x

Зээлийн хүүг хязгаарлах тухайд

Монгол Улсын Их Хурал “Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Зээлийн хүү өндөр байгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг өсгөж, аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэж, бизнес хийх эрмэлзлэлийг мохоож байна.

Нийгмийн өмнө тулгамдаад буй энэ чухал асуудлаар ээлжит “Дефакто мэтгэлцээн” –ийг МҮОНТелевизээр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Зээлийн хүүд хуулиар дээд хязгаар тогтоохыг дэмжиж санхүүч Д.Ангар, няцааж эдийн засагч С.Болд нар оролцов. Тэдний судалгаа, дүгнэлттэй тайлбар, мэтгэлцээнийг хураангуйлан багцлан уншигчиддаа доор хүргэж байна.

Зээлийн хүүд хуулиар дээд хязгаар тогтоох нь зөв

Санхүүгийн зах зээл нь эдийн засагт санхүүгийн хуримтлалтай хэсгийг хэрэгцээтэй хэсэг буюу аж ахуйн нэгжүүдтэй холбож зуучлах үүрэгтэй. Энэ үүргийг өнгөрсөн 27 жилд зөвхөн арилжааны банкууд гүйцэтгэж ирсэн боловч зуучлалын үнэ хэтэрхий өндөр байна. Тиймээс энэ үнийг аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй, үйл ажиллагаагаа явуулахад нь өгөөжтэй байх үүднээс зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох учиртай.

Манайх банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн биржийн хууль журам тогтолцоог бүгдийг нь гадаадын улс орнуудаас хуулбарласан атлаа, өндөр хөгжилтэй зах зээлийн 80-аад оронд хэрэгжүүлсэн зээлийн хүүг хуулиар хязгаарлахыг нь орхисон байна. Үр дүнд нь банкууд бизнесийг дэмжих биш, тэдний мөнгийг хүүлдэг хэрэгсэл болов.

Төрийн бодлого банкуудын лоббигоор явагдаж, зөвхөн тэдэнд үйлчилж ирсэн тул хөрөнгийн зах зээл хөгжсөнгүй. Хөрөнгийн бирж, даатгалын салбар хөгжөөгүй тул санхүүгийн зуучлал зөвхөн 14 банкаар дагнан явагдаж байна. Банкууд нь хуримтлалтай хүмүүсийн (МБ-ны мэдээгээр 100 сая төгрөгөөс [40 мянган ам. дол] дээш хадгаламжтай хүн улсад 9900 байна) хойноос уралдан өрсөлдөж хадгаламжийн хүүг хэт өндөр хөөргөдсөөр байна. Үүний хор уршгийг нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд амсаж, өндөр хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй болжээ. Өндөр хүүтэй зээлээс болоод манайд үйлдвэрлэл бий болохгүй, эдийн засаг нь хөгжихгүй байна.

Монгол дэлхийд хамгийн өндөр зээлийн хүүтэй 10 орны нэг болжээ. Хэрэв мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргаж банкны зээл 18-20 хувиас бага болчихвол банкууд хадгаламжийн хүүгээ бууруулна. Зээлээ 18 хувийн хүүтэй гаргахын тулд хадгаламжаа 14 хувьтай татаж буй нь буурч 9 болно гэсэн үг. Энэ нь ч гэсэн бусад улсын жишгээр маш өндөр хадгаламжийн хүү.

Зээлийн хүүд хуулиар дээд хязгаар тогтоох нь буруу

Зээлийн хүүг хязгаарлах асуудал бол маш дээр үеийн хуучин сэдэв. Тийм хууль гаргаж, төсөөтэй механизм хэрэгжүүлсэн бүх улс орнууд хүлээж байснаасаа эсрэг үр дагавар амссан байдаг.

Зээлийн хүү бол эдийн засгийн тусгал, шинж тэмдэг нь юм. Асуудлын шалтгаан нь зээлийн хүүдээ биш, эдийн засгийн бүтцийн сууриндаа юм. Хүүг бууруулахын тулд суурь асуудалтайгаа ноцолдох ёстой. Хэрвээ тодорхой түвшинд эдийн засагт хуримтлал бий болбол, тэр нь аль болох найдвартай, тогтвортой өгөөжтэй салбар руу явдаг жамтай. Өнөөдөр монголын банкны систем санхүүгийн бусад зуучлалаас илүү хурдан хөгжсөн нь банкуудын буруу биш юм.

МУ-ын зээлжих зэрэглэлийг гадаадын рейтингийн агентлагууд сүүлийн хориод жилд CAA1-ээс B1-ийн хооронд буюу 100 оноогоор тооцвол 20-40-ийн хооронд л үнэлж байжээ. Энэ хугацаанд эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтаар (ГШХО) 15 тэрбум ам. доллар орж ирсэн байна. Харин энэ хөрөнгө эдийн засагт шингэж үлдэв үү, эсвэл гадагшлав уу гэдгийн ерөнхий индикатор нь гадаад төлбөрийн тэнцэл (ГТТ) гэж болно. Гэтэл энэ хориод жилд ГТТ 1.1 тэрбум ам. долларын л ашигтай байж. Энэ нь орж ирсэн валют монголд шингэдэггүй, угаагдаад гарсан мэт загвартай байжээ.

Үүнээс гадна дээрх хугацааны ихэнх жилүүдэд жилийн дундаж инфляци 10 хувь байжээ. Тэгээд эдийн засаг энэ хугацаанд хагас их наяд төгрөгөөс 27 их наяд болж тэлсэн байна. Банкны системийн олгосон зээлийн өрийн үлдэгдэл 1 их наядаас 16 их наяд төгрөг болжээ. Зээлийн хүү хорин жилийн өмнө 48, арван жилийн өмнө 28, харин одоо бол 19 хувь болжээ. Энэ бүх статистик 14 банк чинь ямартай ч гэсэн санхүүгийн зуучлалаа тодорхой түвшинд гүйцэтгэж ирснийг нотолж байгаа юм. 

Хуулиар зах зээлийн хүү тогтоохоор эрсдэл бага, барьцаа хөрөнгө, баталгаа сайтай зээлдэгчид зээл олгох, харин эрсдлийн түвшин арай өндөр зээлдэгчид, бичил, жижиг болон дунд бизнест зээл олгохгүй байх механизм руу аяндаа шилжүүлдэг. Энэ нь зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, санхүүгийн зуучлал, санхүүгийн нэвтрэлт зэрэг үзүүлэлтүүд мууддаг. Латин Америк, Африк болон Азийн олон орны жишээ, судалгаагаар зээлийн хүү богино хугацаанд буураад байгаа юм шиг боловч, урт хугацаанд эсрэгээрээ өсөх зүй тогтол руу орсон байдаг. Үүнийг Монголбанкнаас гадна Азийн Хөгжлийн Банк (АХБ), Дэлхийн Банк (ДБ) зэрэг олон улсын байгууллагуудын судалгаанууд нотолдог.

Харилцан няцаалт

Дэмжигч тал: Монголбанк банкуудын зээлийн дундаж хүү 18-20 хувь гэдэг. Гэтэл жижиг дунд ААН-үүдийн зээл сарын 2-2.5 хувь буюу, жилээр бол 30-36 хувь байна. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл явуулах боломжгүй. Тийм ч учраас манай эдийн засаг ямар ч үйлдвэрлэл, бүтээн байгуулалтгүй, хэрэглээнд суурилсан эдийн засаг болчихоод байна.

Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн 27 жилд дутагдсан зүйл нь өрсөлдөөн юм. Одоогоор дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байгаа нь Хойд Солонгос ба Монгол. Гадны банк орж ирснээр өрсөлдөөн бий болж, хүү буурч, бүтээгдэхүүний чанар сайжирна.

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон 80-аад улсыг авч үзвэл сөргөөсөө эерэг үр дагавар нь их байсан. АНУ-д банкны зээлийн хүү жилийн 8 хувиас хэтрэхгүй байх хуультай. Германд 20, Францад 28 гэх мэт. Япон зээлийн хүү нь хамгийн бага орон. ЗГ-ын бонд нь хасах тал руугаа орсон. Бизнесийн зээл жилийн 1 хувийн хүүтэй. Ипотекийн зээл жилийн хагас хувийн хүүтэй. Гэтэл Япон 1950-60 онуудад дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй орон байсан. Хууль бус бүлэглэл нь өндөр хүүтэй зээлтэй холбогддог байсан.

Японы парламентаас 1956 онд шинэ бодлогоор хүүлэлтийн эсрэг хууль гаргасан. Хугацааныхаа явцад 30 байснаас буулгасаар өнөөдөр иргэний, хуулийн аль ч хэлцэл жилийн 20 хувиас хэтрэхгүй хуультай. Түүнээс биш банкууд хэзээ ч ашгаа бууруулж хүүгээ буулгахгүй.

Няцаагч тал: Би Монголбанкинд ажиллаж байсан хүний хувьд тус байгууллагыг худлаа статистик гаргадаг гэж бодохгүй байна. Хэрэв тийм бол монголын эдийн засгийн бүх тоо худлаа болж хувирна. Өнөөдөр 36 хувийн хүүтэй зээл олгодог банк байхгүй. Та 20 жилийн өмнөх тоо ярьж байна. Банкны системийн хэмжээнд жигнэсэн дундаж зээлийн хүү 19-19.5 хувьтай байгаа. Хэрэглээний зээл, бичил зээл гэвэл өөр байх. Зарим банкууд бүх зээлийн хүүгээ жилийн 24 хувь буюу сарын 2 хувиас хэтрэхгүй байхаар дотоод журмаараа зохицуулж байна.

Хуулиар хүүг тогтооход эерэг үр дүн гэж байхгүй. Харин ч МУ-ын хувьд асар том ухралт болно. Иймэрхүү хууль тогтоомж, бизнесийн орчинтой оронд гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй, бизнес явагдахгүй. Үндсэн асуудалтайгаа биш, үр дагавартай ноцолдоод байгаа улс яаж харагдах вэ?

Санхүүгийн эх үүсвэр хомс, эдийн засагт мөнгө дутагдалтай, зээлийн олдоц маш муу байгаа нь үнэн. Яагаад гэвэл өнгөрсөн 20 жилийн 13-т нь эдийн засаг ямар нэгэн байдлаар хямралтай, нөлөө нь арилаагүй, хэвийн бус бизнесийн орчинтой байв.

АНУ, Япон, Франц, Германд энэ хуулийг хэрэгжүүлж үзсэн. АНУ-д цалингийн зээлийн хүү өндөр байсан. Хүү богино хугацаанд буурч байсан ч, урт хугацаанд тогтоосон хязгаартаа хурдан хүрсэн. АНУ, Японд хууль бус зээл, иргэд хоорондын зээл нэмэгдэж, далд хэлбэр рүүгээ шилжсэн.

Үргэлжлэл бий

2018.02.14

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top