x

Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болов

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны  энэ сарын 22-ны өдрийн хамтарсан хуралдаанаар иргэн Б.Номингоос нийтийн өргөдөл, гомдлын цахим истемээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцлээ.

Иргэн Б.Номингийн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг дэмжсэн аж. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Ганзориг танилцуулав. Тэрбээр, Өргөдлийн байнгын хорооноос Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдав.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг тухайлан хэлэлцэж, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гаргаад байгаа юм. Эдгээрт болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргаад буй. Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьчихсан тул УИХ тооцооллуудаа нэгтгэж, ажлын хэсгийн хүрээнд саналуудаа тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг илэрхийллээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа иргэн Б.Номингийн нийтийн өргөдөл, гомдлын системээр гаргаж, 33038 иргэн дэмжсэн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 57 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 17 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 1 цаг 28 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 31 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 1 цаг 34 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 2 цаг 39 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 3 цаг 6 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 3 цаг 55 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 4 цаг 54 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 4 цаг 57 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 5 цаг 49 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 5 цаг 53 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 5 цаг 54 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 5 цаг 55 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 5 цаг 57 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 5 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 6 цаг 3 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 6 цаг 6 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 6 цаг 8 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 6 цаг 10 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top