x

ЭМГЭНЭЛ

ОРОСООГИЙН ЧУЛУУНБИЛЭГ

(1978-2025)

Ардчилсан Монгол Улс ардчилал, эрх чөлөөний төлөөх үнэт зүйлийн өндөрлөг болсон нэгэн эрхэм хүмүүнээ алдлаа. Үйл хэрэг, үзэл санаагаа хуваалцсан бидний нөхөр, хамтран зүтгэгч, эрхэм анд найз Оросоогийн Чулуунбилэг нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

О.Чулуунбилэг маань 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн юм. Төв аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж Түүх судлаачаар төгссөн билээ. АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгаалж, Батлан Хамгаалах Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар шамдан суралцаж байв.

О.Чулуунбилэг нь улс орны геополитик, гадаад бодлого, олон улсын харилцаа, аюулгүй байдал, сонгуулийн менежмент, батлан хамгаалах салбарын стратеги, үндэсний сөрөн тэсвэрлэх чиг хандлагын судалгаагаар мэргэшсэн Ардчилсан намын манлайлагч залуусын түүчээ нь байлаа.

Эрхэм хүмүүн О.Чулуунбилэг нь:

  • Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, “Ж энтертайнмент”студи, “Ю Би Эс мюзик” студи, “Инкубатор Монголиа” ХХК, МРО ХХК, IC ХХК-д ажиллаж байгаад
  • 2008-2011 онд УИХ-ын гишүүний туслах, зөвлөх,
  • 2011-2013 онд Ардчилсан намын Олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга,
  • 2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх,
  • 2024 онд УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч,
  • 2024 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Улс төрийн бодлогын зөвлөх,
  • 2025 оны 05 дугаар сараас эхлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирлаар тус тус ажиллаж байв.

Тэрээр өөрийн ухамсарт амьдралын бүхий л цаг үед Ардчиллын үнэт зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн дэлгэрүүлэгч, хүний эрх, эрх чөлөөг нандигнан хамгаалагч, шударга ёсны төлөө үзэл бодол, үйл хэргээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн, хүндлэгдсэн эх оронч, тууштай зарчимч хүмүүн байв. Амьдралынхаа сүүлийн хугацаанд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, говийн бүсийн усны хомсдолын талаар судалж, говийг усжуулах нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх гэгээн үйлсэд чин сэтгэлээрээ манлайлж, төслийн нэгжийг удирдан ажиллаж байлаа.

Эрхэм нөхрийн маань явсан гэрэл зам, итгэл үнэмшил, эр зориг, инээмсэглэсэн гэгээн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдлээ. Таны зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, хамт олон, журмын нөхөд нь ашид үргэлжлүүлэх болно.

АРДЧИЛСАН НАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 цаг 33 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 3 цаг 46 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 3 цаг 57 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 4 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 5 цаг 20 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 21 цаг 26 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 21 цаг 27 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 21 цаг 28 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 21 цаг 29 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 21 цаг 45 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 21 цаг 46 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 21 цаг 47 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 21 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top