x

“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдын гурван үг

Өчигдөр улс төрийн хүрээнд адал явдал арвинтай өдөр байлаа. Хамгийн түрүүнд өдөр тутмын сонинуудын өчигдрийн дугаарт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн хэлсэн үг нийтлэгджээ. Тэр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг намын бүлэг дэмжиж байгаа. Даваа гаригт бүлэг хуралдана” гэсэн. Гэвч МАН-ын бүлэг дахиад л хуралдсангүй.

Баасан гаригт МУ-ын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйл заалттай.

1.УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлага тавьсан тохиолдолд УИХ-аар нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх,

2.Уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх.

Уг хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан үндэслэлээ “УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг уг албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй хэмээн үзэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьсан, УИХ-ын дарга уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзсан, шаардлага тавьсан УИХ-ын гишүүд уг шаардлагыг хүлээж авах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэснээс болж УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатлаа. МУ-ын Үндсэн хуульд “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн тул УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн биелэлтийг хангах үүднээс хуулийн төсөл өргөн барилаа” гэсэн байна.

Ингээд баасан гаригийн орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ-ын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуултын жагсаалтыг баталсан. Гэвч өчигдөр өглөө 10.00 цагаас зарлагдсан МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй. Бүлгийн гишүүд хуралдааны танхимд цугласны дараа бүлгийн дарга Б.Тогтохсүрэн “Нөгөө 37-гийн чинь хорь гаруй нь гадаадад яваа юм байна шүү дээ” гээд хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Өнгөрсөн пүрэв гаригт ч гэсэн “Бүлэг хуралдах шаардлагатай” гэж чуулганаас завсарлага авангуутаа гишүүдээ тараачихсан. МАН-ын бүлэг хуралдахгүй байгаа шалтгаан энэ юм байна. Огцруулах шаардлага тавьсан 40 гишүүний олонхи нь гадаадад зугаалж яваа.

Гэтэл орой 20 цагийн үед сайтууд “УЕП асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, Д.Дорлигжавыг цагдан хорихоор болжээ. “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд энэ талаар яг одоо С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцоно” хэмээн мэдээлэв.

Т.Ганболд энэ удаагийн ярилцлагадаа гурван зүйлийг хэлэв.

Нэгдүгээрт, түүний Д.Дорлигжавд өгсөн мөнгө 4 сая биш, 9 сая орчим ам.доллар болсон. Үүнээс нэг ч центийг Д.Дорлигжаваас буцааж аваагүй. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Би хуулийн байгууллагад итгэж байна

Хоёрдугаарт Д.Дорлигжавт мөнгө төлсөн хүн ганцаар тогтохгүй олон.

Гуравдугаарт, 27 жил төрд бугшсан энэ дээрэм, тонуулыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэ үе тасдаж чадна гэж итгэж байна. 500, 600 тэрбумын лиценз, концесс өвөртөлсөн мангасууд тэрбумын зээлтэй ЖДҮ-чидтэй тэмцэж болохгүй. ЖДҮ-чдийг ашиглаж мангасуудыг дарсны дараа ЖДҮ-чдийг уучлах эсэхээ ярилцья гэв.

Харин үдээс өмнө хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авсан МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй боллоо. Сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбум гэгчийн схем, түүнээс үүдсэн хууль бус үйлдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, МАН-ын хагарал, бүлэглэл хоорондын тэмцлийг зогсоох боломжгүй болсон тул Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачилна” гэлээ.

Гэтэл бас “60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээлийг АН гаргаж тавиагүй шүү. МАН-ын гишүүд өөрсдөө, намын удирдлагынхаа түвшинд баталсан зүйл. Тиймээс МАН-ыг “төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” үндэслэлээр УДШ-эд өргөдөл гаргаж, татан буулгая” гэсэн хэсэг ч байна. Намынхаа Бага хурал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн амаар “Манай намын дарга М.Энхболд 60 тэрбумын схемтэй холбоотой нь үнэн. Тэгчихээд ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэж яриад байх юм аа. ЖДҮ-гээс зээл авсан хүмүүсийн чинь 20 гаруй нь УИХ-ын гишүүн байна. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга гэж байдаг юм уу?” гэж хэлсэн бичлэг сарын өмнө олон нийтэд цацагдсан.

Т.Ганболдын хэлсэн бас нэг үг бий. “Гаминг бароноор, бароныг улаан оросоор даруулаад 70 жил улаан оростоо боолчлогдсон” гэж. Монголын түүхийн 27 жилийн ялзрал хугарлынхаа цэгт ирчихээд байгаа нь үнэн бол үүнээс хэн хожиж гарах нь сонин байна. ЖДҮ-чдээр мангасыг даруулаад, дараачийн мангасаа тэжээх үү? Эсвэл ЖДҮ-тэй нь, 60 тэрбумынхантай нь нэг мөсөн салах ёс хийх үү? 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Б (202.179.31.117)
    МАНЫ ХАЯНГИЙН ХҮН ГЭЖ Т.ГАНБОЛДЫГ ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ .МАНЫ ЯВУУЛГА ХАЯНГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ НАСАН .ГАНБОЛД ЮМ БОЛОВ УУ??? ТЭР ИХ МӨНГӨ ХААНААС ГАРАЛТАЙ ХЭНИЙ МӨНГӨ ЮМ БОЛ ?????
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • S (64.119.19.20)
    Ganboldoo chi tomorlogiig 3jiliin doctor idee bizdee
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    ДОРЛИГЖАВЫН ГЭР БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙСЭН НЬ ҮНЭН БОЛ НИЛЭЭД Л ЗҮЙЛ ЭЛЭРСЭН БАЙХ ЁСТОЙ... ТҮҮНИЙГ ИЛ ТОД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.. ДАРАА НЬ Ц.ЭЛБЭГ..., БАТ-ҮҮЛ, ЭНХ60ЛД-, ХУРЦ нарыг шалгах хэрэгтэй шүү дээ.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 15 цаг 4 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 14 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 17 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 17 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 18 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 21 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 42 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 51 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 52 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 55 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 4 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 9 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 45 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 57 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 58 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 58 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 20 цаг 3 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top