x

“Эрдэнэт”-ийг аваръя гэвэл Ц.Элбэгдоржийг тоглоомоос гарга!

Баасан гаригийн чуулганы хуралдаан тун ч хоржоонтой болж өнгөрөв. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлтийг сонсох гэж цугласан гишүүд хариу “атак”-нд орлоо. “Цэцийн дүгнэлт гоё байна, УИХ зөв шийдсэн” гэх мэтчилэн бие биедээ алга ташсаны эцэст бодит байдалтай нүүр тулах шаардлага гарав. Энэ бол 51 хувийн асуудал.

МАН-ын УИХ 49 хувийг төрд авна хэмээн тоос манаргаж байх хооронд ХХБ “Эрдэнэт”-ийг барьцаалсан 51 хувийнхны өрийг “Стандарт” банкнаас худалдаад авчихсан гэнэ. Bravo!!! Эдийн засагчид илүү эх оронч байдаг гэж энэ. Харин манай төр яав?

УИХ-ын гишүүдийн ярьж буйгаар тэд “Эрдэнэт”-ийг хаа гуяар нь (51, 49 хувийг хэлж байна) хувааж идэх гэсэн улс төр, эдийн засгийн хоёр том бүлэглэлтэй дайтаж байгаа гэнэ. 49 хувь Ц.Элбэгдоржийнх, 51 хувийг харин С.Баяр тэргүүтнүүд хувьчилж авахын тулд албаар өрөнд оруулсан юм байх. Хэрвээ “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг “эрүүгийн гэмт хэрэгтэн” (одоо 461-р ангид хоригдож байгаа) “Жаст групп өрөө төлсөн шүү, төлөгдөөгүй өр нь та нарт хамаатай” гэж шорон дотроос хашгираагүй бол хэдий болтол дуугүй явах байсныг чөтгөр бүү мэд. Түүнийг ам нээж эхэлсний дараа л Ц.Нямдорж мэтийн шударгачууд “Стандарт банктай байгуулсан жинхэнэ гэрээ Арбитрийн шүүх дээр биш, АТГ дээр дарагдаж байсан шалтгаан юу байв?” хэмээн хашгирч байна.

Товчхондоо одоо эрх барьж буй нөхөд “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалагдах нөхцлийг өөрсдөө бүрдүүлсэн байх нь. Одоо өнгөрсөн хойно “Бид биш, С.Баярын хийсэн хэрэг” гэж мянга хашгираад яах юм. С.Баяр энэ үед хэн юм? Оюутолгойн гэрээг байгуулсан ялаас зугтаж, Англид Элчин сайдаар суусан нэг л “улс төрийн орогногч” шүү дээ. Хүсвэл дуудаад ирүүлэх, ирэхгүй бол баривчлаад авчирах эрх мэдэл нь нэг л намд байгаа. (Ингэхэд МАН-ын дарга нь У.Хүрэлсүх мөн юм уу, эс бөгөөс намын даргын нэр зээлдэгч үү?)

Ц.Элбэгдорж ч ялгаагүй. Албан тушаалаасаа буугаад маньтайгаа адил жирийн иргэн болсон. УИХ-ын гишүүдэд байдаг “халдашгүй байдал” гэх зүйл ч энэ хүнд хамаарахгүй. Түүнийг чирээд явна уу, туугаад ирнэ үү, эрх нь нэг л намд байгаа.

Эцэс сүүлдээ манай төр “Эрдэнэт” үйлдвэрийг авахын тулд сүх бариад Ш.Отгонбилэгийн хаалгыг эвдэлж байсан аль 1996 оны түүхийг санал болгож байна. Төр өмчөө мэддэг юм бол сүхдэж байгаад авсан ч яадаг юм гэнэ. Ичсэн хүн яана гэдэг билээ?  

Гэвч олзуурхууштай нь цаг үе өөр болсон. Бүх юм хуультай, дэгтэй. Иргэнд үйлчилдэг хууль төрд ч бас адилхан үйлчилдэг юм. Тиймээс “Эрдэнэт”-ийг аваръя гэвэл Ц.Элбэгдоржийг тоглоомоос гаргая. 49 хувийн худалдан авалт хуудуутай болсон, Ц.Элбэгдорж авсан бол түүнийг шүүхийн өмнө дуудъя. Тийм зүйл байхгүй, байсан гэдгийг нотолж чадахгүй бол гараа өргөөд тэр банкинд нь өгье! Төрийн өмчийг төр хэрхэн манадгийг хангалттай харлаа.

Б.Цэцэн

  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 4 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 21 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 36 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 55 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top