x

Төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй цахим сургууль байгуулагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Боловсролын ерөнхий хуульд "Цахим сургалт" гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан бөгөөд танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус тусгасан нь цахим сургалтын эрх зүйн орчин бүрдсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцагч бүр чанартай боловсрол эзэмших, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд Монгол эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших, эх орондоо үргэлжлүүлэн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн “Төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын цахим сургууль” байгуулах шийдвэрийг гаргалаа.

Боловсролын яамнаас 2019 оноос ЕБС-ийн суралцагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий MEDLE сургалтын нэгдсэн платформыг боловсруулж, нэвтрүүлсэн. Тус платформд тулгуурлан багш бүрийг цахим агуулга боловсруулах боломжоор хангаж, нийлүүлсэн контентын үр дүнгээр нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар MEDLE контентын санд ээлжит хичээл, сурах бичиг, теле хичээл, интерактив контент, виртуал лаборатори, цахим ур чадвар олгох хичээл зэрэг ангиллаар нийт 20,000 гаруй контент байршаад байна.

Бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд сонгон судлах хичээлээ судлах тэгш боломж олгох зорилгоор цахим сургуулийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE сургалтын нэгдсэн платформд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 17,453 суралцагч цахим сургуульд суралцсан байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар 640 хүүхдийн суудалтай ахлах сургуульд шилжүүлэн тооцоход 27 сургуулийн үүргийг гүйцэтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.68.187)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.68.187)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 цаг 35 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 3 цаг 48 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 3 цаг 59 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 4 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 5 цаг 22 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 21 цаг 27 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 21 цаг 28 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 21 цаг 29 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 21 цаг 30 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 21 цаг 47 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 21 цаг 47 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 21 цаг 48 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 21 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top