x

Монгол Улс ДЭМБ-ын бүсийн чуулганд уур амьсгал ба эрүүл мэндийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

Фижи Улсын Нади хотод үргэлжилж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгч Б.Янжмаа уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн тогтолцооны тэсвэрлэх чадвар, архины хэрэглээний хяналтын асуудлаар Монголын байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэг болохыг онцлон тэмдэглэж, ган, зуд, тоосжилт нэмэгдсэн нь хүнсний аюулгүй байдал, агаарын чанар, зүрх судас болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг дурдав. Энэ хүрээнд Монгол Улс уур амьсгалд мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоо байгуулах, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний шийдэл турших ажлыг эхлүүлээд буйгаа танилцуулжээ.

Мөн архины хэрэглээний эсрэг ДЭМБ-ын “2022–2030 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлж буй архины хэрэглээг бууруулах бодлогын талаар мэдээлэв. Тухайлбал, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай шинэчилсэн хуулиар архины хатуулагт суурилсан шаталсан татварын системд шилжиж, хатуулаг өндөртэй архины татварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, худалдаанд тавих хяналтыг чангатгаж буйг онцолсон байна.

Мөн Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнчлэлд бүс нутгийн төлөөллийг тэгш хангах, жижиг болон дунд орнуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top