x

АТГ-ыг татан буулгая!

Өнгөрөгч лхагва гаригт (дөрөвдүгээр сарын 4-ний өдөр) Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зөвлөх Н.Алтанхуягийн нэгэн бичлэг интернэтэд тавигдаж, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Тэр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэсэн “Шударга бусын хонгил”-ын тухай мэдээлэл хийж байсан. (Тухайн үед түүнд АТГ-аас хавтаст хэрэг нээж, гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөхдөө тулаад байв. Одоо хэр энэ хэрэг хаагдсан эсэх нь тодорхойгүй) Энэ хонгил одоо ч гэсэн хэвээр байна” гэлээ. Ингэхдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ хонгилыг нураах гээд хүч хүрэхгүй байна. Ц.Элбэгдоржтой хамт бүтээлцсэн УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн томилсон хүмүүсээ АТГ-аас нэн даруй татаж авна уу” гэснээс үзвэл нэгдүгээрт, энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны байр суурь гэж таамаглахад хүрч байна. Хоёрдугаарт, АТГ-ын удирдлагыг өөрчлөх хүсэл эрмэлзэл Ерөнхийлөгчид бий гэдгийг давхар нотолж байна.

Н.Алтанхуяг зөвлөхийн ярьж буй зүйлд үнэний хувь байна. Нэгдүгээрт АТГ, прокурор болон шүүх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч томилдог. Энэ үүднээсээ АТГ-аас хэн нэгэнд зохиомол хэрэг үүсгээд цааших шат дамжлагаараа прокурор нь зөвшөөрөл өгөөд, шүүх хэргийг нь таслаад явах боломжтой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тэр үед УИХ-д 45 суудалтай АН гэдэг тулах хүч байлаа. Одоогийн Ерөнхийлөгчид энэ хүч байхгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд буюу МАН-ын бүлгийн оролцоогүйгээр дангаараа томилгоо хийж чадахгүй. Учир нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог. Ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч АТГ-ын даргыг өөрчилж чадахгүй байгаа. Ямар нэг байдлаар МАН-тай тохиролцоод АТГ-ын даргаа солилоо гэхэд “М.Энхболд+Х.Баттулга” гэсэн өөр нэг хонгилын үзүүр л бий болно. Дараа нь прокуроруудаа, шүүгчдээ томилдог болно. Ингээд “хонгил” дахиад төгсөрнө гэсэн үг.

Тиймээс Ерөнхийлөгчид сануулахад энэ “шударга бусын” хонгилыг нураая гэж байгаа бол АТГ-ын удирдлагыг солих тухай биш, АТГ өөрөө юу юм бэ? гэдгийг ярих ёстой.

Анх энэ байгууллагыг бий болгосон “автор” нь Н.Энхбаяр. Хэрвээ 2009 оны сонгуулиар Н.Энхбаяр дахин сонгогдсон бол (өөрөө ч яг ийм тооцоотой хийсэн биз) энэ “хонгил” Ц.Элбэгдоржийн биш, Н.Энхбаярын нэрээр нэрлэгдэх байлаа. Гэвч төсөөлөөгүй үр дүн гарч, Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар Н.Энхбаярын хийсэн ажлын үр шимийг Ц.Элбэгдорж хүртсэн хэрэг. Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өөрийнхөө бүтээсэн махны машинд хэрчүүллээ ч гэж ярьдаг. Харин одоо Х.Баттулга гэдэг хүн дахиад энэ “махны машины” эрэг, шураг болж болохгүй.

АТГ-тай байж авилгатай тэмцэнэ гэдэг бол зүгээр л тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн бодож олсон домог юм. Авлига бол ерөнхий утгаараа эрүүгийн гэмт хэргийн нэг л төрөл. Нэг төрлийн хулгай, нэг төрлийн дээрэм. Тэр гэмт хэргийг үйлддэг хүмүүс нь төрөөс томилогдсон болон олон нийтээс эрх авч сонгогдсон албан тушаалтнууд байдгаараа онцлогтой. Үүгээрээ л бусад гэмт хэргээс ялгаатай. Харин гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг нь Засгийн газарт бий. УИХ хууль баталж, Засгийн газар тэр хуулийг хэрэгжүүлдэг биз дээ. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрхэн үйлдсэн нь зарчмын хувьд ямар ч ялгаагүй. Хэн гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгээс үл хамаарч хуулийн хариуцлага ялгамжгүй, хийсэн хэрэг болоод учруулсан гэм хорд нь тохирсон л байх ёстой.

Гэтэл хууль тогтоох байгууллага нь дороо гэмт хэрэгтэй тэмцэх тусгай чиг үүргийн байгууллагатай, түүнийхээ даргыг томилох, чөлөөлөх эрх нь УИХ болон Ерөнхийлөгчид давхцаад оччихоор нөгөө “шударга бусын хонгил” гэгч нь бий болчихож байна. Аль нам олонхи байна, хэн илүү эрх мэдэлтэй байна, түүнд үйлчлэх болдог. Яг үнэндээ үүнд Х.Энхжаргал (АТГ-ын дарга) гэдэг хүний шууд буруу ч байхгүй. Түүний оронд хэн ч очсон томилсон хүнийхээ л өмнө л ёсолно. Энэ бол жам.

Тиймээс Ерөнхийлөгч болоод түүний багийнханд сануулахад АТГ-ын шударга бус байдалтай тэмцье, “шударга бусын хонгил”-ыг нураая гэж байгаа бол АТГ-ын даргатай бус, авлигатай тэмцдэг арга барилтайгаа тэмцэх ёстой. Зүгээр л авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулаад АТГ-ыг татан буулгая!  

Б.СЭМҮҮН   

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.91.115.37)
    Шш
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Женко БААСАН эмэгтэйг орилуулж чарлуулж өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж байж ядаж СОШИАЛ болон ТВ-гээр нэг асуудал үүсгэх юм. АТГ-н даргыг солино гээд хэлчихсэн болохоор нойр нь хүрэхгүй байгаа бололтой. Солиул сольчихооч ээ ЯАСАН их өс хонзон санадаг хүн бэ. Уг нь АТГ ажлаа сайн л хийж байгаа шүү дээ.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • irgen bn lalraa (183.177.100.3)
    hiij butesen gaviya baigui nuraadag humuus ene ATG bailaa geed elbegdorj avilgaliin tom hergeesee zugath tom magadlalatai ene baiguullagin arga baril bolood uil ajillagaad TUR uuruu oroltsoh yosgui yum baigaamdaa shalguuldag humuus ni deer ni garaad suuchihaar yaj shalgagdah bileedee bagsh ni shawia shalgadag bolhoos shavi ni bagshaa sgalgadaggui gedeg ugtei en duitseed baigaan bishuu TATAN buulgahiin orond AJLIIG ni hiilgeldee
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 21 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 22 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 22 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 27 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 28 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 29 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 31 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 32 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 43 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 45 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 46 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 48 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 50 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 51 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 53 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 54 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 31 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 32 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 34 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 36 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top