x

Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв.

Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.

Ажлын хэсэг холбогдох яам, байгууллагын төлөөллийг оролцуулах гурвантаа хуралдсан тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байгааг онцлов. Одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай байгаа бөгөөд оны эцэст 8.6 хувьтай байна гэсэн тооцоог Монголбанк хийжээ.

Засгийн газраас баталсан аргачлалын дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлсэн нь бодит инфляцаас 0.8 хувиар дутуу тогтоогдсон гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тооцсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 9.5 хувь байхаар баталсан дээр уг зөрүүг нэмж 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг тус яамнаас 2026 оны төсвийн төсөлд өгсөн байна. Үүнд одоо төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардагдах юм. Энэ хэмжээгээр ирэх онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, 6.0 хувь дээрээ нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

Мөн ажлын хэсгээс Монголбанк эдүгээ 150 хувь байгаа тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг тэтгэдрийн зээлийг орлох бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын өөрсдийн хүсэлт, санаачилгаар банк хооронд хүндрэлгүй шилждэг байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан юм. Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар асуулт асууж, ахмад настны тэтгэвэр, зээлтэй холбоотой статистик мэдээллийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Ахмад настнуудыг төлөөлөн Байнгын хороонд хуралдаанд оролцсон өндөр настан Ц.Алтанзул ордны гадаа ахмадууд 40 шахам хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудсан тухай онцолж, одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх, мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулах шаардлага тавьж буйг дурдсан юм. Тэрбээр, орон сууцны хонгилын давхарт өрөө түрээслэж амьдардгаа хэлж, тэтгэврээ хагас жилээр зээлээд авчихсан, нэг ам бүлд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн халамжийн тэтгэврээр амьдарч байгаагаа танилцуулсан юм. Бодит байдал дээр тэтгэвэр, халамжийн мөнгө амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгааг тэрбээр онцолж, тэтгэвэр нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байгаагийнх нь төлөө өнгөрөгч долоо хоногт хүмүүс ална гэж дарамталсан, үүнээс болж өөрийн гэртээ амьдарч чадахгүй, охиныдоо нуугдан сууж байгаагаа хэллээ.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, Ч.Ундрам, Л.Мөнхбаясгалан болон ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийж, хүн тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, цалин, тэтгэвэр нэмнэ гэж попролгүй, инфляцыг хөөрөгдөхгүйгээр нэмэх шийдэл олох шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа бага тэтгэврйг нэмэгдүүлж, өндөр тэтгэврийгн нэмэх шаарддлагагүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан зоримог реформыг эрс шийдвэртэй хийхгүй бол ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэтгэврийн зээлийг Монголбанк эрсдэлтэй зээлийн ангилалд оруулсан байгааг танилцуулахад тус банкны газрын захирал Г.Борхүү үгүйсгэсэн юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэл нийгмийн даатгалын шинэчлэлийн гол чиглэл байх талаар танилцуулсан бөгөөд даатгуулагч ямар хугацаанд, ямар хэмжээний шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн, тэр хэмжээгээрээ тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам онцлов. Байнгын хорооны дарга нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг хүн амын болон ажил, мэргэжлийн бүлэг, салбаруудын талаар тодруулга авсныхаа дараа цэрэг, армийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс даах нь зөв боловч үүний хажуугаар хууль, хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдын шимтгэлийг хариуцах болсон нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ахмадын тэтгэвэр, тэтгэврийн зээл, асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын хувьд дэмжиж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд уламжлах нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар дотоод зохион байгуулалтын буюу Байнгын хороо иргэд, олон нийтээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн авч үзэж, хэлэлцэн шийдвэрлэж байх тухай дотоод дүрмийг төслийг хэлэлцэн, холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Marcus Henderson (191.101.210.219)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 26 | Хариулах
  • Marcus Henderson (191.101.210.219)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 26 | Хариулах
  • annmuriithi (105.163.158.253)
    Hello We offer personal and business loans. I am a licensed and certified lender with years of experience in the industry. We offer secured and unsecured loans from €10,000 up to a maximum of €500,000,000 with a fixed interest rate of 3% p.a. Do you need a loan? Loan amount: Your full name: Country: Telephone number: WhatsApp number: Send your information to the following email address: < Marianllitch7@hotmail.com Ms. MARAIN LLITCH
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • annmuriithi (105.163.158.253)
    Hello We offer personal and business loans. I am a licensed and certified lender with years of experience in the industry. We offer secured and unsecured loans from €10,000 up to a maximum of €500,000,000 with a fixed interest rate of 3% p.a. Do you need a loan? Loan amount: Your full name: Country: Telephone number: WhatsApp number: Send your information to the following email address: < Marianllitch7@hotmail.com Ms. MARAIN LLITCH
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • Ахмад настан (59.153.113.182)
    Өндөр настны тэтгэврийн адилхан нэмэх хэрэгтэй шүү.Малчид 5 хан жил өндөр төлөөлөл 30-40 жил ажилласан хүнтнээс өндөр тэтгэвэр авч байгаа нь бас л нэг харамсалтай зүйл шүү.Хийсний хэрээр тогтоолгох нь зөв шүү
    2025 оны 10 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 1 цаг 55 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 15 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 2 цаг 26 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 29 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 2 цаг 31 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 3 цаг 37 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 4 цаг 4 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 4 цаг 53 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 5 цаг 52 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 5 цаг 54 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 6 цаг 47 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 6 цаг 50 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 6 цаг 52 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 6 цаг 53 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 6 цаг 55 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 0 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 7 цаг 4 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 7 цаг 6 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 7 цаг 8 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top