэн гэж яриад байна шүү дээ. Энэ тэгээд зүгээр үү?  

М.Энх-Амгалан:

-Дөрвөн гишүүний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас бүрэн эрхийн асуудлыг оруулж ирсэн. Нэр дурьдсан бусад хүмүүсийн хувьд хэргийг шалгаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдвол бүрэн эрхийн асуудлыг ялгаагүй тавих болно гэв.

Харин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Тэр:

-Нэгдүгээрт хэргийг шалгах явцад АТГ гишүүдийн нэг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг юм. Тиймээс гишүүд хэргийн шалгалтад саад учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй багаа учраас, хоёрдугаарт хэргийн шалгалт бүрэн дуусаагүй байгаа учраас түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн гэв.

Эцэст нь дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг томьёоллоор санал хураахад гишүүдийн олонхи буй 11 гишүүн татгалзсан санал өгснөөр бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн Байнгын хорооны шийдвэр гарлаа. Харин гишүүн Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар татгалзсан санал өгөв. УИХ-ын дарга М.Энхболд ТББХ-ны хуралдааныг дуустал суусан боловч нэг ч асуулт асууж, үг хэлсэнгүй. Мөн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан санал өглөө.

Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нь УИХ-ын гишүүний орон байр, албан өрөө, автомашинд үзлэг нэглэг хийх, баривчлан саатуулах цагдан хорих болон өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болдог ганц зүйл. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллага ийм ажиллагаа хийж болдоггүй. Тухайлбал хамгийн сүүлд цагдан хоригдсон Д.Дорлигжавыг УЕП-оор ажиллаж байхад “Алтандорнод Монгол” компанитай холбоотой авлигын хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоож чадаагүй бас нэг шалтгаан энэ. Эцэст нь мэдээлэл гаргаж тавьсан Х.Тэмүүжин өөрөө “хүн гүтгэсэн” хэргээр хонгилоор хоёр дахь удаагаа зочилсон байдаг.

Харин өнөөдөр Д.Дорлигжав албан тушаалаа өгч төрийн хамгаалалтаас гарсан байгаа нь түүний гэр, албан өрөөнд нэгжлэг хийх, улмаар цагдан хорих боломжийг олгосон хэрэг. Тэр тусмаа УИХ-ын гишүүдээс зөвхөн өөрөөс нь мэдүүлэг авсан төдийгөөр гэмт хэргийг нотолж, баримтжуулж, шүүхэд шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгдөг хүн ч гэж байхгүй. Энэ бол угаасаа хуулиар хамгаалагдсан эрх. Тиймээс хуульд заасан арга хэрэгслүүдийг ашигласны үндсэн дээр гэмт хэргийн хөдөлбөргүй нотолж шүүхэд шилжүүлэх боломжтой болно. УЕП-оос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавьсан шалтгаан энэ. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо хэргийн шалгалтад туслахын оронд гишүүдээ хаацаалсан шийдвэр гаргалаа. ХЗБХ, ТББХ мөн ялгаагүй.   

Байнгын хороодын шийдвэр гарсны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан боловч түдгэлзүүлэх асуудлар санал хураасангүй. Өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.161.54)
    Ахмет хүүхэд нь мөн 95 оных нэг гэрт амьдарч байгаа эхнэр аваагүй.Тэгээд энэ хамаарал бүхий биш юм уу айн...Ичдэггүй новш
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.54)
    Ахмет хүүхэд нь мөн 95 оных нэг гэрт амьдарч байгаа эхнэр аваагүй.Тэгээд энэ хамаарал бүхий биш юм уу айн...Ичдэггүй новш
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Ассалаумағалайкум (202.126.89.251)
    Энэ Солтан гишүүн 4 жилийн бүрэн эрх нь дуусмагц Жекей, Муратын адил Казакстан руу зугтах төлөвлөгөөтэй байж магдалалтай. Тийм учир Тагнуулихан эртхэн анхааралд аваарай. Манай Баян-Өлшийчүүд Султаныг өмөөрөхгүй. Бір қарын майды бір құмалақ шірітеді деген осы!
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Цээгий (202.9.43.249)
    ямар учираас огцорч болохгүй байгаа юм бэ? огцорч болохгүй шалтгаанаа ард түмэнд хэлээч !!!
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top