Байгаль орчны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байна.
Уг хяналт шалгалтад 215 иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 124 зөрчил, дутагдлыг илрүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 50 иргэн, аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэж, 12 хуулийн этгээдэд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 151.150.000 мянган төгрөгийн торгууль, 828.251.000 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг ноогдуулжээ. Мөн зөрчлийн үр дагавар арилгуулахаар 329 заалт бүхий 118 улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж ажилласан байна.
Хяналт шалгалт үргэлжилж байгаа ажээ.