x

“Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” байгуулах асуудлыг хэлэлцэв

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлж томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар танилцууллаа.

 

Хуралдаанд НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Д.Жавхлан, Л.Хосбаяр, Э.Хулан нар оролцож асуулт асууж, санал хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа зэрэг холбогдох албаныхан оролцож танилцуулга хийж, тайлбар өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай асуудлыг танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотод сүүлийн хоёр жил хүн амын нягтрал ихтэй төвийн дүүргүүд болон алслагдсан хороонуудад сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ бүтээн байгуулалтын ажлуудыг богино хугацаанд буюу зуны улиралд гүйцэтгэж дуусгахад хүндрэл үүсдэг. Тухайлбал, газар чөлөөлөлт, норм норматив, ТЭЗҮ-д магадлал хийлгэхэд ихээхэн хугацаа зарцуулдаг. Иймд Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай асуудлыг танилцуулж байна. Тус газар нь Барилгын тухай хуулийн 34-р зүйлд зааснаар гадаад, дотоодын санхүүжилтээр хэрэгжих, Нийслэлийн Засаг даргын эрх олгосноор зураг төсөл, магадлал хийгээгүй төсөл арга хэмжээний захиалагчийн хяналт хэрэгжүүлэх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах, ТЭЗҮ магадлалыг барилгын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох эдгээр үндсэн чиг үүргийн дагуу ажиллах юм. Ингэснээр гол ач холбогдол нь барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл, норм нормативын холбогдох баримт бичиг болон магадлал хийх үе шатыг богино хугацаанд, чанартай гүйцэтгэх боломж бүрдэнэ. Бүтцийн хувьд Захиргаа, санхүү удирдлагын хэлтэс, Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтэс, Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэс, Зураг төслийн хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэс 25 алба хаагчтай байгуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхийг Засаглал, эрх зүйн хорооны гишүүд дэмжлээ.

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 1 цаг 54 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 14 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 2 цаг 25 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 28 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 2 цаг 31 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 3 цаг 36 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 4 цаг 3 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 4 цаг 52 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 5 цаг 51 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 5 цаг 54 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 6 цаг 46 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 6 цаг 49 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 6 цаг 51 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 6 цаг 52 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 6 цаг 54 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 0 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 7 цаг 3 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 7 цаг 5 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 7 цаг 7 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top