x

Д.Трампын энхийн төлөвлөгөөний хүрээнд Газын зурвасын дайныг зогсоох хэлэлцээ эхэллээ

Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа хоёр тал Газын зурвас дахь дайныг зогсоох асуудлаарх шууд бус яриа хэлэлцээг даваа гаргаас эхлүүлжээ. 

Египетийн Улаан тэнгисийн эргийн Шарм-эль-Шейх хотод болж буй хэлэлцээг АНУ зуучилж байгаа бөгөөд төлөвлөгөөний эхний үе шатны нарийн ширийн зүйлсийн талаар тохиролцоонд хүрэх зорилготой юм. Үүнд Израилд байгаа олон зуун палестин хоригдлыг сулласны хариуд ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг боломжийг бүрдүүлэх гал зогсоох тохиролцоо багтана.

Д.Трампын төлөвлөгөө нь олон улсын зүгээс өргөн хүрээний дэмжлэгийг аваад байгаа бөгөөд дэлхийн улс төрийг донсолгож, олон арван мянган палестинчуудын аминд хүрч, Газын зурвасыг сүйрүүлсэн сүйтгэлт дайныг зогсоох итгэл найдварыг төрүүлсэн юм. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС-аар удирдуулсан зэвсэгт дайчид Израилын өмнөд нутаг руу дайран орж, 1200 орчим хүний /дийлэнх нь энгийн иргэд/ ​​аминд хүрч, 251 хүнийг барьцаалснаар дайн эхэлжээ.

Д.Трампын төлөвлөгөөний эргэн тойронд олон эргэлзээтэй асуудал байсаар байгааг дурдвал, ХАМАС-т тавьж буй зэвсгээ хураалгах шаардлага, Газын ирээдүйн засаглал зэрэг багтаж байна. Дайн эхэлснээс хойш яг хоёр жилийн хугацаа өнгөрч байна.

Хэлэлцээнд хэн хэн оролцох вэ?

АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Америкийн хэлэлцээ хариуцсан багийг ахалж байгаа гэж Египетийн өндөр албан тушаалтан бямба гарагт мэдэгдсэн юм. С.Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар Египетэд хүрэлцэн ирсэн бөгөөд хэлэлцээнд оролцох төлөвтэй байгааг Египетийн хэвлэлүүдэд мэдээлжээ. 

ХАМАС-ын төлөөлөгчдийг хэлэлцээ хариуцсан ахлах төлөөлөгч Халил аль-Хайя ахална гэж тус бүлэглэлээс мэдэгдсэн байна. Харин Израилын төлөөлөгчдийг хэлэлцээ хариуцсан өндөр түвшний төлөөлөгч, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн итгэмжлэгдсэн хүн Рон Дермер ахална гэж Израилын тал мэдэгдсэн боловч тэрбээр Египетэд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гадаад бодлогын зөвлөх Офир Фалк мөн оролцоно гэж Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлжээ.

Хэлэлцээ хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Б.Нетаньяху “хамгийн дээд тал нь хэдхэн хоног үргэлжлэх болно” гэж хэлсэн бол Д.Трамп “ХАМАС хурдан шийдвэр гаргах ёстой, эс тэгвээс урьдчилсан таамаглахын аргагүй үр дагавар үүснэ” гэж хэлсэн байна. Гэхдээ нурангинд дарагдсан барьцааны хүмүүсийн цогцсыг олоход илүү их хугацаа шаардагдаж болзошгүйг ХАМАС-ын төлөөлөгчид анхааруулжээ.

Төлөвлөгөөнд тусгасан гол заалтуудын тухайд

Бүх дайсагналыг онолын хувьд шууд зогсоох ёстой. Хэлэлцээрийн дагуу ХАМАС 72 цагийн дотор амьд болон амиа алдсан бүх барьцааны хүнийг суллана. Зэвсэгт бүлэглэлийнхний барьцаанд 48 хүн байгаагаас 20 нь амьд байгаа гэж Израилын тал үзэж байна.

Харин Израилын тал тус улсын шоронгуудад бүх насаар хорих ял эдэлж буй Палестины 250 иргэн, дайн эхэлснээс хойш Газын зурвасаас баривчлагдсан 1700 хүнийг, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бүгдийг нь суллана. Израил мөн барьцаалагдсан хүний ​​цогцос тус бүрээр 15 палестин хүний ​​цогцсыг хүлээлгэн өгөх юм.

ХАМАС зэвсгээ хураалгасны дараа Израилын цэргүүд Газын зурвасаас гарч, олон улсын аюулгүй байдлын хүчнийг байрлуулна. Тус газар нутгийг олон улсын засаглал дор оруулж, Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар хяналт тавих ажээ. 

Палестины технократуудын түр засаг захиргаа өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Газын зурвасыг удирдахад ХАМАС ямар ч оролцоогүй байх бөгөөд түүний бүх цэргийн дэд бүтцийг, түүний дотор хонгилуудыг буулгана. Амгалан тайван амьдарна гэдгээ амласан гишүүд өршөөлд хамрагдана. Мөн Газаг орхин явах хүсэлтэй хүмүүст ингэх нь нээлттэй байна.

Палестинчуудыг Газын зурвасаас албадан гаргахгүй. Их хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлж, НҮБ, Улаан хавирган сар зэрэг “төвийг сахисан олон улсын байгууллагууд” тусламжийг хариуцна.

ХАМАС юу гэж мэдэгдсэн бэ?

Баасан гарагт ХАМАС-ын гаргасан мэдэгдэлд дурдсанаар, барьцааны хүмүүсийг суллаж, эрх мэдлээ палестинчуудад шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа боловч төлөвлөгөөний бусад заалтын талаар палестинчууд дундаа зөвлөлдөх шаардлагатай байна гэжээ. Уг мэдэгдэлд Израилын гол шаардлага болох зэвсгээ хураалгах тухай дурдаагүй байна.

Мөн уг мэдэгдэлд ХАМАС эрх мэдлээ улс төрийн хувьд бие даасан Палестины байгууллагад шилжүүлэн өгөхөд удаан хугацааны турш нээлттэй байсаар ирсэн гэдгээ дахин дурджээ.

Израилын тал юу гэж мэдэгдсэн бэ?

Баасан гарагт Б.Нетаньяху мэдэгдэхдээ, Израилын тал Д.Трампын төлөвлөгөөний “эхний үе шат”-ыг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн нь барьцаанд байгаа хүмүүсийг суллах талаар дурдсан байна. Гэвч түүний ажлын албаны мэдэгдэлд “Израилын тал өмнө нь дэвшүүлсэн зарчмуудынхаа үндсэн дээр дайныг зогсоох үүрэг хүлээсэн” гэдгийг онцолжээ. ХАМАС бууж өгч, зэвсгээ хураалгах ёстой гэж Б.Нетаньяху мэдэгдсээр ирсэн юм.

Израилын удирдагчид АНУ-ын төлөвлөгөөний эхний үе шатанд бэлтгэхийг даалгасан гэж тус улсын цэргийнхэн бямба гарагт мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 17 цаг 16 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 18 цаг 5 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 18 цаг 12 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 18 цаг 14 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 18 цаг 15 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 18 цаг 16 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 19 цаг 51 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 19 цаг 56 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 19 цаг 57 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 58 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 20 цаг 0 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 21 цаг 33 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 21 цаг 56 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 22 цаг 3 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 22 цаг 10 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 22 цаг 12 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 22 цаг 51 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 23 цаг 16 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 23 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 23 цаг 40 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top