x

Худалдааны эргэлтийг 300 сая ам.долларт хүргэх санал тавив

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөрш хэмээн тусгагдсан Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаанд бид ач холбогдол өгч, бүхий л  салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг  бэхжүүлэхэд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан айлчлал, арга хэмжээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хоёр орны харилцаа  улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хоёр талын хүчин чармайлтын үр дүнд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Цаашид бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв. Тухайлбал эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив.

Төсөв, санхүү, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, онцгой байдал, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, чөлөөт бүс, гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал зэрэг салбар болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн. Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэдгээ Ерөнхий сайд Бинали Йылдырым хэллээ.

БНТУ сэргээгдэх эрчим хүчний /салхи, нар, усан цахилгаан станц/ чиглэлээр хамтрах,  700 гаруй мянган орон сууц барьсан Төрийн орон сууцны удирдлагын газар, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

БНТУ нь 2002 онд Олон улсын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд 2010 он гэхэд ОУВС-д  төлөх өрөө бүрэн барагдуулсан. Тус улсын экспорт одоогоор 160 тэрбум ам.долларт хүрсэн, Европын зургаа дахь том эдийн засагтай орон болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 4 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 7 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 24 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 39 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 58 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top