x

Сонгинохайрханд 22 тоглоомын талбай, 17.8 мянган ам.метр авто зогсоол шинээр барьж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн барьж байна. 19.4 мянган ам.метр талбайд явган замыг засаж шинэчилж, 10 байршилд дулаан автобусны зогсоол, 17.8 мянган ам.метр талбайд автомашины зогсоол барьж байна. Долоон байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, 411 гудамж, 3938 айл өрхийн хаягийг шинэчиллээ. Мөн зургаан байршилд авто замын бүтээн байгуулалт, дөрвөн байршилд зөөврийн усан сан, хоёр байршилд үерийн далан, есөн байршилд цахилгаан хүчдэл нэмэгдүүлэх, хоёр байршилд инженерийн байгууламжийн ажлууд хийж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт 176 нэгж талбарын 72.8 мянган ам.метр талбайд газар чөлөөлөлт хийж байна. Жишээлбэл, 4 дүгээр хороонд гэр хорооллыг орон сууцжуулах ажилд 58 нэгж талбар, гэр хорооллын иргэдийн үерийн усыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх ажилд 35 нэгж талбар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд 39 нэгж талбар, сургууль, цэцэрлэгийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 12 нэгж талбарыг чөлөөлж байна. Мөн явган хүний орц гарц чөлөөлөх, үерийн хамгаалалтын далан суваг, авто замын нөлөөлөлд өртсөн газруудад газар чөлөөлөлт хийгдэж байгаа” гэв.

Ө.Сумъяабаатар: НЗД-аас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр 69 байршилд тохижилтын ажил хийж байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэлийн Засаг даргаас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр Баянгол дүүргийн 28 байршилд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, 20 байршилд явган замын ажил, 17 байршилд орчны аюулгүй байдлыг хангах, дөрвөн байршилд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж байна. Энэ мэт нийт 69 байршилд хийж буй тохижилтын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд 29.500 ам.метр авто замын нөхөөс, зургаан байршилд 300 ам.метр чулуун замын нөхөөс хийсэн. Явган замын хуучин хавтан ашиглаад дүүргийн хэмжээнд 61 байршилд 3500 ам.метр явган хүний замын нөхөөс хийсэн.

Ногоон байгууламжийн арчилгааны чиглэлээр тухайд 10.600 ам.метр талбайд ургамлан хашлага, цэцгэн байгууламжууд, 9000 ширхэг мод хэлбэржүүлэлт хийж, 2800 урт метр ногоон байгууламжийн хайс сэргээсэн. Нийт 34 байршилд 350  ширхэг гацуур, 11.117 ширхэг мод, бут, сөөг тарьсан. 11 мянган ам.метр талбайд зүлэгжүүлэлт хийсэн 2025 оны намрын мод тарилтаар СӨХ, хороод, хот нийтийн байгууллагууд хамтран 1100 орчим мод тарьсан” гэлээ.

М.Алтангэрэл: Энэ жил 9277 нохой, муурны тоо толгойг бууруулан ажилласан

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Сүхбаатар дүүргийн нийт 7 хорооны 16 байршилд 1878.8 ам.метр явган хүний зам,

9 хорооны есөн байршилд 1962 ам.метр тохижилтын талбай,

8 хорооны есөн байршилд 3100.8 ам.метр зөөлөвч резин,

2 хорооны гурван байршилд 250 ам.метр сул шороон талбай тохижуулах,

2 хорооны дөрвөн байршилд 230 метр үерийн усны хамгаалалтын хайс, гүүр засварлах ажлыг хийж байна .

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 222 байршлын 1,252,6244 ам.метр талбайн цэвэрлэгээг гэрээний дагуу дөрвөн байгууллага гүйцэтгэдэг. Дүүргийн нутаг дэвсгэр дээрх эзэнгүй нохой муурны тоог бууруулах ажлыг “Их булаг” ТҮХК хийж, энэ жил 9277 нохой, муурны тоо толгойг бууруулан ажилласан” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 13 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 14 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 16 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 17 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 18 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 22 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 22 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 23 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 26 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 28 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 30 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 36 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 37 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 38 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 2 цаг 4 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 2 цаг 9 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 2 цаг 10 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 цаг 12 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 2 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top