x

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын байнгын хороо хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцлээ.

Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав. УИХ-ын гишүүд бид Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна хэмээгээд үндэслэлүүдээ танилцуулав.

Тэрбээр үндэслэлдээ Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ болон Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн,  хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад УИХ, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна гэлээ.  

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”  гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.

Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэхгүй байна гэж танилцуулав.

Тэрбээр, Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-нд баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ.   

Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна.

Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна.

“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг юм. 

Иймд УИХ-ын гишүүд бид Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох зохицуулалт болон Засгийн газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна гэлээ.
Ерөнхий сайдыг огцруулах тухай саналтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд ажлын цаг дууссан тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн Өчигдөр 17 цаг 30 мин “Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авна Өчигдөр 11 цаг 04 мин 49 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Орос, Америкийн талууд Д.Трампын энхийн төлөвлөгөөг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 57 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо Өчигдөр 10 цаг 50 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард УИХ-д өргөн барина Өчигдөр 10 цаг 44 мин ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна Өчигдөр 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 35 мин Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай Өчигдөр 10 цаг 31 мин Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар хичээллэнэ Уржигдар 17 цаг 36 мин А23а мөсөн уул дэлхийн хамгийн том байхаа больжээ Уржигдар 17 цаг 35 мин Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл илгээлээ Уржигдар 17 цаг 32 мин Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгууллагад хатуу анхааруулав Уржигдар 17 цаг 31 мин Тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ Уржигдар 17 цаг 30 мин Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв Уржигдар 15 цаг 38 мин E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ Уржигдар 15 цаг 37 мин УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ Уржигдар 15 цаг 36 мин “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ Уржигдар 15 цаг 35 мин Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Уржигдар 15 цаг 32 мин Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шинээр нээлээ Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top