x

2026 оны улсын төсвийн хуулийн төслүүд гурав дахь хэлэлцүүлгийн шатанд орлоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулав. Өнгөрөгч есдүгээр сарын нэгний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслүүдийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсан гэдгийг тэрбээр онцолж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөнийг танилцуулсан юм.

Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжих төсөлд зарцуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга дурдаж, төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, үнэлж эрэмбэлсэн болон шалгуур үзүүлэлтийг сайжруулснаар нийт тоо хэмжээг хоёр дахин бууруулаад байгааг илтгэв.

Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлэв. Олон нийтийн дунд түгсэн мэдээллээр 831 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр дутагдаж байгаа асуудал яригдаж буйг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дурдаж, үүнийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг танах замаар гаргах уу, хөрөнгө оруулалтыг бууруулах аргаар гаргах уу гэсэн асуулт тавьсан юм.

Үүнд сайд С.Бямбацогт хариулахдаа, Засгийн газрын гишүүд эмч, багш нар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тодорхой тохиролцоонд хүрч байгааг мэдээлж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын аль алинаас нь хасах, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь гэсэн хязгаарыг өөрчлөх, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг эрчимжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон хувилбарыг ярилцаж буйг дэмжиж шийдвэрлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

Мөн Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын асуусан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх болон инфляцийн түвшин ямар байх тухай асуултад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын нэгнээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон тухай мэдээлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй 53 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, байнгын хорооны санал дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 1 цаг 1 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 21 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 1 цаг 32 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 35 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 1 цаг 37 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 2 цаг 43 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 3 цаг 10 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 3 цаг 59 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 4 цаг 58 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 5 цаг 0 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 5 цаг 53 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 5 цаг 56 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 5 цаг 58 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 5 цаг 59 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 6 цаг 1 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 6 цаг 6 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 6 цаг 10 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 6 цаг 12 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 6 цаг 14 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top