x

Цусны донорын хуулийн төсөлд цусны чанар, донорын урамшууллын асуудлыг тусгах санал гаргав

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 253 дугаар захирамжаар байгуулагдсан Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.10.08) Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Болормаа, Д.Ганмаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, Л.Энхнасан, С.Эрдэнэбат нар ажиллаж буй юм.

ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцахад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, гишүүн Х.Болормаа, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус Байнгын хорооны гишүүн А.Ганбаатар, М.Ганхүлэг нар оролцож, төвийн Донор зохион байгуулалтын тасаг, Нэгдсэн лаборатори, Үйлдвэрлэлийн тасгийн болон түгээлтийн зарим ажилтай танилцаж, цусаа хандивлалаа. Төвийн шинэ барилга Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд баригдаж 2016 онд ашиглалтад оржээ. Аюулгүй цус сэлбэлтийн тогтолцоог бэхжүүлэх дэд төслийг уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, улсын хэмжээний 26 цусны төвийн дэд бүтцийг сайжруулж, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн  Мандал сумын эмнэлэг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн цусны төвийн барилгыг засварлан, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Хэдийгээр боломжийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тухайн үед тоноглогдсон ч арван жилийн хугацаанд дахин шинэчлэх, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэдгийг төвийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа хэлсэн юм. Улсын хэмжээнд цус сэлбэлтийн дэд бүтэц, лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж буй цусны төвүүд тус тусын хэрэгцээг хангаж буй ч ЦССҮТ-д чанарын хянан баталгаажуулалт хийх боломжгүй байгааг тэрбээр онцолсон юм. Мөн төвийн орон тоо, цалингийн санг анх 70 хүнээр баталж, төдөлгүй 80 хүнтэй байхаар орон тоог нэмэгдүүлсэн боловч цалингийн санг шинэчлэлгүй, хуучнаар нь үлдээсэн байна. Иймд төвийн эмч, бага эмч, сувилагчдын цөөнгүй хэсэг нь давхар ажил хавсран гүйцэтгэж, илүү ачаалалтай ажиллаж байгааг захирал Б.Нарантуяа дурдав. Цус сэлбэлт эмчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус төв орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, энэхүү давсан орлогоороо зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслээ сайжруулах, эмч, ажилчдад урамшуулал олгох зэрэг асуудлаа шийдвэрлэж байна. Гэвч эмнэлгүүдээс авах авлагын хэмжээ 3.0 тэрбум төгрөгөөс даваад байгааг танилцуулсан юм.

Цус, цусан бүтээгдэхүүний хянан баталгаажуулах шинжилгээг өргөжүүлэхийн тулд аймгуудаас сорьц, дээж авч шинжлэн, хариуг онлайнаар мэдээлж ажиллах нь зүйтэй гэсэн хувилбарыг тус төвийнхөн ярилцаж буй юм. Гэвч сорьцоо татан авах тээвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулахаа шийдэх шаардлагатай болсон байна. Япон Улс энэ ажилд шуудангийн сүлжээг өргөн ашиглаж байгаа талаар Б.Нарантуяа захирал танилцуулж, энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатайг хэлсэн юм. Тус төвийнхөн эмнэлгүүдийн захиалгат цус, цусан бүтээгдэхүүний хүргэлтийг Улаанбаатарт хотын дотор дрон ашиглан хийж байгаагаа танилцуулсан юм.

Нэг удаа цус өгсөн донор 650 орчим калори алддаг учир түүнийг нөхөх тохирсон илчлэг бүхий зууш, ундыг бэлтгэж өгдөг бөгөөд эдгээрийн үнэ, өртөг жил ирэх тутам өссөөр байгааг Донор зохион байгуулалтын тасгийн технологич эмч Ё.Улсболд танилцуулсан юм. Цусаа хандивлах бүрдээ гурван хүний амь аварч байдаг донорын үйл хэргийг идэвхжүүлэхийн тулд хуулийн төсөлд энэ төрлийн зардал, санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлага бийг тэрбээр өгүүлэв.

Тус төвийн нэгдсэн лабаораторид донорын болон бүтээгдэхүүний нарийвчилсан шинжилгээг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын дүүргүүдийн цусны төвүүдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар шинжилж, баталгаа гаргадаг байна. Цусны донорын хандивласан цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг бөгөөд ЦССҮТ-ийн Үйлдвэрлэлийн тасагт өнөөдрийн байдлаар 36 нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм. Тэдгээрийг гэрлээр болон рентгенээр шарж, эмгэг төрүүлэгч болон дархлагийн эсийг идэвхгүй болгодог бөгөөд эдгээр төхөөрөмжүүдийг шинэчлэх хугацаа болоод байгааг тус тасгийн технологич эмч, Монгол Улсын Гавьяат эмч Н.Халиун танилцуулав. Бүтээгдэхүүн тус бүрийн хадгалалт, нөөцлөлт, түүний горим, тохиргоо нь харилцан адилгүй бөгөөд 30-80 хэмийн хүйтэн орчинд, таван хоногоос 10 жил ч хадгалж болдог онцлогтой юм. Харьцангуй хүйтэн орчинд ажилладаг учир ханиад хүрчихгүй байхыг хичээдэг гэдгээ тэрбээр дурдаж байлаа.

Мөн цусны донорыг урамшуулах, алдаршуулах үйл ажиллагааны талаар төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа танилцууллаа. Дэлхий дахинд жил бүрийн зургадугаар сарын 10-ныг Цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг бол манай улс сар бүрийн 03-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгоод байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад 35-аас дээш удаа цусаа хандивласан “Хүндэт донор” 3699 байгаа бол 70-аас дээш удаа өгсөн “Хүрэл донор” 228, 100-аас дээш удаа өгсөн “Мөнгөн донор” 50, 150-иас дээш удаа өгсөн “Алтан донор” 15 байна. Мөн 200-аас олон удаа цусаа хандивлаж олон зуун хүний амь, амьдралыг аварсан хоёр “Топ донор” байгааг Нийгмийн ажилтан Д.Дулмаа онцолж, 150-иас дээс удаа цусаа өгсөн доноруудыг ЦССҮТ-өөс тодорхойлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулдаг гэлээ. Хамгийн олон буюу 256 удаа өөрийн “шингэн эрхтэн”-ээсээ хандивласан донорын үйл хэргийг үнэлэх, “Гавьяат донор” цол бий болгох талаар хуулийн төсөлд тусгах боломжтой эсэхийг хөндөж байв.

ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор “Бахархал” тэмдгийг бий болгосон байна. Энэ өдөр 10 дахь удаагаа цусаа хандивласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатад “Бахархал 10” тэмдэг гардуулж, баяр хүргэлээ. 10 удаа цусаа хандивлахад хоёр жил зарцуулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сонирхуулсан юм.

Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан дэлхийн 171 улсаас 110 улс цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулсан бие даасан тусгай хуультай байгааг дурдаж, Монгол Улсын цус сэлбэлтийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, энэ оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл найман бүлэг, 35 зүйлтэй, цусны донор, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлого, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн байдлыг зохицуулах зорилготой юм. Хуулийг баталснаар цус сэлбэлт, судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжран, тус салбар хөгжин дэвших шинэ боломжууд бий болно гэдгийг тэрбээр онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 цаг 33 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 3 цаг 46 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 3 цаг 57 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 4 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 5 цаг 20 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 21 цаг 25 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 21 цаг 27 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 21 цаг 28 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 21 цаг 29 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 21 цаг 45 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 21 цаг 46 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 21 цаг 47 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 21 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top