x

Алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн “Милан”, “Интер”-ийн өмч болно

Милан хотын зөвлөл "Жузеппе Меацца" гэдэг нэрээрээ мөн алдартай "Сан-Сиро" цэнгэлдэх хүрээлэнг Италийн Сери А-д тоглодог “Милан”, “Интернационале” клубүүдэд худалдахаар шийдвэрлэжээ. 

Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр, шөнө орой болтол үргэлжилсэн хурлын дараа явуулсан санал хураалтаар цэнгэлдэх хүрээлэнг хоёр клубт худалдахыг зөвлөлийн гишүүдийн 24 нь дэмжсэн бол 20 нь эсэргүүцсэн байна. 

Ингэснээр Миланы мөнхийн хоёр өрсөлдөгч болох “Милан”, “Интер” багууд олон жилийн турш ээлжилж тоглолтоо зохион байгуулж ирсэн энэ цэнгэлдэх хүрээлэнг худалдан авах эрхтэй болж байна. Клубүүд бичгээр хийсэн хамтарсан мэдэгдэлдээ “Сан-Сиро"-г худалдах шийдвэрийг хотын зөвлөл баталсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ бол клубүүд болон хотын ирээдүйн төлөөх түүхэн бөгөөд чухал алхам мөн хэмээн онцолжээ. 

Хамтарсан мэдэгдэлд мөн Милан хотын зөвлөлөөс албан ёсны мэдэгдлийг хүлээж байгааг тэмдэглээд, “клубүүд олон улсын хамгийн өндөр стандартад нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэн барих дараагийн алхмуудыг итгэлтэй, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж, дэлхийн хэмжээний байгууламж, Миланы архитектурын шинэ бэлгэ тэмдэг, дэлхийн хөл бөмбөг сонирхогчдын хүсэл тэмүүллийн бэлгэ тэмдэг болгох зорилт тавьснаа дурджээ. 

Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнг 1926 онд ашиглалтад оруулж, хоёр удаа шинэчилсэн байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2031 он гэхэд ашиглалтад оруулж, 2032 оны Европын АШТ-ий тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ...
Top