x

АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны дараа Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “АИ-92 бензинийг өдөр бүр ердийн хэрэглээний түвшинд нийлүүлж байгааг мэдэгдэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, “Энгийн өдрүүдэд 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар, 1800 тонн шатахууныг нийлүүлээд ч дугаарлалт татрахгүй байна. Энд тодотгож хэлэхэд, ОХУ манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг. Гэтэл тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч, дотооддоо шатахуунаар доголдож байгаа гэсэн мэдээлэл байна.

ОХУ-ын Засгийн газар уг нөхцөл байдалтай холбогдуулж АИ-92 бензинд он дуустал хязгаарлалт тавиад буй. Гэхдээ манай улс ОХУ-тай хямд нөхцөлөөр шатахуун худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Аравдугаар сард бид 58 мянган тонн АИ-92 бензинийг "Роснефть" компаниас авна. Үлдсэн хэсгийг "Газформ" компани болон БНХАУ-аас авахаар ярьж байна.

Манай улсын гол нийлүүлэлтийг хангадаг "Ангарск"-ийн нефть боловсруулах үйлдвэр энэ жилийн засвараа хийсэн. Одоогоор үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Иймд Ерөнхий сайд, Шадар сайд болон миний бие асуудлыг ОХУ-д зохих шугамаар нь хөндөж тавьж буй.

АИ-92 бензинийг ердийн хэрэглээний түвшинд байгааг дахин хэье. Иймд иргэд сандарч тэвдэлгүй хэрэглээндээ тааруулж, худалдан авахыг уриалж байна" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай байна 41 мин Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулав 42 мин Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 46 мин Тусгай замын дугуйн ДАШТ Чилид эхэллээ 57 мин Орос, Беларусийн цаначид Олимпод оролцох эрхгүй боллоо 1 цаг 0 мин 1008 айлын орон сууцнаас 756 айлд байраа өмчлүүлэх, 252-ыг нь түрээслүүлэх шийдвэр гарлаа 1 цаг 2 мин Хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулна 1 цаг 3 мин Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв 2 цаг 39 мин Хятад улс дэлхийн хамгийн том хөвдөг салхин турбиныг суурилуулна 2 цаг 42 мин АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав 2 цаг 43 мин Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа 2 цаг 48 мин Засгийн газар энхийг сахиулагчдын томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа 2 цаг 52 мин Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана 2 цаг 54 мин Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт нийслэлд 92 хувьтай байна 2 цаг 55 мин “Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна 3 цаг 0 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 3 цаг 6 мин Багш, ажилчдын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь нэмэх санал дэмжигдлээ 3 цаг 12 мин Улаанбурханаар 13 мянга гаруй хүн өвчилж, 11 хүн нас баржээ 3 цаг 29 мин Хотын төвийн бүсэд мал бэлчээвэл 1-10 сая төгрөгийн торгуультай 3 цаг 29 мин Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов 3 цаг 39 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа...
Top