x

Монгол, Японы найрамдалт харилцааг бэхжүүлэх чиглэлээр Биэ хотын төлөөлөгчидтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Хоккайдо мужийн Биэ хотын дарга Х.Какүва болон тус мужийн Саппоро хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул К.Такэүчи тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 20-нд хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглээд, энэхүү түншлэлийн “тулгын чулуу” болсон ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Өргөмжит консул нар үнэтэй хувь нэмэр оруулж, санал санаачилгатай ажиллаж буйг сайшаав.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд манай улстай байгаль, цаг уурын хувьд төстэй Хоккайдо мужтай аялал жуулчлалыг хөгжүүлэх, ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ноу-хау хуваалцахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэлт болгов.

Японы тал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд, залуучуудын найрамдлын төгөл байгуулах, мод үржүүлэг, газар тариаланг хөгжүүлэх зэргээр цаашид ч Монгол Улстай өргөн хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Эдүгээ Монгол Улсын 7 Өргөмжит консул Япон Улсын Хоккайдо, Нийгата, Токүшима, Тояма, Нагоя, Фүкүока, Хирошимад томилогдон ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 1 цаг 56 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 16 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 2 цаг 27 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 30 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 2 цаг 32 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 3 цаг 38 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 4 цаг 5 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 4 цаг 54 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 5 цаг 53 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 5 цаг 55 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 6 цаг 48 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 6 цаг 51 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 6 цаг 53 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 6 цаг 54 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 6 цаг 56 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 1 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 7 цаг 5 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 7 цаг 7 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 7 цаг 9 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top