x

Монгол, Сингапур хоёр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хэлэлцээрийг байгуулав.

Тодруулбал, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Сингапур Улсын Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд хатагтай Грэйс Фү, Худалдаа, аж үйлдвэрийн сайд ноён Ган Ким Ён өчигдөр гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ.

Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 30.3 хувиар багасгахаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3” шинэчилсэн зорилтоо батаосан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд олон улсын болон дотоодын санхүүгийн эх үүсвэрээс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа шаардлагатай байгаа.  Хэлэлцээрийн хүрээнд Сингапур Улсын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх (ус, салхи, нар) эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой дэд бүтэц зэрэг карбон төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ногоон шилжилтийг дэмжээд зогсохгүй хөгжлийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж бий болох юм. Мөн олон улсын карбон кредитийн системд Монголын хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоо, боломжийг нээж, орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгох, бизнесийн байгууллагад байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлж, үр ашигтай ажиллах боломж бүрдүүлж байна.

Гарын үсэг зурах үеэр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар "Сингапурын уур амьсгалын санхүүжилт, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжилтийн олон улсын манлайлал, прагматик туршлагыг үнэлэхийн зэрэгцээ энэ хэлэлцээр нь Монголын ногоон, тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжих, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Хоёр улс хамтдаа хөгжиж буй, хөгжингүй орнуудын итгэлцэл, ил тод байдал, технологийн хамтын ажиллагаагаар хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Дээрх хэлэлцээр нь хоёр орны стратегийн түншлэлийн хүрээг өргөжүүлж, ногоон шилжилтийг бодитоор дэмжих чухал алхам болох аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (154.16.81.156)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын яам сургуулиудад шатрын боловсрол олгох чиглэлээр Казахстантай хамтран ажиллана 20 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэл 75 хувьд хүрчээ 22 мин Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын хяналтын сонсгол үргэлжилж байна 27 мин Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 1 цаг 47 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 1 цаг 48 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 1 цаг 49 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 2 цаг 11 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 2 цаг 22 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 3 цаг 15 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 3 цаг 16 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 3 цаг 19 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 3 цаг 20 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 3 цаг 20 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 3 цаг 21 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 4 цаг 26 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 5 цаг 12 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 5 цаг 13 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 5 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 5 цаг 15 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 18 цаг 13 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа
Top