x

Улс төрд дахин хуваарилалт явагдах нь ээ

Монголын улс төрд дахин хуваарилалт явагдах нь ээ. Үүний салхийг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг хагаллаа гэж болох юм. Өчигдөр тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлачихлаа. Энэ хөдөлгөөн 2020 оны сонгуульд улс төрийн нам болж орох нь тодорхой болов. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг тус намаас нэр дэвшиж таарна. Учир нь түүний хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэндүү их хонзонтой. Харин Ерөнхийлөгчийн зөвлөхийн байр сууринаас түүнтэй нэгийгээ үзэх боломжгүй юм. Тэр үед Х.Баттулга гэдэг хүн улс төрийн өрөг дээр хаахнаас нүүдэл хийхийг таахад бэрх.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд аль хэдийн хүү Э.Одбаярын нэр дээр ЗОН намыг байгуулаад Дээд шүүхэд бүртгүүлчихсэн. Намын нийт гишүүдийн дунд сунгаа явуулж  АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогсоноос хойш хоёр жил өнгөрөхөд АН-ын нэр хүнд өсөх нь байтугай улам уруудаж яваа. Дээр нь намынхаа өнгөтэй өөдтэй болгоныг намын удирдах байгууллагаас шахаж гаргасан учир энэ эрчээрээ явбал ирэх 2020 оны сонгуулиар АН одоо байгаа суудлаа ч хадагалахад бэрх. Үүнийг тооцоолсны үндсэн дээр ЗОН намыг байгуулсан биз.

АН-ын гишүүдийн хувьд эхнээсээ С.Эрдэнийг намын даргаас огцруулах тухай шаардлага тавиад эхэлчихсэн. Гэвч нэгдүгээрт С.Эрдэнэ дарга ямартай ч нэг удаа намаа сонгуульд ялуулсан (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан), хоёрдугаарт намын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил учраас С.Эрдэнийг түлхэж унагахад тийм ч амар биш. Гэхдээ С.Эрдэнийг эсэргүүцэгчид намаа хаяад гарвал С.Эрдэнэ “шаварт суусан шарын эзэн” болоод ганцаараа үлдэнэ. Найм, есхөн хүнтэй намын бүлгээ хүртэл тараачихаад сонгуульд орж байгаа хүнд итгэл үзүүлж, хариуцлага үүрүүлэх хүн тийм ч олон биш болов уу.

Тиймээс Н.Алтанхуяг “Нэгдсэн Монгол”-оо Дээд шүүхэд бүртгүүлсний дараа АН-ын бусад бүлэг фракциуд ч өөр өөрийн намыг шүүхэд бүртгүүлэхээр яарах биз. МоАН санаачилгыг эхлүүлсэн Л.Болд лав АН-аас салан тусгаарлахаа зарлаж, намын даргадаа өргөдлөө өгчихөөд байгаа. Ийм тохиолдолд өмнөх дарга нар “дургүй лам дарж байж сахил хүртээдэггүй” л гэдэг байлаа. Харин С.Эрдэнийн хувьд УИХ дахь намын бүлгээ тараачихгүйн тулд аргадах, дарамтлах олон янзаар үзэж байгаа ч цаадах нь шийдсэн бололтой. “Тойрогтоо очоод бие даахад нэг суудалтай” л гэсэн байна лээ.

Түүний дараа АН-ыг орхих нөхөд “Нэг Ардчилал”-ынхан байж магадгүй. 2016 онд намын даргын сунгаанд нэр дэвшсэн Лу.Гантөмөр өөрийгөө намын дарга болчихсон гэсэн “хүүхдийн” гэнэн итгэлээр “Нэг Ардчилал”-ыг татан буулгасан буулгаснаас болж одоо “орох оронгүй” болчихоод байгаа залуус улс төрийн шинэ орон зайг хайх нь зайлшгүй. Гэхдээ тэд лав Н.Алтанхуягийг дагахгүй. Учир нь Н.Алтанхуягийн яриад буй хонгил ч, хонгилын эсрэг хонгил ч тэдний зорилго биш. Дахин нэг удаа ах нарын өш хонзонгийн тэлээнд хавчуулдахыг хүсэхгүй л болов уу. Тэдний араас МоАХ, Алтангадас гээд явж өгөх биз дээ. Р.Амаржаргалыг намын дэд даргаар тавьсныг үзвэл “Шонхор” фракцитай МҮДН-чууд үлдэж магадгүй.

Өчигдөр болсон Бага хурлаас нь үзвэл МАН ч гэсэн хоёр тийшээ тас үсрэхэд бэлэн болоод байна. У.Хүрэлсүх нь Бага хурлын гишүүдээ шахсаар байгаад М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөгдөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргуулаад авлаа. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хэлсэн “ЖДҮ-тэй тэмцэнэ, тэмцэнэ л гэнэ. ЖДҮ-д холбогдсон 20 гаруй хүн чинь бүгд УИХ-ын гишүүд шүү. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга байдаг юм уу?” гэх үг ч бас тэдэнд түлхэц болсон байж магадгүй. Одоо УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг “Хэлэлцэх нь зүйтэй” гээд дүгнэлт гаргачихвал МАН угаасаа хоёр хуваагдлаа. Үүний дараа У.Хүрэлсүх, М.Энхболд нар нэг намд багтаж шингэхгүй нь тодорхой. Тэгээд ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гээд явах биз.

Угаасаа УИХ дотор л гэхэд хамгийн багадаа хоёр тусдаа бүлэгтэй болчихоод, тус тусдаа шийдвэр гаргаад явж байгаа шүү дээ. Монголын улс төрд хүчний шинэ хуваарилалт эхлэх нь ээ. 2020 оны УИХ-ын сонгууль хүссэн ч эс хүссэн ч пропорциональ руу явах юм байна. Эрх барьж байгаа нам дундуураа тас үсэрчихээр том, багын тухай яриа ч хэрэггүй болж байгаа юм.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tuul (202.179.25.75)
    Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 20 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 33 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 42 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 46 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 1 цаг 37 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 1 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 1 цаг 54 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 17 цаг 0 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 17 цаг 22 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цаг 31 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 17 цаг 40 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 17 цаг 55 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 18 цаг 17 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 19 цаг 35 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 29 мин Н.Учралын 9×9=81 нажид 21 цаг 32 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 21 цаг 45 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 47 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 21 цаг 53 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын...
Top