x

АН-ын залуус “Нусаа арч!”

УИХ-ын сонгууль өндөрлөөд жил хагас, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хагас жил өнгөрөв. Иргэдийн нуруу бөхийж, эрх баригчдын нуруу зоолсоор. Сонголтоо хийсэн нь буруудаж, сонгуульдаа бүдэрсэн нь зөвдсөөр жил хагас өнгөрөв. Бурууг ганцхүү эрх барьж байгаа намд тохож, элдвээр зүхсээр ирсэн ч үнэн хэрэгтээ (анх удаагаа биш) сөрөг хүчин болсон АН-д хамгийн их буруу байна. Намын эрх мэдлийг гартаа авсан цөөнх хэсгийн хүсэл шунал ханасан байж болох ч эрх мэдлийн гадна үлдсэн олонхи хэсгийн хүсэл зориг хаашаа хийсч одсон бэ? Намыг шинэчлэх нь нийгмээ шинэчлэхийн үр, үндэс юмаа гэж цээжээ дэлдсэн АН-ын залуу үе хаана явна?

Гаднаас нь харвал АН УИХ-д есөн гишүүнтэй намын бүлэгтэй, намаасаа нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчтэй. Гэтэл уг чанартаа улс төрийн нам байхаа аль хэдийн больсон байна. 2000 онд УИХ-д ганцхан суудалтай (нөгөө талд МАХН-ын 72 гишүүн Ерөнхийлөгчтэйгээ байв) байхдаа ч ийм үхээнц байсангүй. С.Зоригийн аллагад намаараа буруутгагдаж, УИХ-ын гурван гишүүн, Хууль зүйн сайд нь шоронд орчихоод байхад ч АН иргэдийнхээ талд зогсдог байлаа. Тиймээс АН-ыг амьсгал хураасанд хууччуулаасаа илүү шинэчлэгчид нь, хөгшчүүлээсээ илүү залуус нь буруутай. АН-ын залуу үе борвиндоо баастай өтөлж байна.

Худлаа гэвэл эргээд хар. Э.Бат-Үүл 17 жилийн өмнө “Газрыг тариаланчдад” гээд тракторчдын бүхэл бүтэн армийг Эрх чөлөөний талбайд жагсаахдаа АН-ын одоогийн залуусын заримаас нь залуу байлаа. Ц.Нямдоржийн тагнуулын баримтыг дэлгээд цагдаагийн машинд чихүүлж байхдаа Л.Гүндалай тэднээс дүү байв. Харин өнөөгийн залуус камерийн өмнө хөлөрч суугаад улс төр ярьж байна. Попчин, шоучин гэж адлагддаг ч гэлээ С.Ганбаатар шиг Сүхийн талбай дээр долоо хоночих хоншоортой нь алга. Улстөрч гэж улс төр ярьдаг хүнийг хэлдэггүй. Улстөрч гэж нийгмээ дагуулж, давалгаалуулж чаддаг хүнийг хэлдэг. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж улстөрч байсан. С.Баяр ч улстөрч. Эднийг давж гарах улс төрийн лидер АН-ын ч, МАН-ын ч залуучууд дунд одоо хэр нь алга. 

Ийм байж АН-ын залуус “ахмадууд арагшаа” гэх нь “Богд уулыг бойтогтой хөлөөр өшиглөх”-өөс ялгаа юун. Лу.Гантөмөр боловсролын тухай мянга яриад, Х.Тэмүүжин хуулийн логикоор мянга лекц уншаад юуг өөрчлөх юм. С.Эрдэнэ Баянголын намыг задгай мөнгөөр худалдаж авснаас юугаараа дээр юм. Адилхан л өөр өөрийнхөө цөөрөмд дуулна. Гэтэл цаана чинь далай гэж юм байдаг. Нийгэм тэр аяраа дуулах дуу, түрэх түрлэггүй хөлсөж байна.  

Тийм болохоор АН-ын залуучууд (дийлдгээ л зодож, итгэсэндээ тунидаг нь хүний ёс) нусаа арчаад, гутлаа үдээд гадагшаа харах цаг болж. Тэгэхгүй бол нам чинь чинь сүйрлээ. Нийгэм чинь тэр аяараа нурлаа. Боловсролгүй, харанхуй ч гэгддэг ч бай хар масс руугаа оч, хөрсөн дээрээ буу. Тэд чинь л нийгмийнхээ өнгө төрхийг тодорхойлж байна.

Б.Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 50 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 54 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 54 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 57 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 9 цаг 0 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 9 цаг 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 9 цаг 6 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 9 цаг 6 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 10 цаг 6 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 18 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 42 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 51 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 16 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 40 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 47 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 13 цаг 3 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 25 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 30 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 33 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top