x

Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа

Өнөөдөр давхар баяр. Манай улс 1961.10.27-ны өдөр НҮБ-д элсэж, тусгаар улс гэдгээ дэлхийн дахинд нотлон харуулсан, дахинтаа тунхагласан өдөр. Ердөө гурван өдрийн өмнө Төрийн ордны нүүрнээ, төв талбайдаа хоёр далбаа мандуулж гадаадын ямар хүндэт зочин морилов гэмээр сэтгэгдэл төрж байсан бол жил бүрийн “10 дугаар сарын 24”–Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр. Тэртээх 80 жилийн тэртээ байгуулагдаж байсны ойн өдөр.

Хоёр далбаа зэрэгцэн мандуулаад гадаадын өндөр дээд зочны Төрийн айлчлалыг угтдагсан. Энэ удаа ямар нэгэн зочин бус НҮБ өөрөө Монголд маань “морилон ирсэн” нь тэр байлаа. Манай улсад анх удаа ийнхүү НҮБ-ын өдрийг Төрийн баяр ёслол болгон тэмдэглэлээ.

Дэлхийн II дайныг дуусгасан 80 жилийн түүхт ойн энэ 2025 онд гамшигт энэ дайныг дуусгаж хүн төрөлхтөнийг энх тайванд хүргэхэд түүхэн хувь нэмрээ монголчууд бид оруулсан юм шүү гэдгийг тэмдэглэх нь зүй. Тэртээх 1945 оны 8 дугаар сард тухай үеийн милитарист Японд дайн зарлаж, Хойд Хятадыг чөлөөлөхөд Монголын зэвсэгт хүчин дайчин тугаа мандуулан байлдаж давшиж явсныг түүх гэрчилнэ. Зөвлөлтийн Эх орны дайнд тухайн үеийн Монгол улс, монголчууд бид чадлынхаа хэрээр туслаж байсныг түүх гэрчилнэ. Дэлхийн хамтын нийгэмлэг болох НҮБ байгуулагдсаны дараахан Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө өргөн барьж, 1946 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралд уригдан байсныг бас түүх гэрчилнэ. Түүх хүүрнэе. Сонины зурагнууд сонирхоорой. Тэр чигтээ түүх! 

Дэлхийн II дайны үед “Нэгдсэн үндэстнүүд”-ийн талд тууштай зогсож, дайны ялалтад түүхэн хувь нэмрээ оруулсан Монгол улсын хувьд 1946 онд НҮБ-д элсчих алтан боломж тохиосон боловч хойшилжээ. 1911 оноос эхлэн дэлхий нийтээр ялангуяа хүчирхэг гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлэл оргилж явсаар 1946 он хүргэсэн ба тэр үедээ Зөвлөлт, Хятад (ДИУ) хоёроор хоёулангаар нь тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн монголчууд шинэ байгуулагдсан НҮБ болон дэлхийн хүчирхэг гүрнүүдээр олон жилийн тэмцлийн үр дүнгээ хүлээн зөвшөөрүүлэхээр зориг шулуудан Ерөнхий сайд Чойбалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал бичин Монголыг энэ байгууллагад элсүүлэхийг хүсчээ. Ингээд Нью-Йорк руу төлөөлөгчдөө илгээжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өргөдлийг хэлэлцэв. Хэрэв АНУ-ын дэвшүүлсэн универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг Зөвлөлтийн төлөөлөгч хүлээн авчихсан л бол нэр дэвшсэн 9 улс (Албани, Монгол, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед, Сиам) зэрэг НҮБ-д элсчих байсан ба харин зөвлөлт нөхөд “улс орнуудыг эд бараа биш, улс орон бүрийг нэг бүрчлэн хэлэлцъе” гэж зүтгэсээр байгаад америкийн саналыг унагав. Зөвлөлтийнхөн Португал, Иорданыг элсүүлэхгүй хэмээн чичлэн дайрав. Хариуд нь Америк, Британи хоёр Албани, Монгол хоёр дээр саад хийв. Ингээд Афганистан, Исланд, Швед гурав тунаж Ерөнхий Ассамблейд орохоор болжээ. 

Уг нь өргөдөл өргөн барьсан 9 улсын жагсаалтын хоёрт нь Монгол байна. Хэрэв хавтгайруулан элсүүлсэх зарчмаар элсчихсэн бол НҮБ-ын 53 дахь гишүүн нь буюу үндэслэгчдийн хоёрдугаар эгнээнд мөнхрөх байжээ. Манай төлөөлөгчдийн тэргүүн Ю.Цэдэнбал нь Нью-Йоркоос буцаж ирээд хотын намын идэвхтний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” хэмээх илтгэл тавьж, АНУ-ын универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг шүүмжилж нэг бүрчлэн хэлэлцэж элсүүлэх Зөвлөлтийн зарчмыг хамгаалж магтсан нь 1961 он хүртэл дахин 15 жил хүлээх үйлийн үр рүү хөтөлжээ. 

1946 оноос хойш яг 15 жилийн дараа манай улс НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлсэн. Эдүгээ 64 жилийн (ой нь жил бүрийн 10 дугаар сарын 27 буюу өнөөдөр) нүүр үзэж байна. Түүх. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар 1961.10.27-ны 15 цагт (Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны үүрийн 04.00 цаг) БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэх үестчуулганы даргаас “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэнд тооцох уу?” гэхэд чуулганы төлөөлөгчид заал дүүрэн алга нижигнүүлэн ташиж хүлээн авснаар НҮБ-ын гишүүнээр манай улс батлагдав. Санал хураалтгүйгээр шүү.

Тэр цагаас хойшхи түүх нийтэд илэрхий. Эдүгээ НҮБ-ын нэн идэвхтэй, тулхтай, итгэлтэй гишүүн улсын нэгд тооцогдож байна. Олон жишээ татан тайлбарлаж болох авч нийтлэлээ төгсгөх дүгнэлтээ бичье.

Хэдийгээр хүн төрөлхтөн дараагийн дэлхийн дайнтай тулгараагүй боловч өнөөгийн цаг үеийн байдал хүндхэн байгаа. Дэлхийн II дайны үеийн нэг хүндхэн талбар болж байсан Зүүн хойд Азид геополитикийн хуваагдал, зөрчил нүүрлэсээр байна. Тэгвэл энэ бүс нутгийн бүх улс оронтой бүгдтэй нь найрсаг харилцаатай цорын ганц улс бол Монгол юм. 

Эдүгээ манай улс нь Орос, Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, Япон, БНСУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай, БНАСАУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Канадтай Xамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Иж бүрэн түншлэл тогтоосон, ийнхүү бүгдтэй нь нэгэн зэрэг энх тайвнаар хамтран ажиллаж чадаж байгаа нь Монгол Улсын давуу тал юм. Ухаалаг гадаад бодлогын давуу тал гэе дээ. Дэлхийн геополитикийн хуваагдал, зөрчлийн өнөө үед Монгол шиг ийм гадаад бодлого явуулж байгаа улс дэлхийд тун цөөхөн шүү! 

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Anna (216.131.82.41)
    i want to share to the whole world how Dr masako the Great of all the Spell Caster, that helped me reunite my marriage back, my Ex Husband broke up with me 3months ago, I have been trying to get him back ever since then, i was worried and so confused because i love him so much. I was really going too depressed, he left me with my kids and just ignored me constantly. I have begged him for forgiveness through text messages for him to come back home and the kids crying and miss their dad but he wont reply, I wanted him back desperately. we were in a very good couple and yet he just ignores me and get on with his life just like that, so i was looking for help after reading a post of Dr masako on the internet when i saw a lady name SHARRON testified that Dr masako cast a Pure love spell to stop divorce. and i also met with other, it was about how he brought back her Ex lover in less than 24 hours at the end of her testimony she dropped his email, I contacted Dr masako via email and explained my problem to Dr masako and he told me what went wrong with my husband and how it happen, that he will restored my marriage back, and to my greatest surprise my Ex husband came back to me, and he apologized for his mistake, and for the pain he caused me and my children. Then from that day our marriage is now stronger than how it was before, Dr masako you’re a real spell caster, you can also get your Ex back and live with him happily: Contact Email doctormasako@gmail.com or Call/whatsapp +2349047144277 Visit his Website: doctormasako2.wixsite.com/drmasakospelltemple
    2025 оны 11 сарын 01 | Хариулах
  • Natasha Thompson (212.32.49.47)
    My name is Natasha Thompson from the USA/Texas.. Am so overwhelmed with gratitude to let the world know how Dr Kachi, the great spell caster changed my life for good. It all started when I lost my job and I was down financially and emotionally because I couldn’t be able provide for my two kids and staying home all day Jobless it’s not easy until I was checking on the internet when I saw a series of testimonies hearing people winning the Powerball lottery, I didn’t believed, but being poor no job you have no option. I gave it a try and I contacted Dr Kachi who told me what i have to do before I can become a big lottery winner and I accepted. He made special prayers for me in his temple and gave me the required numbers to play the lottery game and when I used the numbers to play it, I won a massive $344.6 million Powerball jackpot. I was so happy and I choose to review my winning in any platform, I would love other people to seek help from Dr Kachi through Text and Call: +1 (209) 675-7342 or email drkachispellcast@gmail.com by his website: https://drkachispellcaster.wixsite.com/my-site
    2025 оны 10 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 1 цаг 1 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 21 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 1 цаг 32 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 35 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 1 цаг 37 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 2 цаг 43 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 3 цаг 10 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 3 цаг 59 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 4 цаг 58 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 5 цаг 0 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 5 цаг 53 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 5 цаг 56 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 5 цаг 57 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 5 цаг 58 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 6 цаг 1 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 6 цаг 6 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 6 цаг 10 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 6 цаг 12 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 6 цаг 14 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top