x

Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 28 жилийн ой тохиож байна

Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 28 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баярын хурал өнгөрсөн Баасан гарагт болж, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнгөрсөн үеийн алдаа оноо, ололт амжилтаа өгүүлж, улс орны хөгжлийн төлөөх цаашдын зорилго чиглэлээ бататгав.

Баярын хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Мурат, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Ардчилсан ахмадын холбооны тэргүүн н.Батбаяр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч н.Эрдэнэболд болон 21 аймаг, есөн дүүргийн нэг мянга гаруй төлөөлөгч оролцсон юм. Хурлын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ардчиллын төлөө сэтгэлтэй олон мянган партизан, Монгол хүн бүрийн гавьяагаар нэг намын дарангуйлалтай байсан нийгмийг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тунхагласан ардчилсан нийгэм болгож өөрчилсөн гэдгийг онцлоод ардчиллын үнэт зүйл, үйл хэргийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй гишүүд дэмжигчдэдээ талархалж илэрхийлсэн юм.

Тэрбээр “1990 оны дөрөвдүгээр сарын 4-нд Ардчилсан намын анхдугаар Их хурал эхэлж, 7-нд нь бүртгүүлж байсан. Энэ түүхээс хойш 28 жил өнгөрчээ. 28 жилийн түүхэнд бид алдаж, онож олон зүйлийг бид даван туулсан. Одоо бид түүхийн ололтыг баталгаажуулах, намын шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Ардчилсан нам 2016 оны арванхоёрдугаар сард намынхаа VI Их хурлаар  үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэчлэлийн аяныг эхлүүлсэн. Нэг жил гаруйн хугацаанд намын шинэчлэлийг эрчимтэй хийж байна.

Мэдээж шинэчлэлийн үйл явцын дунд янз бүрийн саад бэрхшээл гарах нь ойлгомжтой. Саад бэрхшээл одоо ч тулгарч байна. Цаашид ч гарах байх. Гэхдээ энэ бүгдийг бид ухарч, няцахгүйгээр даван туулах ёстой. Бидний шинэчлэлийн гол зорилго бол бодлогод суурилсан гишүүнчлэлийн өргөн оролцоотой байх. Тиймээс Бодлогын зөвлөлдөө салбар 16 салбар зөвлөл байгуулж, үйл ажиллагаа нэлээд эрчимжүүлж байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүд бүгд Бодлогын зөвлөлд хамрагдсан. Хуучин үед бүлэг фракцаар талцдаг байсан бол одоо бодлогын чиглэлээрээ өөрийн чадах аль нэг салбарт хүч, оюун ухаанаа дайчилж ажиллах боломж олгосон нь намын шинэчлэлийн гол онцлог гэж харж байгаа.

Цаашдаа улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л салбарт боловсон хүчнээ бэлтгэх, бодлогоо тодорхойлох чиглэл рүү явна” гэв. Мөн энэ үеэр залуусын төлөөлөл өөрсдийн дуу хоолойг хүргэж, ардчилал шинэчлэлийн үйл хэргийг үргэлжүүлэн улс орныхоо цаашдын хөгжлийг бүтээхэд гар бие оролцож, хамтран зүтгэхээ илэрхийлж байлаа.

Түүнчлэн хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр зүтгэлээрээ улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад төрийн өндөр дээд одон медаль гардуулав. Үүнээс гадна ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Рашаант, Өмнөговь аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Халзан, Ховд аймгийн Манхан сумын намын хороо, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан чулуут баг, Багануур дүүргийн III хороо, Сүхбаатар дүүргийн XV хорооны намын үүрүүдийг “Эрх чөлөөний одон”-гоор шагналаа.

Мөн Ардчилсан намын удирдлагууд, гишүүд, дэмжигчид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ойн баяртай холбогдуулан хүчит 224 бөхийн барилдаан зохион байгуулсан юм.

Эх сурвалж: DEMPARTY.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 9 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 12 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 29 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 44 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 3 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top