x

Их Британи “BYD”-ийн хамгийн том гадаад зах зээл болов

Их Британид цахилгаан авто машины борлуулалт түүхэн дээд түвшинд хүрч өссөнтэй зэрэгцэн Хятадын “BYD” компанийн борлуулалт онцгой амжилт үзүүлжээ. Тус компани есдүгээр сард нийт 11 271 автомашин худалдаалсан бөгөөд үүний дийлэнхийг хос хөдөлгүүртэй “Seal U” спорт загвар эзэлжээ. “BYD”-ийн мэдээлснээр тус компанийн Их Британийн зах зээлд эзлэх хувь 3.6 хувьд хүрч өссөн бөгөөд энэ нь тус улсад цахилгаан машинд татвар ногдуулаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Их Британийн Авто машин үйлдвэрлэгч, худалдаалагчдын нийгэмлэг (SMMT)-ийн мэдээллээр өнгөрсөн сард дан цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт 73 мянгад хүрч, хос хөдөлгүүртэй загваруудын эрэлт улам нэмэгдсэн байна. Хамгийн их борлогдсон автомашинуудын жагсаалтад “Kia Sportage”, “Ford Puma”, “Nissan Qashqai”-аас гадна “BYD Seal U”, “Jaecoo 7” зэрэг Хятадын загварууд багтжээ.

Европын Холбоо өнгөрсөн онд Хятадын цахилгаан автомашинд 45 хүртэлх хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн бол АНУ ч мөн адил өндөр татвар ногдуулснаар Хятадын үйлдвэрлэгчдийн хувьд зах зээл нь хязгаарлагдаад байна. Харин татваргүй Их Британийн зах зээл Хятадын “BYD” зэрэг компанийн хувьд хамгийн сонирхол татахуйц бүс нутаг болж байгаа бөгөөд тус компани ирэх саруудад илүү олон шинэ загвар танилцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: BBC.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top