x

Багш, ажилчдын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь нэмэх санал дэмжигдлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороод өчигдөр (2025.10.21) хамтран хуралдаж, иргэн Батсайханы Номингоос нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцлээ. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нар даргалан явуулав.

Иргэн Б.Номингийн өргөдлийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Тэрбээр, Өргөдлийн байнгын хорооноос Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдав.

 

 

Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Б.Найдалаа, Т.Мөнхсайхан, С.Зулпхар, Б.Бейсен, С.Эрдэнэбат, Х.Болормаа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, Ч.Номин, Л.Энхнасан, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, Ц.Баатархүү, Н.Алтаншагай, П.Ганзориг, П.Сайнзориг, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан эмч, багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг эрэлхийлж, ямар зардал, санхүүжилтийг тэвчиж болох, ямар эх үүсвэрийг дайчилж болох талаар санал солилцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын үйл ажиллагааг бодлого, зорилгод нь нийцүүлж, зохриулалтын бус зардал гаргахгүй байх, гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилтийн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлогын шинэчлэлтийг цаашид хэрхэн хийх, улсын төсвийн болон салбарын хөгжлийн бодлогын уялдааг хангах, эрүүл мэнд, боловсролынхоос бусад салбарын төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, эх үүсвэрийг төлөвлөсөн, эсэх зэрэг олон асуудлыг хөндөн асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, багш, эмч, ажилчдын цалин хөлсийг зохистой түвшинд хүргэх эдийн засгийн нөөц боломж, итгэлцүүрийг хуульчлах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах, цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх талаарх хууль тогтомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, 15-20 хувиар нэмэх нь дорвитой нэмэгдэл болж чадах, эсэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах талаар хамтын шийдвэрт хүрсэн, эсэх болон төсвийн урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтыг өөрчилж, нэмэгдүүлэх боломж байгаа эсэх зэрэг олон талын асуулт асууж, Эрүүл мэндийн сад Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авав.

Засгийн газар өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг тухайлан хэлэлцэж, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гаргаад байгаа юм. Эдгээрт болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг нэмж шаардана гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Орон нутагт бий болсон боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэхэд цалин хөлсний бодлогыг чиглүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах, цалин бүтцийг боловсронгуй болгож, ажлын нөхцөл, чиг үүрэгт нь хамааруулан ялгаатай байдлаар нэмэгдлийг хуваарилах шаардлагатай зэргээр Улсын Их Хурлын гишүү санал бодлоо хэлж, уул уурхайн салбараас алдагдаж буй боломжийг бууруулах замаар эмч, багш нарын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтойг сануулж байлаа. Эдгээр асуудлаарх яриа хэлэлцээ, хурал зөвлөгөөнийг үр дүнд чиглүүлж, оновчтой, бодитой шийдэлд хүрч ажиллах шаардлагатай байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүд онцгойлон анхааруулсан юм. Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барьчтихсан учир одоо Улсын Их Хурал тодорхой тооцооллуудаа нэгтгэж, ажлын хэсгийн хүрээнд саналуудаа тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа иргэн Б.Номингийн нийтийн өргөдөл, гомдлын системээр гаргаж, 33038 иргэн дэмжсэн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтаар уг саналын томьёоллыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 37 гишүүний 29 нь дэмжлээ.

 

Дараа нь Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж,и санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл уншиж танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тус ажлын хэсэг дүгнээд, энэ онд нэмэгдүүлэх бодит нэмэгдлийн дутуу 0.8 хувь, мөн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан 9.5 хувийн нийлбэрээр буюу 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг гаргасан байна. Үүнд төсвийн төсөлд тусгасан 6.0 хувийн нэмэгдэл дээр 4.3 хувийг нэмэхэд нийт 267.1 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм. Энэхүү нэмж шаардагдах санхүүжилтийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа ажлын хэсэг онцолсон байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийг эрсдэлтэй зээлтийн ангиллаас гаргах, заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, мөн арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэтгэврийн зээлийн үйл ажиллагааны зардлыг тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк хооронд шилжүүлэх үйл явцыг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх шаардлага байгааг онцоллоо. Мөн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвөөс олгох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм.

  

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Найдалаа, Ж.Баясгалан, Ц.Баатархүү, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг голчлон хөндөж, энэ талаар бодлого, хэтийн чиг хандлагын талаар илүүтэй хөндсөн юм. Мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, улс төрийн амлалт санхүүжүүлэх байдлыг таслан зогсоох, Баялгийн сангийн бодлоготой уялдуулах, тэтгэврийн хэмжээн инфляцын түвшинтэй уялдуулах тухай хуулийн хэрэгжилт, аргачлал, итгэлцүүрийг боловсронгуй болгох, улсын төсвийн бодит чадамж, эрэлт шаардлагад нийцүүлэн зарим татаасыг татгалзах боломжтой эсэх, ахмад настны зээлийн төлбөрийн дарамтыг судалж гарц, шийдлийг эрэлхийлэх, тэтгэврийн зээлийн зориулалт ямар байгааг тогтоож, тухайн зориулалтаар олгож буй зээлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг бодлогын суурь концепцыг олон улсын жишгээр шинэчилж, оновчтой болгох, энэ удаагийн нэмэгдэл ахмад настнууд, халамжийн тэтгэврээр амьдарч буй иргэдэд бодитой нэмэр болж чадах эсэх, үүнийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах зэрэг асуудлыг онцлон дурдаж байлаа. Хий хоосон яриад байлгүй бодитой шийдэлд хүрч ажиллах нь чухал байгааг болон ажлын хэсэг асуудлыг тодорхой саналын хувилбартайгаар оруулж ирж буйг Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэж, төсвийн бүтэц, зардлын ангиллыг шинэчлэх, энэ талаарх хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах, мөн “Оюутолгой” ХК-аас өсөн нэмэгдэх АМНАТ авах замаар төсвийн зардлын дутагдаж буй эх үүсвэрийг нөхөх зэрэг олон санал дэвшүүлсэн юм.

 

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, үг хэлж дууссаны дараа ахмадын тэтгэвэр, зээлийн хүү болон асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг мөнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэхээр санал хураалт явууллаа. Тус саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 57 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 17 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 1 цаг 28 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 31 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 1 цаг 34 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 2 цаг 39 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 3 цаг 6 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 3 цаг 55 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 4 цаг 54 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 4 цаг 57 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 5 цаг 49 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 5 цаг 53 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 5 цаг 54 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 5 цаг 55 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 5 цаг 57 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 5 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 6 цаг 3 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 6 цаг 6 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 6 цаг 8 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 6 цаг 10 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top