x

С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийтийн дэмжлэгийг ганхуулна

МАН-ын Бага хурал, шинэ даргыг тойрсон маргаан энэ намд хүчээ авч эхэллээ. Эрх баригч намд үүссэн нөхцөл байдлын талаар хөндлөнгийн судлаачийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад улс төр судлаач С.Энхтөртэй ярилцлаа.

-МАН-ын Бага хурал өнгөрсөн амралтын өдөр болж Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдлоо. Намын Бага хурал нэлээд маргаан дагуулах бололтой. Нэг хурлыг хоёр удаа ирцэллээ гэх юм. Судлаачийн хувьд хурлын үр дүнг хэрхэн харж байна. Одоо Ерөнхий сайд солигдох уу. Процедур цааш яаж үргэлжлэх бол?

-МАН-ын даргын сонгууль бол ямар нэгэн идеологи, үзэл санаа, хөтөлбөрийн маргаан биш. Зүгээр л намыг хяналтад авах гэсэн бүлэглэлүүдийн л тэмцэл явагдаж байна. Энд хэн ч ялсан Засгийн газар болон парламентын бодлогод огцом өөрчлөлт гарахгүй нь тодорхой байна. Харин энэ тэмцэл эрх баригч намын хямралаар дамжин нийгмийн хөгжил, улс төрийн институциүдийн төлөвшилд муугаар нөлөөлөх аюултай байна.

Тухайлбал, дотоод тэмцэлдээ АТГ-ыг татан оруулах, шүүх засаглалд хямралаа аваачиж нялзаах, парламентын үйл ажиллагааг доголдуулах зэргээр иргэдийн хууль тогтоох, шүүх засаглалд итгэх итгэлийг алдруулах, улмаар ардчиллын процесст үл итгэх хандлагыг нэмэгдүүлэх аюултай.

Улмаар энэ бухимдлыг талууд улс төрийн тэмцэлдээ ашиглаж эхэлбэл Непаль, Филиппиний үймээн шиг нийгмийг талцуулсан аюултай чиглэлд хөтөлж ч магадгүй. Тиймээс энэ хямралыг ингэж даамжруулалгүй, талууд зөвшилцөлд хүрэх нь улс орондоо тустай гэдгийг ойлгоосой. Монгол угаасаа сүүлийн жилүүдэд Олон улсын байгууллагуудаас ардчилал, авлигын тал дээр уруудаж яваа үзүүлэлттэй байгаа. Ийм хямралаас болж энэ үзүүлэлтүүдээ улам дордуулах эрсдэл байна.

-Улсын Дээд шүүх дээр шинээр сонгогдсон намын даргыг бүртгэх эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Ардын намын маргаан даамжирвал хуваагдал нь хурц болох уу. Эрх баригч намын дотоод асуудал ийм эв түнжингүй хагаралтай байх нь ард түмний амьдралд яаж нөлөөлөх вэ?

-Олон улс, бүс нутгийн тавцанд Монгол Улсын давуу тал, гол ялгарах идентити нь ардчилалтай, засаглалууд нь бие даасан, засаглалын салаа мөчрүүд нэг нэгнээ хянадаг, дарангуйлал тогтох боломжгүй байдал юм.

Тиймээс баруун болон бусад орны ардчилсан тогтолцооны хүрээнд бизнес хийж сурсан хөрөнгө оруулагчид үүнд нь итгэдэг байсан. Гэвч МАН-ы зүгээс тэмцэлдээ хараат бус байх ёстой институциүдээ татан оруулж, энэ институциүдийн нэр хүндийг унагавал мэдээж хөрөнгө оруулагчдад таатай санагдахгүй. Дээр нь 2026 оны гуравдугаар сард БНХАУ-ын дараагийн таван жилийн төлөвлөгөө батлагдана. Энэ чухал үед урд хөрштэйгөө хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдээ уялдуулах, лоббидох шаардлага байна.

Гэтэл Засгийн газар хямралд орж, засаглалын тогтвортой байдал алдагдвал, энэ чухал хугацаанд ажил хийгдэхгүй өнгөрөх, улмаар урд хөрштэйгөө хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдийг улс төрийн зорилгоор хэрүүлдээ татан оруулж, хамтын ажиллагаагаа эрсдэлд оруулах нь мэдээж зах зээл нь энэ улсаас хамааралтай манай эдийн засагт мууугаар л нөлөөлнө. Хэрвээ ҮАБЗ энэ хямралаас болж дотооддоо зөрчилдөж, ҮАБ-ын асуудлуудаар байр сууриа нэгтгэж чадахгүй бол геополитикийн өрнөлтэй энэ цаг үед манайх шиг хурдан маневрлах шаардлагатай улсын хувьд тун хэцүү дүр зураг бий болно.

Хэрэв МАН цаашид маргаантай хэвээр явбал ирэх сонгуулиудад амжилт үзүүлж чадахгүй биз дээ. Яавал нам эв түнжинтэй байх вэ?

-Ер нь дэлхий даяар уламжлалт буюу мэйнстрим намууд хямралд орж байна. Олон шалтгаантай ч гол нь нийгмийн тулгамдсан асуудлуудад хурдтай, бодитой шийдлүүд гаргаж чадахгүй, хэт хүнд суртал, хайрцганд орсон байдал юм. Уламжлалт томоохон намууд хямралд орох үед юу болж байна гэхээр баруун болон зүүний популист намууд дэмжлэг авч эхэлдэг. Улс төрийн зах зээл хоосон байдаггүй, хэрвээ орон зай гарвал шинэ тоглогчид бий болдог. Монголд ч гэсэн нийгмийн шийдлээ хүлээсэн асуудлууд зөндөө байхад МАН түрүүн хэлсэнчлэн ард түмний амьдралыг сайжруулах, шийдэл гаргах тухай биш, зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна.

Сонгогчдод эв нэгдэл тийм чухал биш, асуудлуудыг хэрхэн шийдэж байгаа, ямар шийдэл гаргаж хэрэгжүүлэх нь чухал. МАН эв нэгдэлтэй байсан өмнөх жилүүдэд овоорсон асуудлууд зөндөө байсан нь одоо бидэнд харагдаж байна. Тэгэхээр эв нэгдэлтэй байснаар асуудлуудыг шийддэг гэдэг ойлголт худлаа гэдэг нь сонгогчдод харагдаж л байгаа. Хямрал шийдэгдэхгүй даамжрах тусам МАН-ын олон нийтийн дэмжлэг буурч, энэ орон зайд харамсалтай нь илүү популист, илүү экстрим улс төрийн хүчнүүд, улс төрчид тодорч гарч ирэх магадлал өндөр.

-Залуу үеийн төлөөлөл МАН удирдлагад гарснаар намаа сүйдэлж байгаа юм биш үү?

-МАН-ын шинэчлэл харамсалтай нь хөгшин залуу гэсэн зөвхөн биологийн хүрээнд л яригдаж байна. Сонгогчдын хүлээлт заавал биологийн залуу хүмүүс биш, харин өмнөх үеийн хуримтлагдаж ирсэн асуудлуудыг шийдэж чадах хурдтай, эрч хүчтэй хүмүүс, улс төрийн хүчнийг хүлээх хүлээлт байсан. Гэвч биологийн хуваагдлаа ярьсаар, хуучин институци нь огт өөрчлөгдөхгүй, нам ил тод болохгүй, хэдхэн бүлэглэл, дарга нарыг тойрсон маягтай байсаар байгаа нь энэ намын хөгжил, цаашдын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх нь лавтай.

Дахин хэлэхэд, улс төрийн институцид биологийн нас хүйс тойрсон шинэчлэл гэж байж болохгүй. Улс төрийн нам бол үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг газар. Түүнийгээ л тойрсон хэлэлцүүлэг, шинэчлэл байх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Jane Suza (84.17.50.167)
    BEST BITCOIN RECOVERY EXPERT THE HACK ANGELS Contact THE HACK ANGELS. If you have lost money to scam. There are a lot of untrue recommendations and it's hard to tell who is legit. But I am sure of THE HACK ANGELS and the team they will surely help you out. Took me a long time to locate them. They approach each case with precision and adaptability, always focused on delivering results. If you are facing fraud, scams, or other crypto-related challenges, contact a professional like THE HACK ANGELS before the trial runs out. They help clients reclaim what is rightfully theirs. CONTACT INFORMATION VIA: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320 They did more than retrieve my Bitcoin; they gave me back my future.
    2025 оны 10 сарын 05 | Хариулах
  • Harris Thomas (95.142.112.23)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 17 цаг 35 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 18 цаг 25 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 18 цаг 32 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 18 цаг 33 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 18 цаг 34 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 18 цаг 36 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 20 цаг 11 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 20 цаг 15 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 20 цаг 17 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 18 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 20 цаг 19 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 21 цаг 53 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 22 цаг 16 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 22 цаг 23 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 22 цаг 29 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 22 цаг 32 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 23 цаг 11 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 23 цаг 36 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 23 цаг 58 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top