x

Багшийн цалинг 20, эмчийн цалинг 15, ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цахим сүлжээ дэх албан ёсны хаягаар дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ. 

Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно. 

Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрч, 2.9 их наядаар нэмэгджээ 32 мин Мадагаскарын Ерөнхийлөгч оргон гарсны дараа цэргийнхэн төрийн эрхийг авлаа 34 мин Японд Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ 36 мин НҮБ: Жил бүр 1.2 сая хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна 39 мин Энэ онд бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өсөв 41 мин ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 44 мин Өмнөд Африкийн шигшээ 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д шалгарлаа 46 мин Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна 47 мин Есдүгээр сард байгаль орчны чиглэлээр 153 зөрчил илэрчээ 50 мин Авлигыг мэдээлэх 110 утсанд долоо хоногт 99 дуудлага иржээ 51 мин Өнөөдөр олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна 53 мин Нямбаатарын уршиг 2 цаг 2 мин М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бодлогоор дэмжих хэрэгтэй 2 цаг 11 мин Антибиотикийн зохисгүй хэрэглээ дэлхий дахинд ноцтой эрсдэл үүсгэж байна 2 цаг 20 мин Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиадны сиропоос хорт бодис илэрчээ 2 цаг 23 мин Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарна 2 цаг 46 мин Израилын шигшээ ДАШТ-нд гарах боломжгүй болов 2 цаг 54 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 23 мин Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 3 цаг 28 мин Багшийн цалинг 20, эмчийн цалинг 15, ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлнэ 16 цаг 19 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу... У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс...
Top