x

Нийслэлийн мега төслүүдийн явцыг хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болов

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүдийн гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлыг долоо хоног бүрийн пүрэв гарагт хэлэлцдэг.

Ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хурлыг удирдан, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 20 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар 19 төслийг үе шаттайгаар эхлүүлэн, тендэрийг зарлаж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Дүүжин замын тээвэр төслийн Яармаг – Хархорин чиглэлд барих бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 49 хувь, барилга угсралтын ажил 40 хувьтай хэрэгжиж байна. Харин төсөл ашиглалтад орсны дараа зохицуулах хууль эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллах тухайд анхаарч ажиллаж буйг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал тодотгов. 

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй Сэлбэ орон сууцжуулалт төслийн хүрээнд нийт 7 багц бүхий 113 блок барилга баригдана. Үүний 82 блок барилгын ажил эхэлсэн бөгөөд 32 блокын ажил ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Газар чөлөөлөлтийн ажлаас хамаарч төслийн инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил удаашрах эрсдэлтэйг дурдав. 

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хувьд, Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй анхны цогц шийдэл болсон. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах шатанд төсөл хэрэгжиж байна. 

Түүнчлэн бусад төслүүдийн хэрэгжилт, явцыг хэлэлцэн бүтээн байгуулалт, бусад ажлыг шуурхай эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг шуурхайлах талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 58 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 18 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 1 цаг 29 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 32 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 1 цаг 34 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 2 цаг 40 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 3 цаг 7 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 3 цаг 56 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 4 цаг 55 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 4 цаг 57 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 5 цаг 50 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 5 цаг 53 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 5 цаг 55 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 5 цаг 56 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 5 цаг 58 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 6 цаг 3 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 6 цаг 7 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 6 цаг 9 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 6 цаг 11 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top