x

Үе тэнгийн дээрэлхэлт гэмт хэрэгт тооцогддог

Хүүхдүүдийн дунд гарч буй үе тэнгийн дээрэлхэл, дарамт, хүчирхийлэл нь тоглоом төдий зүйл биш бөгөөд эрүүгийн болон зөрчлийн шинжтэй гэмт хэрэг болохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

ЦЕГ-ын мэдээлснээр хүүхдүүд “мөнгө нэхэх”, “үг хэлээр доромжлох”, “биед халдах” зэрэг үйлдлийг анзаарагдахгүй, мэдэгдэхгүй зүйл мэтээр ойлгодог буруу хандлага түгээмэл байна. Гэвч эдгээр нь хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй үйлдэл юм.

“Баригдахгүй л бол гэмт хэрэг биш гэж ойлгодог хүүхдүүд бий. Гэхдээ баригдана. Нэг сар, нэг жил, бүр хэдэн жилийн дараа ч хамаагүй ийм төрлийн хэрэг эцэстээ илэрч шалгагддаг,” гэж ЦЕГ-ын мэргэжилтэн онцоллоо.

Судалгаагаар дээрэлхэлт нь бүх насны хүүхдүүдийн дунд тохиолддог ч, ахлах ангийн сурагчид илүү өртөмтгий байгааг тогтоожээ. Зарим тохиолдолд “тоглоом” эсвэл “хошигнол” мэтээр илэрдэг ч, тухайн хүүхдийн сэтгэл зүйд хүнд нөлөө үзүүлдэг байна.

Сэтгэл зүйчдийн хэлснээр, үе тэнгийнхний үл ойлголцол, бие биенээ таньж мэдэхгүй байх нь дээрэлхэл үүсэх шалтгааны нэг болж байгаа аж. Хүүхдүүд нэгнийхээ сайн чанарыг олж харж, эерэгээр харилцаж сурвал дээрэлхэл багасна.

“Хүүхдийн сайн тал, онцлогийг нь олж хэлэх, урам өгөх нь өөртөө итгэх итгэл нэмдэг. Итгэлтэй хүүхэд өөрийгөө болон бусдыг дарамтлах магадлал бага,” гэж сэтгэл зүйч зөвлөжээ.

Мөн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд өөрсдийгөө дээрэлхүүлж байна гэдгээ ч ойлгодоггүй, тусламж хүсэхээс ичиж зовдог нь хамгийн том хүндрэл болдог байна. Энэ байдал удаан үргэлжилбэл сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох зан үйлийн эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай.

Сэтгэл зүйч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг өгч байна. Хүүхдэдээ чанартай цаг гаргаж, бухимдалгүйгээр ярилцах, зан аашийн өөрчлөлтийг анзаарах нь чухал. Харин дээрэлхэлт, гадуурхалт, хүчирхийллийн шинж илэрвэл өөрсдөө шийдэх гэж оролдох бус сургууль, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг онцолжээ.

“Дээрэлхэл нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд урт хугацааны хохирол учруулдаг. Энэ асуудлыг үл тоомсорлох нь ирээдүйд илүү ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй,” гэж сэтгэл зүйчид анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.69.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 8 цаг 28 мин Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ 12 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин “Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авна Уржигдар 11 цаг 04 мин 49 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Орос, Америкийн талууд Д.Трампын энхийн төлөвлөгөөг хэлэлцэв Уржигдар 10 цаг 57 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо Уржигдар 10 цаг 50 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард УИХ-д өргөн барина Уржигдар 10 цаг 44 мин ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна Уржигдар 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 35 мин Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай Уржигдар 10 цаг 31 мин Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар хичээллэнэ 2025-12-05 А23а мөсөн уул дэлхийн хамгийн том байхаа больжээ 2025-12-05 Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл илгээлээ 2025-12-05 Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгууллагад хатуу анхааруулав 2025-12-05 Тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ 2025-12-05 Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв 2025-12-05 E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ 2025-12-05 УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ 2025-12-05 “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ 2025-12-05 Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв 2025-12-05
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top