x

Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах юу ч биш

Өнөөдөр өглөө 11.00 цагт зарлагдсан ТББХ-ны хуралдаан "ирц хүрээгүй" шалтгаанаар хойшилсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, дараах мэдээллийг өглөө.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжилж, Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Гэтэл ирэх оны төсвийн хэлэлцүүлэг хүлээгдэж байгаа. Сангийн сайдын хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар дүгнэлт гаргах ёстой. Байнгын хороо өнгөрөгч баасан гаригийн /2025.10.10/ хуралдааныг үргэлжлүүлж, шөнөжин хуралдах боломж байсан. Өмнө нь олон удаа шөнөжин хуралддаг байсан. Гэвч өнгөрөгч баасан гаригийн хуралдааныг "ажлын цаг дууссан" гээд завсарлуулсан. Өнөөдөр ээлжит бус чуулганыг зарлаж асуудлуудыг нэг тийш болгоод төсвөө хэлэлцсэн бол улс оронд хэрэгтэй байлаа.

Ялангуяа өнөөдрийнх шиг ирцтэй холбоотой асуудлаар байнгын хорооны хурлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулах нь УИХ-ын дэгийн тухай хууль, Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болж байна. Хуралдааны товыг зарласангүй, хурал болохгүй гэдгийг л зарласан. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан баасан гаригийн хуралдаан ирцээр явагдах ёстой. Үг хэлэх гэж нэрээ өгсөн УИХ-ын гишүүдийн эрх бол үг хэлэх болохоос хариулт нэхэх биш. Энэ бол олон нийтэд ил тод явагддаг процесс. Тийм болохоор хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байсан. Мөн ирцэд орсон гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй гэдэг шалтгаан байж болохгүй. Байхгүй байгаа гишүүд эсрэг санал гаргаснаар тооцогдоод явдаг. Үүнийг иргэд бүгд мэддэг. Гэтэл зориудаар хойшлуулж байгаа нь сэжигтэй үйлдэл боллоо. Хурал даргалагч нар хэт нэг талыг барих нь муухай харагдана. Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг юм шиг байна.

УИХ төсвөө баталж чадахгүй байна гэдэг сандал ширээний асуудлаас өөр. Улс орны асуудал. Төсвийн бодлогоос хамаарч хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө. Гэтэл төсөв байхгүй бол хөдөлмөрийн доод хэмжээгээр төрийн алба хаагчдын цалинг тооцоолж олгоно. Хөрөнгө оруулалт болон бусад томоохон төсөл арга хэмжээнүүд бүгд зогсоно, завсарлана гэсэн үг. Энэ тохиолдолд УИХ тарах ч багадна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүснэ. Одоогоор АНУ-д ийм нөхцөл байдал үүссэн байгаа.

АН-д хандаж хэлэхэд, төсөв буцаагаад хэрэггүй, асуудал сайжрахгүй. Асуудал сайжрах гарц байвал УИХ-ын хэлэлцүүлэг дээр ярьж хэлээд, засаад явах бүрэн боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 цаг 31 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 3 цаг 44 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 3 цаг 55 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 4 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 5 цаг 18 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 21 цаг 24 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 21 цаг 25 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 21 цаг 26 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 21 цаг 27 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 21 цаг 43 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 21 цаг 44 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 21 цаг 45 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 21 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top